"Аль нэг намын дарга парламентын толгойд сууж болохгүй"

"Аль нэг намын дарга парламентын толгойд сууж болохгүй"

"Аль нэг намын дарга парламентын толгойд сууж болохгүй"
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 17. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс  өнөөдөр /2025.11.17/ мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Түүнчлэн хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцсэн байна.


Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай буюу УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын жишгийн хүрээнд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцлээ.

Ардчилсан нам хамтарсан Засагт орохгүй гэдэг байр сууриа би удаа дараа илэрхийлж байсан. Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг дагья гэж байгаа нь ч үүнтэй адилхан. Хуулийн төсөл дээр хоёр утга бий. Парламентын дарга намын дарга төдий бус намын гишүүн биш байх асуудлыг ч мөн тусгасан байгаа.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонссон. Түүнчлэн энэ долоо хоногийн Баасан гаригт буюу Монгол бахархлын өдрөөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдана. Энэ хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ.

Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 17. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

-Сүүлийн нэг сарын хугацаанд Монголд өрнөсөн үйл явдалд татагдаж ороогүй төрийн байгууллага үлдээгүй байх. Үүнд хамгийн их хохирол амссан нь парламентын байгууллага байх шиг байна. УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга, парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой. Үүнийг олон улсын жишгээс харж болно. Намын дарга парламентын толгойд сууж болохгүй. Намын дарга давхар дээлтэй байж болдоггүй олон улсын жишгийг бид дагах ёстой. УИХ, улс төр дагаж савалдаг байхгүйн тулд олон улсын туршлагыг барьж явах ёстой. Энэ утгаараа намын дарга, УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилж, өнөөдөр намын бүлэгт танилцуулж дэмжлэг авлаа.

Та бүхэн санаж байгаа бол Д.Амарбаясгалан гэдэг хүн МАН-ын даргад өрсөлдөж байхад, Ардчилсан нам УИХ-ын дарга хүн, намын дарга болж болохгүй, давхар дээлээ тайлаад намын даргад өрсөлдөх ёстой гэдэг зарчмын шаардлага тавьж байсан.

Энэ бол Үндсэн хуульд нөлөөлөх хэмжээний асуудал биш. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай л асуудал. Бид даргыг шүтдэг сэтгэлгээнээсээ салаагүй байсан учраас УИХ-ын спикерийг УИХ-ын дарга гэж өргөмжилсөн. Бид парламентын засаглалтай улс л юм бол үүнийг халж, олон улсын жишгээр мөн чанараар нь парламентыг бий болгох ёстой. Голч, төвч байр сууриас парламентын хурлыг удирддаг хүн хэрэгтэй.

Тиймээс толгой дээр нь нэг намын дарга гарч суух биш, олон намын даргыг мэтгэлцүүлдэг байх ёстой юм. Нэг намын дарга парламентын спикер болбол парламентын ардчилал үгүй болно гэлээ.

Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 17. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-17 112.72.6.78

За ямар ерөнхийлөгч биш дээ ???

Avatar

Нэргүй 2025-11-17 103.212.119.73

Танай намд ийм дүрэм хэрэгтэй байна.Мафийн толгойлогчийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлж болохгүй гэсэн дүрэм.

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.178.34

өөрсдөө болдог өөр нам болохоор болохгүй

Avatar

Зочин 2025-11-17 202.126.89.7

ЗА БОЛЬЖ ҮЗ СУУСАН Ч ЯАДГИЙН ҮХСЭН БААС

Avatar

dash 2025-11-17 71.178.16.166

chadaltai ni duraaraa shiidne shuu dee ta nariin ugiig dagaad yavdag gej yu baixav dee ta nar oluulaa bolson bol bas duraaraa s****a shuu dee

Avatar

Зочин 2025-11-17 59.153.114.88

Цогтгэрэл, Тэмүжин хоёр тархи толгой нь зүгээр байгаа. Хаанаас ямар олон улсын туршлага олж үзчихээд спикер аль нэг намын дарга байж болохгүй гээд орилоод унав. Хэний зараалаар , хэний эрх ашгийн төлөө хэл амаа билүүдэж яваа амьтад юм бол доо.Тэмүжин ч яахав цайрчихсан луйварчин, хувийн эрх ашгийн төлөө юу ч хмйж чадах хөлсний амьтан. Цогтгэрэл юув дээ, том намын дарга толгой дээгүүр ярьж сэтгэдэг баймаарсан. Бас л түүхий байна даа.

Avatar

Нэргүй 2025-11-17 103.229.123.214

Энэ Тэмүүжин гэж нэг хоцрогдсон нөхөр олон улсын жишиг гэж мөн шааж байнаа. Нэг ч улсын жишээ хэлж чадсангүй. Бусад бас таарсан таар шуудайнууд

Avatar

Нэргүй 2025-11-17 202.126.88.161

Харах л үлдлээ. Энэ ч хий улс төр байхөа.

Avatar

Нэргүй 2025-11-17 202.9.40.13

3-хан сая хүнтэй Монгол улсад парламентын засаглал огт тохирохгүй. Энийг чинь үе үеийн ухаантай эрдэмтэд, улс төрийн зүтгэлтэн нар хэлээд байсан. Зарим нь бурхан болсон байна. Монголд цомхон хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал тохирон. Тэгвэл УИХ-ын үйл ажиллагаанд зарцуулж байгаа хэдэн зуун их наяд төгрөгийг хэмнэж улс орон огцом хөгжиж, ард түмний амьдрал эрс сайжирна. Нам нэрээр бэртэгчин амьдардаг нөхөд байхгүй болно. Тэгэхээр бүх ард түмний санал асуулга явуулъя

Avatar

Зочин 2025-11-17 103.168.34.214

Хүүк?

Avatar

Нэргүй 2025-11-17 202.9.40.13

За та нар худлаа шоуддагаа боль. МАН болон АН хоёр бол нэг тэрэгний дугуйнууд. Ард түмэн мэддэг болсон. Ер нь Монгол улсад улс төрийн нам огт хэрэггүй. Нам байхгүй болвол мөн ч их мөнгө хэмнэж улс орны эдийн засагн огцом дээшилнэ. Та нар тарцгаа

Avatar

Нэргүй 2025-11-17 103.229.120.189

За зайлаа. Тэрнийхээ оронд гэмт хэрэг нь 3 шатны шүүхээр нотлогдчихсон этгээдээ их хурлаас үтэр түргэн хөөдөг хууль чинь ус агаар шиг хэрэгтэй байна. Танай нам хэзээ Цогтбаатарыгаа явуулах гэж байна вэ???

Avatar

Нэргүй 2025-11-17 103.212.116.132

АН МАН цаануураа халаас нэгтэй

Avatar

Нэргүй 2025-11-17 202.126.88.161

МАН бярдана. Хэн ч шуургыг зогсоож чадахгүй. АН бярдуулна.

Avatar

Gan 2025-11-17 203.23.199.2

Инээдтэй зүйл ярих хэрэггүй. Харин ч ерөнхий сайдад намын дарга байх нь зохимжгүй байх. УИХ-ын дарга, гишүүд хуулиараа төрийн улс төрийн албан тушаал гэж заасан байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг унш. Тиймээс намын дарга УИХ-ын дарга, Ерөнхий сайд байх боломж хуулиар хязгаарлаагүй. Одоо 1 хүнд зориулж хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийг давхар өөрчлөх байх. Дээр нь үндсэн хууль зөрчих асуудалд орох байх. Одоо улс төржихөө больж ажлаа хийцгээ

Avatar

Нэргүй 2025-11-17 202.9.40.170

Огцорцн х***а манж зг далд оруул.

Avatar

Зочин 2025-11-17 59.153.112.235

аН ы санаачилга зөв Яагаадмгэвэл нэгд Үндсэн хоуулийн үзэл санаа нь тийм юм Хоерт МАН ы шинэ үеийнхэн чоангуяа УИХ д жагсаалтаар орсон залуу гишүүд 90 ээд оны эхэн үеэс дор намаа төрийн дээр тавьж намынмдарга нараа тахин шүтдэг болжээ Тийм байдал цаашдаа улс оронд маш хортой

Avatar

Нэргүй 2025-11-17 103.57.93.243

АНчид өөлөх юмаа олж ядаад яана даа. Үүнийгээ Зи Энхболдын үед хийхгүй яасан юм. Ялсан нам Парламент, Засгийг удирдах хуультай тул бурахаа тат. Гуцах юмаа олж ядхимаа. Намын дарга УИХ-ын дарга болоогүй ч бодлого явдгаараа явна

Avatar

Зочин 2025-11-17 59.153.112.235

Аль нэг намынмдарга УяиХ ынмдарга баыхх ньь парламентат есонд зохимжгүйгээс гаднна намд нь ч ашиггүй Чуулган хураодуулах естой хүн намын ажлаа гардаж хийж чадахгүй МАН ы саяхны түүхээ сана Дашендон гуай намын дарга Бямбасүрэн гуай ес байсан биз дээ Дашендон нар цэвэр намын ажлаа хийсний үр дүнд дараа дараа7ийн сонгуульд МАН члж байсан пм

Avatar

Зочин 2025-11-17 59.153.112.235

Нэг коммэнтчин тийм ямар хууль баыгаа юм гэжээ Парламентын засаглалыг бэхжүүлэх зорилготой шинэ Үндсэн Хуулийн үзэл санаа нь тийм юм МАН ы саяын Их Хурлыг харахад намаа төрийн дээр тавих Намын дарраа тахин шүтэх улс орны хөгжил ганц даргаас шалтгаалах мэт ойлгох хамтын удирдлага шинжлэх ухаанч хандлага мерит зарчмыг хөгжүүлэх механизмуудын талаар ярьсангүй УИХ ын гишүүнд нэр дэвшигчдийг зөвхөн намдаа ажилласнаар дүгнэх хандлагыг л ярьж байна

Avatar

Үнэн үг 2025-11-17 202.126.90.121

Намаас түдгэлзэнэ гэдэг зүгээр дүр эсгэсэн асуудал юм. . Аливаад ийм хэлбэрдсэн юм хийж цаг битгий үрж бай. Үе, үеийн Ерөнхийлөгч нар түдгэлзлээ гээд юу өөрчлөгдсөн юм. Ил, далд аргаар намдаа л үйлчилж ирсэн байдаг.

Avatar

зочин 2025-11-17 202.126.93.18

ХҮРЭЛСҮХИЙН ЗАХИАЛГААР ЦЭЦ УИХЫН ДОТООД АСУУДАЛД ОРОЛЦСОН 10-Р САРЫН 22-НЫ ӨДӨР МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛАЛ УСТСАН ӨДӨР. ОДОО ТА НАР ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛАЛАА АВРАХ ТУХАЙ ЯРИХ ХЭРЭГГҮЙ .АРДЧИЛАЛГҮЙ МОНГОЛ БОЛСОН ЭНЭ ҮЕД УИХЫГ ХЭН Ч УДИРДСАН ЯАХ ВЭ. ЭЭЛЖЛЭЭД Ч УДИРДАЖ БОЛНО Ш ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.190.245

Аль нэг улстөрийн нам, эвслийн дарга нь Ерөнхий сайд ч байж болохгүй, УИХ-ын дарга ч байж болохгүй! Тэгвэл нам Төртэй улс болно! Улстөржилт, популизм хэрээс хэтэрнэ! Улс орон даяараа нэг намд “үйлчлэх” болно!

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.176.180

Зи энхболд АН-ын дарга атлаа УИХ-ын дарга болж, парламентат ёсны зарчим, жишгийг уландаа гишгэж байсан нь ямар үр дагаварт хшргэснийг хүмүүс мартаагүй л байх??!! МАН энэ алдааг давтаж АН-ын баасан дээр хальтирч унах хэрэггүй!!!

Avatar

Нэргүй 2025-11-17 103.229.122.39

ёстой гуцдаг

Avatar

Нутгийн уугуул 2025-11-17 103.229.122.39

"Аль нэг намын дарга парламентын толгойд сууж болохгүй" гэх ямар хууль журам байдаг юм. Ямарч хууль байхгжй. Энэ өс хонзогногч Тимүүжин, мэдлэг боловсрол дуль Цогтгэрэл нар ингэж туйлшрахгуй шүү. Хэнийгээ яахаа ялсан намынхан эрхбиш мэдэх биз. Ардчиллын нэр барьсан хэдэн хонзогногчид….Сандал суудлаас илүү чухал асуудал энэ АН -д байхгуй .гэж бодоход энэ нам сүйрчэээ..

Avatar

Hottin uuguul 2025-11-17 202.131.244.53

davhar deel gej medeh uu ho

Avatar

Нэргүй 2025-11-17 172.91.182.247

бүү балайр, балиар улс төр байна

Avatar

Зочин 2025-11-17 84.233.167.35

УИХ тарах нөхцөл нь бүрдэж бйгаа юм биш үү

Avatar

irgen 2025-11-17 66.181.177.20

Зөв улс төр байна. Дэмжиж байна.

Avatar

Зөв 2025-11-17 202.9.46.61

Ялангуяа нүүрсний хулгайчид болон түүний НҮХ намын хамсаатнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж