Ардчилсан нам МАН-ын эв нэгдлийг сорино

Ардчилсан нам МАН-ын эв нэгдлийг сорино

Ардчилсан нам МАН-ын эв нэгдлийг сорино

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Засгийн газраа тогтвортой ажиллуулах шийдвэрт хүрсэн ч сөрөг хүчний хувьд “сөрсөн базаа” хийв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Улс төрийн намын дарга УИХ-ын дарга байж болохгүй” гэх зохицуулалттай хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлэх болсноо өчигдөр/2025.11.17/ мэдэгдлээ. Энэхүү хуулийн төслийг санаачлах болсон үндэслэлийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Сүүлийн нэг сарын хугацаанд Монголд өрнөсөн үйл явдалд татагдаж ороогүй төрийн байгууллага үлдээгүй байх. Үүнд хамгийн их хохирол амссан нь парламентын байгууллага . УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга, парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой. Үүнийг олон улсын жишгээс харж болно.

Намын дарга парламентын толгойд сууж болохгүй. Намын дарга давхар дээлтэй байж болдоггүй олон улсын жишгийг бид дагах ёстой.

УИХ, улс төр дагаж савалдаг байхгүйн тулд олон улсын туршлагыг барьж явах ёстой. Энэ утгаараа намын дарга, УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилж, өнөөдөр намын бүлэгт танилцуулж дэмжлэг авлаа” гэж тайлбарласан юм.

Хэдийгээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс эхлээд хэлэлцэж эхлэх хүртэл тодорхой цаг хугацаа шаардаж, хуулийн процесс үргэлжлэх ч намын даргаа спикер болгохоор төлөвлөж байсан эрх баригчдын хувьд базаахгүй мэдээ.

Сөрөг хүчний зүгээс МАН-ын Их хуралд зориулж энэ асуудлыг хөндөөгүй. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөж байхад Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга хүн, намын дарга болж болохгүй, давхар дээлээ тайлаад намын даргад өрсөлдөх ёстой" гэдэг зарчмын шаардлага тавьж байсан гэдгээ мэдэгдээд буй.

Уг нь намын дарга УИХ-аа удирдаж байсан жишиг бий. Тодруулбал, 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын дарга болж, давхар дээл өмсөж байв. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад МАН-ын дарга М.Энхболд Засгийн газраа удирдсангүй УИХ-ын дарга болсон.

Парламент нь Засгийн газартаа хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхэд намын дарга хүн спикер байхад буруудах зүйлгүй гэдгийг судлаачид ч хэлдэг.

Гол нь УИХ-ын даргаар сонгогдох хүн нь ёс зүйтэй, парламентын ардчиллаа хамгаалдаг, бэхжүүлдэг, зарчим, үнэт зүйлээ хамгаалж чадах л хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл, ёс зүйгүй, үнэт зүйлгүй УИХ-ын гишүүнийг УИХ-ын даргаар сонговол намын дарга мөн, биш байхаас үл хамаараад парламентын ардчилал аюулд орох эрсдэл бас бий.

Ардчилсан намын боловсруулсан дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж хуульч нар эхнээсээ байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Н.Лүндэндорж "Манай Ардчилсан нам хорвоод ховор хууль санаачлах нь. Бүх дэлхий ертөнцөд парламент чинь тэр аяараа намын үнэнч нөхдөөс бүрддэг улс төрийн байгууллага учраас нам парламент хоёр салшгүй холбоотой.

Бидний анхааран хардаг АНУ, Герман зэрэг улсад спикер заавал намын дарга байдаг. Харин спикер саналын эрхгүй байх ёс бий.

Улс төрийн намуудаас бүрддэг байгууллагын даргыг намаас түтгэлзүүлэх, намын дарга спикер хийж болохгүй гэсэн хуультай болвол онигоонд орж мэднэ. Бас парламентын улсын мөн чанараа ойлгоогүйн “сод” жишээ ч болно доо" гэж жиргэсэн юм.

Мөн УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа МАН хэнийгээ УИХ-ын дарга болгох, хэнийгээ Ерөнхий сайдаар байлгах нь тухайн улс төрийн хүчний шийдэх асуудал. Хоёр талцан зодолдож байгаа 68-ын бүлгийн нэгнийх нь эрх ашгийг хамгаалсан хуулийг барьж гүйх нь сөрөг хүчний хийх ажил биш" гэдгийг ч зарим улстөрч сануулж байна.

Иймээс УИХ дахь 68-ын бүлэг дээрх хуулийн төсөлд ултай суурьтай хандах цаг ирж байна.  Товчдоо судалгааг сайн хийх ёстой, судлаачдынхаа үгийг мөн сайн сонсох шаардлага бий. Үйл явдалд зориулж ойр, ойрхон УИХ-ын дэгийн тухай хуулиа өөрчлөөд байвал парламентын ардчилал хэврэгшинэ.

Уг нь МАН-ын Их хурал эхлэхийн өмнө  УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд 68-ын бүлэг эвлэрэлд хүрснээ зарласан. Гэвч  Их хурлаар намынхаа дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх үед талцсан байдаг. Иймээс Засгийн газрыг Үндсэн хууль зөрчин унагах гээд бараагүй П.Сайнзориг нарын гишүүдийн хувьд Ардчилсан намын бүлгийнхний санаачилсан төсөл хүслийг нь гүйцээх далим болж харагдаж байхыг ч үгүйсгэхгүй.

Энэ тохиолдолд МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга боллоо ч хууль батлагдсан нөхцөлд сул гишүүн болж үлдэнэ. Улс төр дэх эрх мэдлээ зузаатгахын тулд давхар дээл өмсөх шаардлага үүснэ.  Хүсээгүй боловч хуулийн өөрчлөлтөд шахагдаж улс төрд хүчээ нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрыг удирдахаас аргагүй нөхцөл байдалд орно. Энэ тохиолдолд дахин Засгийн газрыг шинээр байгуулах шаардлага үүснэ. Засгийн газар ойр, ойрхон солигдох нь улс төрийн хүрээнд ч, нийгэмд ч тогтворгүй болгох эрсдэл бий.

МАН-ын 68-ын бүлэг Их хурлаасаа гаргасан шийдвэрээ хамгаалж үлдэх бол Засгийн газрын тогтвортой байдлыг хангахад нэгэн цул болж ажиллах шаардлага үүсэж байна. Сөрөг хүчний хувьд МАН эв нэгдэлтэй эсэхийг сорих сорилтоо эхлүүллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-18 202.70.43.34

Ард иргэд нь Наад захын БОЛОВСРОЛТОЙ, ЭРҮҮЛ САРУУЛ, МОДОНЖ ЖОРЛОН, ХОГ, УТАА 3-АСА САЛЖ ОРОХ ОРОМЖТОЙ л болмоор бна доо….Түүнээс Алсын хараа 2050, IT 8 Хиймэл оюун ухаан нтр гэж элийрэх ч яамай зүгээр

Avatar

Зочин 2025-11-18 103.145.234.38

АН засаглаж байхдаа улсыг маань асар их хэмжээний өрөнд оруулж улсыг маань самрах дөхсөн шүү. АН-ын дарга асан Алтанхуяг энэ их өрийг хойч үе маань төлнө гэж хэлсэн шүү. АН-ын тавьсан үр ашиггүй өр зээл одоо хүртэл төлөгдөөд явж байна. АН Монгол улсыг дампуурах эрсдэлд оруулсан нь бодит үнэн.

Avatar

Нэргүй 2025-11-18 157.15.7.105

АН-ынханд засаг авна гэдэг итгэл байхгүй болсон, өөрсдийгөө МАН-ын дагуул нам гэдэг дүрдээ бүрэн орсон.

Avatar

** юм 2025-11-18 202.9.46.97

Хулгайч хүнд ямар нэр хүнд байдаг юм бэ? Бас намын нэр хүнд гэнэ шүү, олон түмэн дургүйцэж байхад чинь улам худлаа худлаа попроод ямар хэрэг байнаа.

Avatar

Нэргүй 2025-11-18 108.18.206.188

АНУ д Спикер нь Аль нэг намын дарга биш бдаг юм шүү ! Их мэдэгч Лүндэн гуай !!!!

Avatar

Зочин 2025-11-18 64.119.29.46

Ёстой л МАНамын эв нэгдлийг шалгах юм бна даа АНам та хэд битгий улс төржөө муухай харагдаад бна ялсан нам хэнээр даргаа тавихаа мэддэг дээ засаг тогтвортой ажиллуул өвөл болоод ард иргэдийн амьдрал хүнд бна шүү дээ бинзен тасраад өвөл бэлэн үү асуудал их бна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-11-18 66.181.182.75

МАН-ын нэг мангар чавганц "ийм сөрөг хүчин байдагийм уу" нтр гэж унгас алдаад байсан бил үү ?!
Одоо сөрсөн базаа хийгээд өгөхөөр яаж хагаралдах хаш гиралдах нь уу, харая байз !!!

Avatar

Буд 2025-11-18 64.119.29.46

Намын нэр хүндийг ингэж унагаж АНамын шоу болгосон хүмүүст амарбаясгалан болон түүний нөхдүүдэд хариуцлага тооцоо эвлэрч болохгүй шүү дээ үндсэн хууль зөрчсөн түүнийг янз бүрээр тайлбарласан сайнзориг булгантуяа ариунзаяа гм хүмүүст хариуцлага тооц одоо засаг төрийг тогтвортой ажиллуулах хэрэгтэй огцруулаж болохгүй шүү тэгвэл намын нэр хүнд улам л унана шүү

Avatar

Нэргүй 2025-11-18 43.242.242.59

Оюун-Эрдэнэ олон сайн зүйлийг Монголд хийсэн. Бас буруу зүйл ч байна. Тэр УИХ-ыг 126 гишүүнтэй болгож ковидыг амжилттай даван туулсан. Мөн гадаад өрийг багасгаж баялагын санг санаачилсан. Ногоон автобус, нүүрсний хэргийг засгийн эрх барьж байхдаа эхлүүлсэн. Энэ бүхэн сөрөг хүчинд бас Элбэгдоржид таалагдаагүй учир хар пиарыг тасралтгүй явуулсан. өмнө нь галч байсан хүн сайд болж яагаад болдоггүй юм. Ялтан байсан хүмүүс бүр том өндөрлөгт гарч байсан түүх байна.

Avatar

Зоригоо 2025-11-18 64.119.29.46

Энэ төрийн том албан тушаал хашиж их хурал сайд хийж бгаа хүмүүс эхний ээлжинд намын нэр хүндээ бодож бай ард нь олон мянган хүн бгаа шүү дээ өөрсдийн явцуу эрх ашигаа бодож үндсэн хуулийг янз бүрээр тайлбарлаж улс төр хийж ЗГазарын нэр хүндийг унагалаа шүү дээ одоо сөрөг хүчин түүнд тоглолт хийж бараг намын даргаар их хурлын дарга хийлгэхгүй хууль санаачлаад явж бна хэнээр дарга тавихаа ялса ннам мэддэгийг харуул даа энэ хүн маш зөв бичсэн бна шүү

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Хувь хүний төлөвшил, хандлагаас хамаардаг асуудалдаа. 2025-11-18 103.229.123.231

УИХ-ЫН ДАРГА УИХ-Д БҮХ НАМ, ГИШҮҮДийн АЛЬ НЭГЭНД НЬ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ, ЭСВЭЛ АЛЬ НЭГНИЙХ НЬ САНАЛЫГ ХААЖ БООХ НЬ ТҮҮНИЙ ХУВЬ ХҮНИЙ ТӨЛӨВШИЛ, ХАНДЛАГААС ХАМААРАХААС ГАДНА, МӨН УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ЯВУУЛАХ СУУРЬ ШААРДЛАГА НӨЛӨӨДӨГ ЮМ.ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ, УИХ-ЫН ДАРГА ТӨВИЙГ САХИХ ШУГАМААСАА ЯЛИМГҮЙ ХАЗАЙХАД Л УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДОХ УЧИР СПИКЕР ХҮН ҮҮНЭЭС БОЛГООМЖИЛДОГ НЬ ИЛТ БАЙДАГ. Гадаад орнуудын жишиг гэж ярих хэрэггүй. АНУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА НАРЫН АРАНШИНГ БИД МЭДНЭ

Avatar

иргэн 2025-11-18 202.9.47.71

Амарбаясгалан эхлээд намаа дараа нь ЗГ-аа самарсан. Парламент АН намын гишүүдтэй тулдаа тэсэж үлдсэн. МАН-ын нэр хүндийг унагаасан. Бортээг авилгын хэрэг нь юу болсон бэ??? Намын их хурлаа муухай харагдуулаад суугаад байх юм ???

Avatar

Пакеттай хоол 2025-11-18 202.9.46.97

Хулгайчуудын боссуд нь хэлээд байхад л үг авахгүй бага хурлын гишүүд гэж өөрсдийнхөө найз нөхөд танил тал татаас чихээснүүдээ оруулчихлаа, одоо ч ёстой намайг хэн хэлхэв нохойг хэн саахав гэгчээр хөлөөрөө толгойгоо хийж хулгайг гулгуулаад байх нь дээ. Одоо Зандангаа солино уу, ИХ-ын цагаан хоолойгоо барина уу гишүүд бидэнд хамаагүй болсон шүү.

Avatar

Нэргүй 2025-11-18 188.162.254.102

сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч хорчин дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан Монголын туухэнд хамгийн муу хорчин ядаргаатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!!!!

Avatar

Зочин 2025-11-18 64.119.29.46

За АНамын аманд өөрсдөө орохгүй хуулийг хүлээж авахгүй байх хэрэгтэй шүү дээ ялсан нам эд нарт ямар хамаа бна вэ засаг тогтвортой байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж