Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл" компани шалгараад байна. Уг станцыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-ын үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Тухайн байршил нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгаа онцлогтой. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт эрчим хүч, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Агаар мандалд хаягдах утаанд агуулагдах NOx, SO2-ын хэмжээг хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологийн зуухтай байна.

Мөн техникийн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах, байгаль орчинд ээлтэй технологитой байхаар төлөвлөсөн. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж, үлдсэн 10 хувь нь станцын дотоод хэрэглээнд зарцуулагдана. ДЦС-5 ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүс Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын хэрэглэгчдийг эрчим хүч, дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм. Төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр нэмэгдэнэ.

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр буюу олон улсын жишигт нийцсэн DBFOM бүтцээр хэрэгжүүлэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-11-17 103.229.122.209

Хэрэв Монголыг харийн цахилгааны хараат байдлаас гаргачихаар овоо том станц бол Орос бариулахгүй дээ. Хариугүй жоохон юм бол гэхээс.

Avatar

Нэргүй 2025-11-17 202.9.46.37

Та нар ажилчиддаа анхаарах хэрэгтэй!! Налайхад дулааны станцруу халаалт муу байгааг утсаар ярьтал, паараа 'үеээр' нь салгаад угаалга! Шавар, нагар байгаа! Бүр хавар 5 сард салгаад угаалгачиж бай гэнэ! Юу ярьж байгаагаа энэ ойлгож байгаа юу?! Энэ сэтгэцийн өвчтэй ярианд нь итгэж 'үеээр' салгаж угаалгасан айл ус гоожиж байна! 30-40, 50 жил байсан паар! Хаана ч ийм юм байхгүй! Мэдлэг боловсрол хаана байна?! Хүний амь нас, эд хөрөнгийн асуудалд орно шүү! Эднийгээ халж, сэтгэцийн эмнэлэгт нь үзүүл!!

Avatar

Нэргүй 2025-11-17 202.126.89.93

монголчуудтай камбож мэт булангийн орны халтарууд л Мёга төслүүд дээр нь зам нийлдэг болждээ хөөрхий….дугуй дугуйгаараа нийлнэ гэж тэр байх.

Avatar

Нэргүй 2025-11-17 103.57.93.34

дулаан дамжуулах алдагдалтай. зүгээр цахилгаан станц

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.176.180

"Урт наст, Удаан зовлонт" 5-р станцын нэр нь барцадтай гэж Бөөгийн шоонд буусан тул нэрийг нь "0,5-р станц" гэж өөрчлөхөөр болов!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж