Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой

Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой

Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.17) “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн Мягмар гаригт Ерөнхий сайд Г.Зандшатар хатагтай Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон бол түүнийг Монгол Улсад ирэх үеэр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгалаа.

“Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэг байгаагаа талууд дахин нотлов. Зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр талын ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрч тохиролцсон.

Харин менежментийн төлбөрийн хэмжээ хэт өндөр, одоогийн аргачлал нь шударга бус, Монголын талд үр ашиггүй байгааг Ерөнхий сайд дурдаад олон улсын стандарт, бодит зах зээлийн түвшинд нийцүүлэн бууруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ.

Мөн “Оюутолгой” компанийн санхүүгийн болон худалдан авалтын ил тод байдлыг хангаж, шударга, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг мөрдлөг болгох нь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.

Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн төлөө Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, шуурхай хамтран ажиллаж харилцан ашигтай шийдэлд хүрэхийн төлөө байгаагаа хатагтай Кейти Жаксон илэрхийллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.183.159

хөөж гаргасан дээр дээ.өвөг дээдсийн минь амиа өгсөн монголын гхзар шороо шүү

Avatar

Нэргүй 2025-11-17 103.212.116.198

Худлаа хоосон УРИА ЛООЗОН-гоор ч яахав дээ. Тэрнийхээ оронд "ингэж шийдээд ашгаа ингэж хуваавал шударга болно" гээд нэг Монголдоо ашигтайхан нөхцөл тулгасан нь дээр. Та нарт тийм тулгачих болзол байхгүй л дээ. Өөрсдийн болзлыг хатуу тулгах ч ЧАДВАР танай засагт байхгүй. Наад жижүүрийн үгийг чинь захын тэнэг хүн ч хэлж чадна.

Avatar

Зочин 2025-11-17 66.181.188.53

Энэ тэнэг толгойгоос зөв юм гарахгүй, буруу л юм гарна. Засгийн газар, УИХ бүхэлдээ энэ төслийн талаар бүрэн дүүрэн ойлголт, судалгаагүй ийм сонин зүйлс яриад байгаа юм даа. Нөгөөдүүлийн хөх инээд нь хүрч байгаадаа. Шившиг шившиг шившиг…

Avatar

Зочин 2025-11-17 202.131.230.163

Оюу толгойн больной цэг чинь 34% биз дээ. тэр хувиас болж л оюу толгойд хүү төлөөд байгаа биз дээ. Энэ асуудал дээр маш нухацтай хандах хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулагчдад 34%-ийг тавиад байдаг. Гадаад болохоор үгүй болгоно гэдэг бас зөрчилтэй. Бүхэлдээ маш их толгой ажиллуулах асуудал юм даа.

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.176.180

Занданшатар ийм барьцгүй юм шаардаж байхын оронд 34 хувиа цаадуулдаа өгөөчээ!!!

Avatar

Нэргүй 2025-11-17 172.91.182.247

12 тэрбум долларын өрөнд Монгол Улсыг оруулчихсан, ногдол ашиг хэзээ ч өгөхгүй, өөрсдөө хувааж иднэ гээд сууж байгаа хүмүүс биз дээ

Avatar

Нэргүй 2025-11-17 172.91.182.247

Худлаа шаагаад л. Рио Тинто-д ажиллагсад л өрмийг нь хусаад хуваагаад идчихдэг ш дээ

Avatar

сонгогч 2025-11-17 202.9.46.225

ОЮУТОЛГОЙН ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ ЦОО ШИНЭЭР МОНГОЛУЛСАД АШИГТАЙГААР ХИЙХ ЁСТОЙ. МОНГОЛ УЛС ОЮУТОЛГОЙН 51-С ДЭЭШ % ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ.

Avatar

Нэргүй 2025-11-17 202.9.40.170

Эвтэй байя гэдг үгиыг манж хужаагууд гаргадг эвтэй байж байгаад х***а манжууд эвтэй хулгай шаагаап байж бхых гэж тэр андуурун л******д х***а манжууд манж энхбаяр тэгж бсн хужаагужд л манж хужаагууд л тэгж гэмээ мэдж байгаа манж хужаагууд.

Avatar

Нэргүй 2025-11-17 202.9.40.170

Парламнт ажлаа хий огцорцн х***а манж зг далд оруул.

Avatar

Эгэл 2025-11-17 103.57.92.96

34%-иасаа татгалзах асуудлаар үр ашгийг нь одоогийн байгаатай харьцуулан 1 тийш болговол ямар бол?,зэсийн үнэ 10 жилийн дараа ихээр өснө гэж хэтийн төлөв гарсан гээд байдаг!.2016 онд алтны үнэ 140 мянга байхад үнэ 500мянга давах хэтийн төлөв судлаачид гаргаж эхлэхэд үйлдвэрлэгчдийн санаанд багтахгүй гайхаж байсан.Гэтэл 9 жилийн дараа буюу 2025 оны 11р сард 460-475 мянга хооронд хэлбэлзэж нөгөө итгэхээргүй төлөвт хүрчихлээ!

Avatar

Нэргүй 2025-11-17 91.205.106.86

БИ САНАХ ЮМ 2013 ОНД БИЛҮҮ ГЭРЭЭ БИЛҮҮ НЭМЭЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСНЫ ДАРААГААР ЮОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ ЭНД ТЭНД ТЭР ДУНДАА ОДООГИЙН ТАЛБАЙН ЗҮҮН ТАЛЫН ГАЛЛЕРЕЙН БАРИЛГА ДЭЭР МОНГОЛ УЛС УГ ТӨСЛӨӨС 60 ХУВИЙГ ӨГӨӨЖ ХҮРТЭНЭ ГЭЭД СУРТАЛЧИЛЖ БАЙСАХН

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.190.245

Наад өрөнд оруулдаг 34%-иа болиод Баялгийн сангийн татвар авдаг бол!!! Тэгээд энэ татвараа шууд ирэх жилээс эхэлж ав!!! Наад 34%-иас чинь авах ногдол ашиг нтр бол худлаа шүү!!! Үлгэрт итгээд өдий хүрлээ; одоо болоо!

Avatar

буяа 2025-11-17 66.181.183.127

ард түмний саналыг ав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж