Kenzo машины интерьер дээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Kenzo машины интерьер дээр ажиллана

Францын автомашин үйлдвэрлэгч Citroen Японы загварын ордон Kenzo хамтран ажиллахаар болжээ. Citroen DS3 шинэ загварын машины гадаад болон дотоод интерьерыг Kenzo хийж байгаа аж. Хэрэглэгчдийн таашаалд нийцэхүйц өнгө загвар бүхий тансаг хийцийн бүтээл хйихээр ажиллаж байна.

Kenzo-гийн хэвлэлийн төлөөлөгч “Бид машины интерьер дээр ажиллаж байгаа анхны тохиолдол энэ. Харин Citroen бол өмнө нь нэлээд хэдэнд томоохон загварын орднуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай. Бид өмнөх загварын орднуудын бүтээлээс өөрийн гэсэн онцлог бүхий бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Эхний загвар танилцуулагдсан. Дахиад хэд хэдэн хувилбар бэлэн болоод байна” хэмээн мэдээлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж