Конго улсын өмнөд хэсэгт орших Каландо уурхайн гүүр нурж, дор хаяж 32 хүн амиа алджээ. Осол Бямба гаригт /2025.11.15/ болсон бөгөөд аврагчид нуранги дор дарагдсан хүмүүсийг хайсаар байна.
Зөвшөөрөлгүй уурхайчдыг уурхай руу орохыг хориглосон ч гэлээ хүчээр орсон гэж орон нутгийн албан тушаалтан Рой Каумба Майонде мэдэгдэв. Уурхайн бүсийг хамгаалж байсан цэргийн алба хаагчид буугаар буудсаны улмаас гүүр нурсан гэх боловч цэргийнхэн үүнд хариу өгөөгүй байна.
Тухайн нурсан гүүрийг уурхайчид өөрсдөө барьсан аж.
Конго бол зэс, кобальт, бусад ашигт малтмалын дэлхийн эрэлтийг хангадаг гол улсуудын нэг. Тийм ч учраас зохицуулалтгүй олборлолтын салбарт нь 1.5-2 сая орчим хүн ажиллаж байна. Үүнийг дагалдаад уурхайн осол ч ойр ойрхон гардаг. Зөвшөөрөлгүйгээр олборлолт хийдэг уурхайчдыг засгийн газрын санал болгож буй хөдөө аж ахуйн бусад сургалтад хамрагдаж, эмгэнэлт явдал дахин давтагдахаас зайлсхийхийг уриалж байна. Уурхайн ослоос гадна хүүхдийн хөдөлмөр, хүний эрхийн зөрчил, авлига зэрэг асуудал кобальт олборлолтыг дагалддаг.
Кобальтыг батлан хамгаалах, сансар судлалын салбарт түлхүү ашигладаг. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн батерейд кобальт зайлшгүй шаардлагатай.
3,548.92




















































Холбоотой мэдээ