Нийслэлд 122 вагон АИ-92 автобензин байна

Нийслэлд 122 вагон АИ-92 автобензин байна

Нийслэлд 122 вагон АИ-92 автобензин байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2025.11.17/ оройноос хойш АИ-92 автобензины хомсдол үүсч иргэд шатахуун түгээх станц /ШТС/ дээр дугаарлаж шатахуун авч байна гэх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсан. Энэ асуудлыг тодруулахад, Аж үйлдвэр, эрдэс баялгийг яамны холбогдох албан тушаалтан "2025 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна" гэх мэдээллийг өглөө. Тодруулбал, дизелийн түлш-104 вагон, АИ-92 автобензин-122 вагон, АИ-95 автобензин-7 вагон, онгоцны түлш-2 вагон, пропан-9 вагон, бутан- 11 вагон, газ-1 вагон тус тус байгаа ажээ.

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос гаргасан мэдээллээр нийслэлд АИ-92 автобензин 2590 төгрөг, орон нутагт 2800 буюу 0.1 хувиар өссөн аж. Нөгөөтэйгүүр, 3321 төгрөгөөр борлуулагдаж байсан дизелийн түлш литр тутамд 3365 төгрөг хүрч 1.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-18 43.242.242.59

Энэ бензин хаанаас ирсэн юм бэ. Оросоос юмуу эсвэл АНУ-аас ирсэн юмуу. Манайхан Оросоос бензин авах их дургүй юм байна лээ. Машиндаа Америк бензин хийхийг хүсэж байгаа бололтой. Ардчилсан орноос ирсэн бензин машиндаа хийгээд явахад сэтгэл нь сэргэдэг юм байлгүй. Орос улстай Монгол улсыг муудалцуулах гээд байдаг нь иргэн надад таалагдаггүй. Бидэнд ашигтай л бол хэнтэй ч найзалсан яадаг юм. Эх орны эрх ашиг 1-рт байх учиртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж