Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Йоханнесбургийг зорьлоо. Дэлхийн өмнөд хэсэгт дипломат харилцаагаа өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд тэрбээр Ойрхи Дорнод, Африкийн орнуудад саатна.
Айлчлал Арабын нэгдсэн Эмиратаас эхэлнэ. Ли Жэ Мён Абу Даби хотод гурван өдөр саатах ба энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Мохамед бин Заед аль Нахяантай уулзаж, батлан хамгаалах, хиймэл оюун ухаан болон бусад стратегийн салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх юм.
Цаашлаад, Египет дэх гурван өдрийн айлчлал залгуулна. Энд тэрбээр Египетийн ерөнхийлөгч Абдел Фатта эль-Сиситэй уулзахын зэрэгцээ Кайрогийн их сургуульд илтгэж тавьж, Ойрхи Дорнод дахь Өмнөд Солонгосын санаачлагыг танилцуулна.
Айлчлалын дараагийн зогсоол бол Йоханнесбург. Тус хотод ирэх Бямба, Ням гаригуудад "Их-"20"-ийн дээд хэмжээний уулзалт эхлэх билээ. Тэрбээр хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн бусад асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах Өмнөд Солонгосын амлалтыг баталгаажуулна.
Мөн "Их-20"-ийн чуулганы хүрээнд тэрбээр "MIKTA" бүлгийн удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ. Энэ нь Өмнөд Солонгос, Мексик, Индонез, Турк, Австрали гэсэн таван улсын нэгдэл юм.
Ли Жэ Мёны айлчлал Анкарагаар дуусна. Энд тэр хоёр өдөр саатах ба Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг хэлэлцэнэ. Ингээд арваннэгдүгээр сарын 26-нд Өмнөд Солонгост харьж ирэх аж.
3,548.92






















































Нэргүй 2025-11-17 203.91.115.46
Энэ ерөнхийлөгчийн нэр нь И ЖЭй МЁН шүү. Солонгосд ЛИ гэж овог байхгүй. И гэж овог бий. И овгийг англиар яаж ч буулгаж болдоггүй. Ли гэж буулгаад байдаг. тэр англи ЛИ г нь дагаад манайхан бас ЛИ гэдэг. Угтаа бол И гэж монголоор буулгахад Солонгос хэлтэйгээ ч ойр зөв болох юм.