МАН-ын дарга Н.Учрал 1.7 тэрбумын орлого, 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

МАН-ын дарга Н.Учрал 1.7 тэрбумын орлого, 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

МАН-ын дарга Н.Учрал 1.7 тэрбумын орлого, 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 6 дугаар сарын 17. УИХ-ын гишүүн Н.Учрал. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

МАН-ын XXXI их хурал хуралдаж, намын даргаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонгосон. Тэгвэл МАН-ын дарга Н.Учралын Авлигтай тэмцэх газарт /АТГ/ мэдүүлсэн хөрөнгө, орлогын хураангуйг танилцуулж байна.

Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бол Засгийн газрын танхимд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг алба хашсан. Харин Г.Занданшатарын танхимд Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хашиж буй.

МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ:

  • Өөрийн орлого: 1 тэрбум 784 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 47 сая төгрөг
  • Хөрөнгө борлуулсны орлого: 1 тэрбум 972 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр авто зогсоол, үйлчилгээний зориулалттай нэг барилга, хоёр зуслангийн байшин, хоёр нийтийн орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: 965 сая төгрөг
  • Мал, аж ахуй: 60 сая төгрөг
  • Газар: 150 сая төгрөг
  • Үнэт эдлэл: 85 сая төгрөг
  • Дансны үлдэгдэл: 2 тэрбум 178 сая төгрөг
  • Бэлэн мөнгө: 7 сая төгрөг

Түүнчлэн "Их Засаг олон улсын их сургууль" ХХК, "Массив трейд" ХХК, "Грийн Ланд групп" ХХК, "Рояал Академи" ХХК, "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг. Нийт гурван тусгай зөвшөөрлийн эрх эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-18 59.153.114.219

учрал оюунэрдэнээс ямар ялгаатай вэ

Avatar

М.Бүрэнбаяр 2025-11-18 49.0.140.14

Хөрөнгөтэй алнууд төрийн толгойд гардаг болжээ. алнууд нэг өдбр дээлээ нөмөрнө дээ

Avatar

Нэргүй 2025-11-18 103.212.118.243

хэ хэ данх манх шигээ огцом хөрөнгөжөөд эхлэх байлгүй дээ

Avatar

Нэргүй 2025-11-18 66.181.182.24

2 зуслантай.нагэнд өөрөө амьдардаг нагөөд нь бас өөрөө амьдардаг.

Avatar

Нэргүй 2025-11-18 150.228.177.181

АРДЫН НАМЫН ХОШНОГОНУУД БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ ШД, БҮГД ЭТТ-Д ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ МУУСАЙН л******д, ӨМХИЙРСӨН АЛНУУДЫГ БҮГДИЙГ НЬ а**х ЮМСАН

Avatar

oyun erdene 2025-11-18 103.212.119.227

hentiichuud ,uvschuud frarkstuud huchtei bn Odoo yay geveh udahgui hen boloh ni medegdene

Avatar

яана даа 2025-11-18 103.229.123.212

ИХ хөрөнгөтэй мөртлөө MCS ээс сонгуулийн мөнгө авч байдаг.

Avatar

Ул 2025-11-18 202.9.46.31

Энэ мөнгөнөөсөө улын бидэнд өгөж болохгүй юу ?

Avatar

Иргэн 2025-11-18 103.57.94.216

яаж ингэж баяжиж чаддаг байнаа. Ард түмэн нь үгээгүй ядуу. Энэ мэтийн цөөн хэдэн хувалзнууд хагартлаа баяжсан байх юм

Avatar

Нэргүй 2025-11-18 66.181.182.75

Чи ч гэсэн өөрөө л сайн хөдөлмөрөлвөл ингэж баяжиж чадна ш дээ !

Avatar

Нэргүй 2025-11-18 45.117.35.50

хулгайч худалч гэдэг нь ил т байна даа. янахна мисс гэдэг эхнэр нь бөгсөөрөө цуглуулсан хөрөнгө үү?

Avatar

иргэн 2025-11-18 192.82.66.11

АРДЫН АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ их БАЯН ХҮНИЙГ ХӨӨРӨГДӨӨД ДАРГА БОЛГОЛОО .

Avatar

Зочин 2025-11-18 59.153.112.72

энэ нөхөр чинь бараг УЛНЫХ болчихсон байна шүү дээ. Аргагүй MCS ээс хандив нэрээр авилгал авсан шүү дээ. ухаа худгийг улаан цээжээрээ хамгаалаад байсан байх шүү

Avatar

Хахаха 2025-11-18 202.9.46.97

Харанхуй масс МАН нам Монголыг буцаагаад социализмд аваачна гэж горьдоод үргэлж сонгоод байдаг. Гэтэл найдвар болсон нам нь улам л капиталист болоод байдаг. Яанаа айн?

Avatar

Нэргүй 2025-11-18 66.181.182.75

Дэлхий дээр социализм устаад дууссан шүү !

Avatar

Нэргүй 2025-11-18 122.201.31.221

Яахав дээээ, 100 айлын тэнд бүр муур явах зайгүй болтол Буудал Их сургууль барьчихсан аргагүй. Аав хөдөлмөрийн баатар

Avatar

Зочин 2025-11-18 59.153.112.41

Ийм их хөрөнгө мөнгөтэй байж үхсэнээ хийж Оджаргалаас мөнгө авдаг байнаа.шуналаа гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж