Томуу, томуу төст өвчний улирал идэвхжиж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байна. Энэ талаар Баянгол дүүргийн 11-р хорооны "Гурван санчир" өрхийн эмнэлгийн их эмч Г.Энхжаргалаас тодруулллаа.
ТОМУУГИЙН ИДЭВХЖИЛ ОГЦОМ ӨСӨЖ, БАГА НАСНЫХАН ИЛҮҮ ӨРТӨЖ БАЙНА
Тэрбээр "аравдугаар сард харьцангуй тайван байсан бол арваннэгдүгээр сараас эхлэн өвчлөл огцом өссөн. Өрхийн эмнэлэгт өдөрт ирэх хүүхдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Сар бүрийн ачааллыг харвал есдүгээр сард 2000 гаруй, аравдугаар сард 3000 гаруй үзлэг хийсэн. Харин арваннэгдүгээр сар дуусаагүй байхад томуугийн шалтгаант үзлэг эрс өсөж, арваннэгдүгээр сарын 17-ны байдлаар 32 хүүхэд үзүүлснээс 21 нь томуу, томуу төст өвчтэй байна.
Томуу нь 2–5 насны хүүхдүүдийн дунд илүү давамгай байна. Нэг хүүхэд өвдөхөд гэр бүлийн бусад гишүүдэд дамжин өвчлөл нэмэгддэг тул ачаалал хэд дахин өсдөг гэлээ.
Түүнчлэн "энэ жилийн томуу өмнөх жилүүдийнхээс илүү богино хугацаанд хүндэрч, өндөр халуурлаар илэрч байна. Өмнөх улирлын томуу 38 хэм орчим халуурдаг байсан бол энэ жил хүүхдүүд 40–40.6 хэм хүртэл халуурч байна. Ийм өндөр халуун бага насныханд илүү их илэрч байгаа тул эцэг эхчүүд цаг алдалгүй эмчид ханддаг байх хэрэгтэй” гэж хэллээ.
Шинж тэмдэгт:
- Хий болон үргэлжилсэн ханиалга
- Маш өндөр халууралт
- Хоолой идээлэх
- Бие янгинаж өвдөх
- Хоолны дуршил буурах
"Гурван санчир" өрхийн эмнэлэг есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын дунд хүртэл эрсдэлтэй бүлгийн иргэдийг томуугийн эсрэг вакцинд хамруулсан байна. Үүнд өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд багтдаг.
“Вакцин хийлгэх хүсэлт их ирсэн. Иргэдийн идэвх сайтай байсан тул манай хороонд хямд хугацаанд буюу хагас сарын дотор вакцин бүрэн дууссан” гэв.
Томуугийн идэвхжил үргэлжлэх тул эмч иргэдэд дараах зөвлөмжийг өглөө.
- Маск зүүх дадлыг сэргээх
- Гараа тогтмол угаах, ариун цэврийг чанд сахих
- Халуун бүлээн шингэн их уух
- Өрөөгөө тогтмол агааржуулж, цэвэрлэх
- Олноор цугларсан газраас аль болох зайлсхийх
Эцэг, эхчүүд хүүхдээ өндөр халуурсан үед гэрээр эмчлэхээс илүү мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлэх нь хүндрэлээс сэргийлэх гол арга гэдгийг тэр онцоллоо.
Н.ЦОЛМОНБААТАР
3,548.92






















































Ж 2025-11-18 66.181.188.57
өрхийн эмнэлэг утсаа авахгүй юмааа
зочин 2025-11-18 202.131.227.204
хямд хугацаанд гэж юу гэсэн үг вэ?
ub hyn 2025-11-18 193.30.83.14
hyyhdedee sintponen kombinzon umsuulehee boliochee, huls gadagshlahgui bolhoor dulaan gazar hyyhed hulruud awch garaad daaruulaad bn shdee
Нэргүй 2025-11-18 202.9.40.170
Монголд Ю.Цэдэнбал дарга дөрвөд хүн өөрөө барьж босгоогүй юм гэж юууч байхгүй монголд үүрлж оргнж эзлцн манж хужаагууд хужаагуудиын бөөгнөрөөд хулгай шаагаад байгаа төрийн ордныг чин хүртл дөрвөд хүн дөрвөдүүд өөрсдөө нам төрөө удирдаж байхдаа барьсиймаа манж хужаагууд хулгайлаад шаацн болхоос хүний хийсн бүтээсндээр х***а манжууд хулгайч туйлж байгаа гажиг гичинүүд шд.