Газын зурвасын шинэ дайн

Газын зурвасын шинэ дайн

Газын зурвасын шинэ дайн

"Ноён Нетаньяху та дайны нэрийг өөрчлөн, медаль тарааж, өөрийнхөө баатарлаг түүхийг хүүрнэхийн зэрэгцээ Израилийн түүхэнд байгаагүй агуу бүтэлгүйтлийг мөрдөн шалгахаас зайлсхийж чадна гэж бодож байна уу? Мартаж үз. Бид, гашуудаж буй гэр бүлүүд, Газын оршин суугчид, Израилийн иргэд бид түүнийг чинь зөвшөөрөхгүй. Таныг мөрдөн шалгахаас нааш ямар ч сэргэн мандалт байхгүй. Миний нас барсан охин эргэн ирэхгүй ч гэлээ шударга үнэн эргэн ирэх болно."

Энэ бол Газын зурвас дахь дайнд охиноо алдсан аав Эйяал Эшелийн "October Council" эвслийн зохионо байгуулсан жагсаалын үеэр Нетаньяхуд хандаж хэлсэн үг. Түүний охин Рони Израилийн батлан хамгаалах хүчний Нахал Оз дахь баазад ажиглагчаар ажиллаж байгаад амиа алджээ.

Нетаньяхугийн танхим Газын зурвасын дайныг "Төмөр сэлэм ажиллагаа" гэсэн нэршилтэй байсныг нь "Чөлөөлөх дайн" болгож өөрчлөх шийдвэр гаргасан аж. Энэхүү саналыг Эйяал Эшел дээрх үгээрээ няцаав.

Газын зурвас дахь дайн үндсэндээ шувтрах янзандаа орж байгаа ч дотоодын сөргөлдөөн, мөргөлдөөн дөнгөж эхэлж байна. Израилийн түүхэн дэх хамгийн аймшигт өдрөөс хойш хоёр жил өнгөрөөд байгаа ч Нетаньяхугийн засгийн газар одоо хүртэл Хамаст боломж олгосон аюулгүй байдал, тагнуулын алдааг шалгах албан ёсны Улсын мөрдөн байцаах комисс байгуулаагүй байна. Үүний оронд аравдугаар сарын 7-ны үйл явдлыг шалгах "бие даасан" мөрдөн байцаах комисс байгуулжээ. Тус комисс нь мөрдөн байцаах бүрэн эрх мэдэлтэй, аль болох өргөн цар хүрээнд олон нийтийн зөвшилцлийг тусгана. Комиссын бүрэн эрхийн талаарх зөвлөмжийг танилцуулах хороог Нетаньяху 45 хоногийн дотор томилох ёстой.

Улсын мөрдөн байцаах комисс бус "бие даасан" мөрдөн байцаах комисс байгуулсан нь асуудлыг хойшлуулж буйтай адил аж.

Дайнд хохирогсдын гэр бүлүүдийн байгуулсан эвсэл болох "October Council" энэ шийдвэрийг эсэргүүцэн, жагсаал цуглаан зарласан.

Шийдвэр гарсны дараа гашуудаж буй гэр бүл, амьд үлдсэн хүмүүсийн эвсэл болох 10-р сарын зөвлөл "улс төрийн комисс" гэж нэрлэсэн зүйлийг буруушааж, цаашид жагсаал цуглаан зарласан. Хариулт нь олдоогүй асуултуудын учрыг олох улсын мөрдөн байцаах комисс байгуулахыг тэд шаардаж байна.

Угтаа бол Улсын мөрдөн байцаалтын комисс нь Израилийн хуулийн хамгийн хүчирхэг механизм. Тус механизм нь тухайн үеийн засгийн газраас хараат бусаар үндэсний хэмжээний гамшиг, шийдвэрийг мөрдөн шалгах эрх мэдэлтэй байдаг.

Тиймээс Нетаньяху хэн мөрдөн шалгах, хэн хариуцлага хүлээхийг хянах боломжийг өөрт нь олгох механизмыг санал болгож байна. Энэ бол үнэнийг илчлэх бус өөрийгөө хамгаалах зорилготой алхам гэж шүүмжлэгчид үзсэн.

"October Council" эвсэл өнгөрсөн Бямба гаригт /2025.11.15/ олон нийтийн дэмжлэгийг татах зорилгоор анх удаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан аж. Энэ үеэр Нахал Озын тулаанд хүүгээ алдсан эцэг Рафи Бен Шитрит ярихдаа "Аравдугаар сарын 7-нд эр, эм, хүүхэд нийлсэн 1200 гаруй хүн амиа алдсан. Нялх хүүхдүүд нярайн орон дотроо нядалгаанд орсон. Бүхэл бүтэн гэр бүлүүд нүдний минь өмнө арчигдан алга болсон.

Энэ бол зүгээр нэг халдлага байгаагүй. Энэ бол Израиль улсын зүрхэн тус газарт болсон жижиг хэмжээний Холокост байлаа.

Энэ их шаналал, үнс нурамны эцэст бид ил тод байх ёстой байсан зүйлийг шаардаж байна. Тэр бол бүх үйл явц, бүх бүтэлгүйтэл, бүх үл тоомсорлол, бүх чимээгүй байдлыг шалгах бүрэн, бие даасан Улсын мөрдөн байцаалтын комисс. Бүх үнэнийг илчлэхгүйгээр юуг ч сэргээн сайжруулах боломжгүй" гэсэн юм.

Нетаньяху ийм комисс байгуулахыг эрс эсэргүүцэж буй. Учир нь Улсын мөрдөн байцаалтын комисс байгуулагдвал гишүүдийг нь Израилийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч томилдог. Гэтэл Нетаньяхугийн засгийн газар сүүлийн гурван жилийн турш тус байгууллагыг үгүй хийхээр зүтгэж буй билээ.

Ирээдүйд ямар ч комисс байгуулагдсан тэр нь Улсын мөрдөн байцаалтын комисс болохгүй гэдгийг Нетаньяху өнгөрсөн долоо хоногт дахин баталгаажуулан хэлжээ. Тэрбээр "Олон нийтийн ихэнх нь Улсын мөрдөн байцаалтын комисст итгэдэггүй. Бид улс орны бүх хэсгийг төлөөлсөн хороог дэмжих болно. Сөрөг хүчин Улсын мөрдөн байцаалтын комисс гэж хашгирч байгаа ч израильчуудын тал хувь нь тийм комиссын бүрэлдэхүүн эсвэл дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид олон нийтийн итгэлийг бүрэн хүлээх тэнцвэртэй хороог хайж байна" гэжээ.

Гэтэл бодит байдал дээр израильчуудын дунд явуулсан санал асуулга тэс өөрийг өгүүлж байна. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн аравдугаар сарын сүүлээр хийсэн санал асуулгаар израильчуудын бараг дөрөвний гурав буюу 74 хувь нь Улсын мөрдөн байцаалтын комисс байгуулахыг дэмжиж байна. Эсрэгээрээ ердөө 17 хувь эсэргүүцэж байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Нетаньяху ирэх жил болох сонгуулийн өмнө өөрийн мөрдөн байцаалтын комиссыг байгуулснаар ирээдүйн засгийн газар хэнийг мөрдөн шалгаж, хэнийг буруутгах ёстойг тодорхойлохоос урьдчилан сэргийлэхийг эрмэлзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-11-18 66.181.160.80

Зөө зө …Хамасын өдөөсөн дайнд Нетаньяху буруутан болж таарахнуу ?..Путины өдөөсөн дайнд Зеленски буруутаж таарах нээ. Тэгвэл Гитлерийн өдөөсөн дайнд Черчил Сталин хоёр буруутан юм байна .. Ерөөсөө л Ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх ёстой болохнээ

Avatar

Нэргүй 2025-11-18 66.181.179.73

Дэлхийн 2- р дайн ганцхан Гитлерээс болоогүй гэдгийг түүх бата.лчихаад байна.Жаахан унших хэрэгтэй .

Avatar

66.181.179.73-д 2025-11-18 217.208.144.61

Чи гэж их мэдэгч Дэлхийн 2-р дайн Гитлерээс бусад бүх хүнээс болсон гэх нь шив дээ. Ёстой солиотой "мэргэн жараахай" вэ, чи.

Avatar

Хүн 2025-11-18 66.181.161.169

Наана чинь дайн бус нэг талын геноцид явагдаж байна. Чин улсын эсрэг боссон гээд Зүүнгарын Монголчуудыг хөмрөглөн устгасан нь зөв гэж хэлэхтэй адил тэнэг сонсогдож байна чи.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж