"Нүүрсний орлогын хэмжээ 3 тэрбум доллараар буурсан"

"Нүүрсний орлогын хэмжээ 3 тэрбум доллараар буурсан"

"Нүүрсний орлогын хэмжээ 3 тэрбум доллараар буурсан"
МУИС, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 17. МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн гэрээт судлаач, эдийн засагч Б.Энх-Амгалантай 2026 оны улсын төсвийн талаар ярилцлаа.


-УИХ-аас 2026 оны төсвийн хуулийг батлаад долоо ч хоноогүй байтал УИХ-ын гишүүд "Ирэх оны төсөвт тодотгол хийх шаардлагатай" гэдгийг хэлж, шүүмжилж байна. Үнэхээр зайлшгүй тодотгол хийх шаардлагатай төсөв батлав уу. Эдийн засагч хүний хувьд 2026 оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Жил бүр улсын төсөв батлахдаа гол төлөв зарлагаа давуулсан байдалтай буюу тодорхой хэмжээний алдагдалтай баталдаг. Төсвийн алдагдлаа ихэвчлэн гадаадын зээл тусламж авах хэлбэрээр санхүүжүүлэхээр улсын төсөвт тусгаж ирсэн. Өнгөрсөн жилийн улсын төсвийг батлахдаа орлого, зарлагаа тэнцвэржүүлэхийг хичээж, баталсан гэдгээрээ онцлог. Энэ жилийн улсын төсвийн хувьд тэнцвэржүүлсэн тэнцэл -1,050.0 /ДНБ-1 хувь/ буюу нэг их наяд төгрөгийн алдагдалтай байхаар өмнөх жилүүдийн жишгээр баталлаа.

Төсөвт тодотгол хийх процесс орлогын нөхцөл байдлаас шууд хамаарна. Ер нь улсын төсөвт орлого бүрдэх боломжгүй болсон тохиолдолд зайлшгүй тодотгол хийх шаардлагатай болдог.

Тэрнээс биш улсын төсөв дээр зарлагаа нэмэх үүднээс тодотгол хийх ёсгүй. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад улсын төсвийн зарлагатай холбоотой асуудалд тодотгол хийх талаар яригдаж байна. Ирэх оны улсын төсөвт хэр сайн орлого төлөвлөснөөс шалтгаалаад ирэх жил тодотгол хийх шаардлагатай эсэх асуудлыг ярих нь зүйтэй.

"ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ СУРГААР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨХ БАЙДАЛ РУУ ОРООД ЭХЭЛЛЭЭ"

-Цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг босгохын тулд улсын төсвийн урсгал зардлаас таналт хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан "Нэмбэл, хасна" гэдэг зарчим барьж ажлын хэсэг ажиллалаа гэж ирэх оны төсвийн хуульд хийсэн зохицуулалтыг онцолсон. Засгийн газраас мөн цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцид бага нөлөөлнө гэж тайлбарлаж байгаа. Цалин, тэтгэврийн нэмэгдэл эдийн засагт тэр дундаа үнийн өсөлтөд бага нөлөө үзүүлж чадах уу?

-Улсын төсөв тэлэхээр тэр хэмжээний зарлага нэмэгдэж байдаг. Зарлага нэмэгдэнэ гэдэг бол бодит эдийн засаг руу их хэмжээний мөнгөн урсгал орж ирнэ гэсэн үг. Үүнийгээ дагаад инфляцийг тодорхой хэмжээнд хөөрөгдөнө. Багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэхээр зах зээл рүү бэлэн мөнгөний урсгал орж эхэлнэ гэсэн үг. Энэ оны арван сарын статистик мэдээллийг харахад, хүнсний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой инфляци өмнөх үетэйгээ харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарч байна. Одоогийн байдлаар инфляци 9.2 хувьтай гарсан.

Цалин, тэтгэвэр нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөх байдал руу ороод эхэллээ. Он гараад бодит байдал дээр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээд ирвэл инфляцид тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Инфляцийн түвшин импортын бүтээгдэхүүний инфляциас илүүтэй дотоодын үйлдвэрийн нөөц, хүчин чадлаас гадна цалин, тэтгэвэр нэмсэнтэй холбоотойгоор нэмэгдэх магадлал өндөр байна. Инфляцийн өсөлт юунаас болж байгааг тодорхой болгохын тулд хэрэглээний бүтцээ харах шаардлагатай. Цалингийн зээл болон цалин, тэтгэврийн нэмэгдэл хэрхэн нөлөөлж байгаагаас шалтгаалан инфляци хоёр оронтой тоо руу орох уу, үгүй юу гэдгийг хэлэх боломж бүрдэнэ. Инфляцийн түвшин орон нутаг, нийслэл хотод харилцан адилгүй байна. Шинэ он гараад инфляцийн түвшин өсөх үү, үгүй юу гэдэг нь олон хүчин зүйлээс шалтгаална. Тодруулбал, Монгол Улсын экспортын орлого ямар байх вэ, мөн импорт хэр өсөлттэй байх вэ, гадаад валютын албан нөөц хэр сайн байна зэрэг олон зүйл энд нөлөөлнө. Төгрөгийн, ам.доллартай харьцах ханш болон валютын албан ёсны нөөц талаас нь авч үзвэл, харьцангуй эерэг үзүүлэлттэй байгаа. Аравдугаар сарын байдлаар 5.9 тэрбум ам.долларын гадаад валютын албан ёсны нөөцтэй байна. Төгрөгийн ханш чангарч, өмнө нь ам.долларын ханш 3594 хүрч байсан бол одоо 3572 төгрөг болж буурсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад, суудлын автомашины импортын дүн буурсан байна. Харин сөрөг талаасаа хилээр гаргаж буй нүүрснээс орж ирж байгаа орлогын хэмжээ гурван тэрбум ам.доллараар буурсан. Эцсийн дүндээ зэсийн олборлолт, экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор 1.4 тэрбум ам.доллараар өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Энэ бүхнээс шалтгаалж, ирэх оны инфляци нам байх уу, өндөр байх уу гэдэг зураглал гарч ирэх байх.

-Монгол Улсын төсвийн нийт орлогын 27 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Уул уурхайн орлогоос хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд юун дээр анхаарах шаардлагатай вэ. Ирэх онуудад эдийн засгаа солонгоруулах ямар боломж байна вэ?

-Ирэх оны улсын төсөв дээр 3.5 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт зарцуулна гэж ярьж байгаа боловч үүний 1.8 их наяд төгрөг нь эдийн засагт үр өгөөж багатай барилга байшинд зарцуулахаар байна. Мөн 1.7 их наяд төгрөгийг бусад хэлбэрээр гэж төлөвлөж байгаа. Үүнээс гадна зургаан үйлдвэрлэл технологийн паркийг байгуулахаар ярьж буй. Эдгээрээс хамгийн ойрын хугацаанд үр өгөөжөө өгөх боломжтой төсөл гэвэл зэс, нүүрс дээр тулгуурласан технологийн паркууд байна. Ийшээ чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа түлхүү төсөвтөө тусгах шаардлагатай. Бид хөрөнгө оруулалт гээд ярихаар дэд бүтцийн хөрөнгө оруулалт дотроо авто замын хөрөнгө оруулалт их хийдэг.

Гэтэл зарим чиглэлийн замууд үр ашиг багатай байх жишээтэй. Тодруулбал, 2000-3000 хүн амтай сумаас аймаг руу зам тавих гэх мэт үр ашиг багатай хөрөнгө оруулалтыг аль болох бага тусгах нь зүйтэй юм.

Гэсэн ч 2026 оны улсын төсөвт иймэрхүү замын төсвийг тусгасан харагдаж байна лээ. Тэгэхээр цааш цаашдаа дунд хугацаанд эдийн засгийн чадавх, нөхцөл боломж харьцангуй  сайжирсан үед үр ашиг багатай дэд бүтцүүдэд хөрөнгө оруулж, харин одоо эрчим хүчний салбарын шинэчлэлтэй холбоотой хөрөнгө оруулалтад илүүтэй анхаарах ёстой. Эрчим хүчний хараат байдлаа багасгах шаардлагатай. Мөн үйлдвэр технологийн парк байгуулах, гадаад хөрөнгө оруулалт татахын тулд суурь дэд бүтцийг бэлдэж өгөх хэрэгтэй. Тэгж байж төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг ярих боломж бүрдэнэ. Энэ бүх асуудлыг анхаарч, хөрөнгө оруулалтыг зөв хийхгүй бол төсвийн үр ашиггүй зарцуулалт улам нэмэгдэнэ.

Бид эдийн засгийн төрөлжилтийг хоёр талаас харах хэрэгтэй. Уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний төрөлжилт гэж бий. Уул уурхайн бус гэхээр Монгол Улсад хүнсний аюулгүй байдал маш чухал. Хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүн гэхээр, алт, зэс, нүүрс гэх мэт бүтээгдэхүүнийг экспортолж байна.

Сүүлийн үед ураны асуудлыг ярьж байна. Засгийн газраас Франц улсын талтай гэрээ байгуулан ажиллаж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхээр болсон. Үргэлжлүүлэн газрын ховор элементын асуудал ч гэдэг юм уу, өөр бусад ордуудыг ашиглалтад оруулах ажлыг эхний ээлжинд ярих хэрэгтэй. Дунд хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүн дээр эдгээрийг олборлохоос гадна энийгээ бүтээгдэхүүн болгож, үйлдвэрлэх талаар ярих ёстой. Урт хугацаандаа бол тэр түүхий эдийг бүтээгдэхүүн хийж чадаж байгаа бол одоо өндөр технологийн бүтээгдэхүүнийг илүүтэй үйлдвэрлэх тал руугаа зорилт тавих хэрэгтэй. Бид ийм байдлаар эдийн засгийн төрөлжилтийн асуудлыг ярихгүй бол жижиг, жижиг хөрөнгө оруулалтуудад төсвөө цалгардуулж, талаар нэг тараагаад байвал үр ашиггүй байдал үргэлжилсээр л байна.

"НҮҮРСНИЙ ҮНЭ ОДОО Л СЭРГЭХ ТАЛДАА ОРЖ БАЙНА"

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг. Ирэх онд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?

-Сангийн яамнаас улсын төсвийн төслийг боловсруулахдаа гадаад эдийн засгийн нөхцөл байдлын талаарх судалгааг маш сайн хийж байх ёстой. Ялангуяа ОХУ болон БНХАУ-тай холбоотой зах зээлийн судалгааг сайтар хийж байх ёстой. Сангийн яам энэ судалгааг хийхдээ үнийн прогнозыг алдаад байна уу гэж харж байгаа. Жишээлбэл, 2025 онд нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 106 ам.доллараар тооцсон байхад он гараад үнэ нь 40 хувиар буурсан. Нүүрсний үнэ одоо л сэргэх талдаа орж байна. Экспортын биет хэмжээний хувьд зургадугаар сараас хойш эрчимжиж байгаа ч өмнөх жилийн түвшинд хүрээгүй хэвээр байна. Өнгөрсөн оны аравдугаар сард 65.9 сая тонн нүүрсийг экспортолсон байсан бол энэ оны аравдугаар сард 65 сая тонн нүүрс экспортлоод байна.

Үнийн уналт, экспортын биет хэмжээ буурч байгаагаас шалтгаалаад нүүрснээс олох орлого гурван тэрбум ам.доллараар тасалдсан байх жишээтэй. Энэ бол гадаад зах зээлийнхээ прогнозоо сайн хийж чадахгүй байгаагийн нэг илрэл юм.

Зэс гэхэд, БНХАУ дэлхийн зах зээлийн 60 хувийг дангаараа эзэлж байна. Монгол Улсад зэсээ экспортлох, тэр чиглэлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бүрэн байна. Бид өөрсдөө нэмүү өртөг үйлдвэрлэхийн тулд тодорхой  хэмжээний гэрээ байгуулж, урд хөршөөсөө технологиудыг нь оруулж ирж үйлдвэрлэх боломжтой. Ингэж чадвал зардал дагаад багасна. Олон улсын зах зээл дээр ойрын 2-3 жилдээ зэсийн үнэ 20 хүртэлх хувиар өсөх төлөвтэй байна. Зэсийн экспортын орлого 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн.

Тэгэхээр Монгол Улсын хувьд одоогийн нөхцөл байдалд нүүрсний гэхээс илүүтэй зэсийн үнийн өсөлтийг эрчимтэй ашиглаж, олборлолтыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай гэж харж байна.

Монголбанкны Мөнгөний бодлого, 2026 оны улсын төсөвтэйгөө хэр уялдаж чадаж байна вэ. Төв банкны бодлого зах зээлийн хүлээлтийг удирдаж, валютын нөөцөө бэхжүүлж чадахаар байна уу?

-Мөнгөний бодлого, Сангийн бодлого хоёр уялдаж байх ёстой ч харилцан бие биеэсээ үл хамаарах байдлаар явах ёстой. Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого явуулдаг. Яагаад гэхээр Засгийн газраас улсын төсвийн зардлаа огцом нэмэгдүүлж, инфляцийг хөөрөгдөж, хэрэглээг тэлдэг. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас дийлэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Тэрнээс шалтгаалаад импортоо өдөөж, валютын ханшны өсөлт явагдах гээд байдаг. Иймд Төв банкнаас мөнгөний хатуу бодлого явуулдаг. Хатуу бодлого явуулахаар зээлийн хүү өндөр байх нөхцөл байдал үүсдэг. Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс ирэх оны улсын төсвийг батлахдаа Монголбанкны удирдлагатай санал солилцсон гэдгийг онцолж байсан. Цааш цаашдаа улсын төсөв тэлсээр байгаа ийм нөхцөлд Монголбанкны мөнгөний хатуу бодлого үргэлжилсээр байх болов уу гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-18 66.181.191.12

Админералын нүүрс баяжуулах үйлдвэрийг зогсоож байхын оронд ажиллуулж эхэлсэн бол бөөн дойлуур цутгах байлаа. Ухаангүй ноёны ургашгүй ажил гэдэг энэ дээ.

Avatar

Иршэн 2025-11-18 66.181.161.218

гүйэ амзөрөөдявчихав .
зандка чн өссөн гэж ярих чн билээ .

Avatar

Нэргүй 2025-11-18 103.168.34.54

danh ugaasaa tal uneer no zarah geree hiicheed buusan um bish uu

Avatar

Нэргүй 2025-11-18 202.126.88.148

тэгээд хулгай тэр хэмжээгээр буурсан уу эсвэл хэвээрээ юу

Avatar

Нэргүй 2025-11-18 51.159.226.158

Маш их алдагдал хүлээж. Монголын иргэн бүрт 3 сая төгрөг өгөхөөр мөнгө

Avatar

Нэргүй 2025-11-18 103.229.123.221

Энэ төсөв мэднэ гэж юу байсын, мэргэжил нь статистикч, “ төсвийн алдагдалыг гадаадын тусламжаар нөхдөггүй”, харин гадаад зээлээр төсвийн алдагдлыг нөхөж болно, иймэрхүү наад захын мэдлэггүй хүнээс ярилцлага авах хэрэггүй байсан болов уу, төсөв гэдгээ мэдэхгүй байна шүү дээ. Өөрөө ичих хэрэгтэй юмсан. Ийм их сургуулийн багш гэж хэлэхэд хэцүү болжээ.

Avatar

ub hyn 2025-11-18 193.30.83.16

urid n bolood l bsn , uudgui nam dagagchid mungu bolood ehelj dee bolj , nyyrsiig hench bitgii awaasai. nutag oron mini amarch awag.

Avatar

Зочин 2025-11-18 103.229.123.231

900 КМ ГЭСНИЙГЭЭ ЗАСААД сумын ХҮН АМЫН ТОО ТАВЬЧИХСАН БАЙНА. дутагдлаа дор нь зассан байна.

Avatar

Зочин 2025-11-18 202.131.230.163

Улс даяараа нүүрсний хулгай гэж хашгирч байгаа үед БНХАУ нүүрс авах уу? огт авахгүй байж чадна. Ер нь Монгол 3 газраар л нззрс экспортолж байгаа. ийм байхад хулгай мулгй ярьж Монголчууд бүгдээрээ нүүрсний хулгайч мэт ярих нь дэндүү ойломжгүй асуудал. Нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, нүүрсний экспортын гэрээ байгаа эрх зүйн зөрчил байгаа бол дотроо шалгаад л болоо. нүүрсний хулгай гэж ярьж эхэлсэн .нь өөрөө маш хариуцлагагүй үйлдэл болсон.

Avatar

Нэргүй 2025-11-18 43.242.242.59

Монголчууд хоорондоо хэрэлдээд тэр хэрүүлдээ Хятад улсыг татан оролцуулаад байхад Хятадууд биднээс нүүрс авах уу. Тэгэх албагүй.Оюун-Эрдэнэтэй нийлж Монголын нүүрсийг луйвардсан гол буруутан нь Хятадын засгийн газар мэтээр Монголчууд сүүлийн үед их ярьж бас бусдад ойлгуулсан. Тэр нь хятадуудад таалагдахгүй байгаа нь ойлгомжтой юм. Монголчууд хоорондоо хэрэлдэх үеэрээ хамаг нарийн ширийн зүйлээ ил гаргаад ярьдаг. Тэгээд бусдын олз болдог.

Avatar

Нүүрсний хулгайч 2025-11-18 202.9.46.97

Нүүрснээс олох байсан орлогоо нүүрсний хулгайчууд нь сүүлийн үед хуу дээгүүр дундуур шатандаа хулгайлаад авчиж байхад улсын орлого яаж ч өөдөлхөв дээ.

Avatar

Зочин 2025-11-18 103.229.123.231

Аймгийн төвөөсөө 900 км алсад оршдог сум манайд байхгүй шүү. ХАМААГҮЙ ХУДАЛ ТОО ЯРЬЖ БОЛОХГҮЙ

Avatar

Нэргүй 2025-11-18 45.117.34.139

900 км гэж яриагүй байна шүү малаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж