Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” хэмээн зарлаж, салбарынхаа төсвийг өмнөх оноос өсгөж 5.4 их наяд төгрөгт хүргэв. Үүнээс 4.39 их наяд төгрөгийг урсгал зардалд, 1.1 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад, 117.1 тэрбумыг эргэн төлөгдөх зээлд хуваарилсан байна. Төсвийн үндсэн эх үүсвэр нь улсын төсөвт ногдох 4.78 их наяд, зээлээр бүрдүүлэх 111.4 тэрбум, үйл ажиллагааны орлогоос гарах 5.5 тэрбум төгрөг юм.
Ийнхүү хөрөнгө нэмэгдсэн хэдий ч сүүлийн жилүүдэд гацаанд орсон олон барилгын ажил одоо ч асуудалтай хэвээр байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн Хан-Уул дүүргийн II хороонд баригдсан 15 дугаар сургуулийн өргөтгөл. Уг барилгыг өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Улсын комисс хүлээн авсан бөгөөд 640 хүүхдийн багтаамжтай, улсын төсвөөр санхүүжиж буй сургууль юм. Гэвч барилгын сүүлийн шатны гурван тэрбум төгрөгийн санхүүжилт хасагдсанаас хугацаандаа ашиглалтад орохгүйд хүрч байсан талаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан өмнө нь мэдээлж байв.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах 15 дугаар сургуулийн өргөтгөлийн төсөв улсын төсвөөс хасагдсан байсан. Үүнийг тус тойргоос сонгогдсон Ж.Алдаржавхлан гишүүн хөөцөлцсөний үр дүнд улсын төсөвт буцаан тусгасан. Тийм болохоор 15 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил хэвийн явагдана гэсэн үг.
Улсын комисс 15 дугаар сургуулийг акттай хүлээн авсан учраас энэ сарын сүүлээр ашиглалтад орно. Гэхдээ 15 дугаар сургуульд ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авахад асуудал үүсч байгаа. Тодруулбал, тус сургуульд тавигдах ширээ сандал байхгүй.
Уг сургууль 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Үүн дээр одоогоор шийдэл гараагүй байна. Боловсролын яамаас зохицуулах эсэх нь тодорхой бус хэвээр байгаа. Нийслэл 30 тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэгт их засварын ажлыг хийсэн. Ирэх 2026 онд 33 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж барина гэж 33 газар чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлтөд нийт 70 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нэг талаараа улсын төсөвт сургууль, цэцэрлэгийн төсөв хангалттай сайн тусгагдсангүй. Нийслэлийн хэмжээнд 33 сургууль, цэцэрлэгийг барих төсөв гацаанд байгаа. Үүнээс гадна баригдах ёстой 33 сургуулиас 11-ийг барьж байна. Үлдсэн 22 сургууль цэцэрлэгийн төсөв байхгүй улмаас дараа жил рүү шилжиж, хүлээн нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болно. Энэ ондоо багтааж 18-20 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэж тооцоолон ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгаа ч ширээ сандлын асуудал хэвээр байгаа. Сандал ширээгүйн байдлаас үүдэж хоосон танхим сурагчдыг угтаж авах эрсдэл үүсч байна." гэлээ.
Түүний өгсөн мэдээлллээр нийслэл эдгээр бүх барилгыг санхүүжүүлэх боломж хүрэлцээгүй бөгөөд үлдсэн төслүүд санхүүжилтгүйгээс ирэх он руу шилжих нөхцөл үүсчээ. Энэ онд дараах сургууль цэцэрлэгүүд ашиглалтад орно. Үүнд:
Арваннэгдүгээр сар:
Хоёр цэцэрлэг
Нэг бага сургууль
Арванхоёрдугаар сар:
Хоёр сургууль
Хоёр цэцэрлэг
Хоёр бага сургууль
Нэг спорт цогцолбор
Харин дөрвөн сургууль, цэцэрлэгийн барилга 2026 он руу шилжин ашиглалтад орох магадлал өндөр байна.
3,548.92






















































Зочин 2025-11-18 202.21.107.8
Өөрөө ажлаа хариуцсан ажлаа бүрэн хийсэн бол наад асуудал чинь гарах ёсгүй.
Настан 2025-11-18 66.181.179.73
Энэ Амартүвшин гэж нөхөр ЗҮГЭЭР Л ажлаа хийлдээ.Телевизээр гарах дуртай дандаа ийм ч юм байхгүй тийм ч юм дутуу гэж гонгинож байхаар болгох талаас нь хандаа.Бага ч гэсэн асуудлыг ШИЙД ГЭЖ чамд сэтэр зүүлгэсэн.Санаа нь УИХ зүүдлээд элийрч ба.лайр ч явах юм.
Эгэл 2025-11-18 103.57.92.96
Амартүвшин гуай,Монгол улсад тавилга хийдэг өчнөөн үйлдвэр бас нэлээд олон модон эдлэлийн тасаг байхад сургуулийн ширээ сандал байхгүй гэж юугаа яриад байна аа? Аж ахуйн нэгжүүддээ эртхэн захиж болохгүй ямар бэрхшээл байна,дандаа гаднаас бэлэнчлэхээ өмнөө барина!
Ц 2025-11-18 66.181.188.57
эцэг эхчүүд нь л тохижуулдаг хуультай болоод бгаашдээ..хоосон ханан дунд шалан др хичээл хийж.цэцэрлэгт шалан дрл унтаж б.ашдэээ..уух ус ч үгүй шүүүүү
Нэргүй 2025-11-18 122.201.31.221
Энэ бүр засагаасаа илүү болчихож, онцлог нь юу хж яваагаа мэдэхгүй яриад л байна хохохо
Ширээ сандал? 2025-11-18 202.9.46.97
Ширээ сандлын мөнгийг нь нүүрсний хулгайчид зувчуулаад аваад идчээ байлгүй
Иргэн 2025-11-18 192.82.92.42
Тэгээд аваач, суртэй юм бэ, энэ одоо!!!!
Нэргүй 2025-11-18 202.131.225.197
энэ нэг эргүү юм удахгүй нянбактеритайгаа цуг зайлуулагдах байх
Нэргүй 2025-11-18 202.55.188.88
Чи өөрөө зайлмой
Нэргүй 2025-11-18 122.201.31.221
Чи дагаарай
Нэргүй 2025-11-18 172.232.186.249
Тайган царайтай хулгайч худал хуцахаас цаашгүй. Замын хашлага, хавтангаас хуссан мөнгөөрөө хий чи.
Нэргүй 2025-11-18 202.55.188.88
Хуцаа чи муу. Тайган царайтай хүн хөөрхөн охинтой байх уу? Чи бүүр царай ч үгүй юм байж дандаа араас ульж байна
Иргэн 2025-11-18 202.9.46.97
х**. Тайган царайт дагавар охинтой авгай аваа л биз
Нэргүй 2025-11-18 66.181.183.94
энэ одоо өдөр болгон л ярилцлага өгөөд л ирэх сонгуульд бас санаатай айн
Нэргүй эгч нь бнө зө 2025-11-18 202.55.188.88
х** чи. Мэдээлэл өгөх хүн хэн ч байж болно. Мэдээлэл өгч байгаа хүнийг гутаах эрх чамд бий юу. Үгээ бодож хуцаж байх хэрэгтэй. Халтар п минь
Нэргүй 2025-11-18 202.5.202.130
Замын хавтангийн мөнгөөрөө аваачээ
Нэргүй 2025-11-18 202.55.188.88
Нийслэл Боловсролын салбарыг давхар хариуцах ёстой юм уу! Тэр Нараа сайдаасаа энэ шаардлагаа нэхэх хэрэгтэй. АН-ын тролл гэж чи л байх
Уль 2025-11-18 202.9.46.97
Нүүрсний хулгайчдын нам хулгайлсан 44 их наядаасаа авч өг!