Доллар 3591 төгрөгт хүрч, евро чангарчээ

Доллар 3591 төгрөгт хүрч, евро чангарчээ

Доллар 3591 төгрөгт хүрч, евро чангарчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны Эдийн засгийн статистикийн газрын Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил танилцууллаа.


ҮСХ-ноос танилцуулсан 2025 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс харахад Монгол Улсын гадаад худалдаа, төсөв, ДНБ-ний өсөлтөд тодорхой өөрчлөлтүүд ажиглагдаж байна.

Тодруулбал, энэ оны эхний 10 сард экспорт 12.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан бол импорт 9.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар буурсан байна. Түүнчлэн төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш аравдугаар сард 3591.80 төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 199.8 төгрөгөөр суларсан ч өмнөх сараас хоёр төгрөгөөр чангарсан бол евро 35.5 төгрөгөөр өссөн байна.

Төсвийн хувьд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний 10 сард 25 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурсан бол нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Мөн нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.8 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.5 хувиар нэмэгдсэн нь төсвийн сахилга бат, санхүүгийн төлөвлөлтийн асуудлыг дагуулж байгаа юм.

Үйлчилгээний салбарын үзүүлэлтээс харахад, 2025 оны эхний 9 сард үйлчилгээний худалдаанаас 1.5 тэрбум ам.долларын орлого олж, 3.6 тэрбум ам.долларын зарлага гаргасан байна. Харин бүх төрлийн тээврийн орлого 7.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.3 хувиар буурчээ.

Мөн ДНБ-ий өсөлт 5.9 хувьд хүрсэн бөгөөд үүний 7.2 нэгж хувь нь эцсийн хэрэглээнд, 2.6 нэгж хувь нь хөрөнгийн нийт хуримтлалд, 1.3 нэгж хувь нь цэвэр экспортод ногдож байна. Гэвч бараа, үйлчилгээний цэвэр экспорт 2025 оны эхний 9 сард 9.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, экспорт 15.9 их наяд, импорт 25.0 их наяд төгрөг болсон нь гадаад худалдааны тэнцвэрт сөргөөр нөлөөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-11-17 66.181.183.10

Ам доллар буух ямар ч үндэслэл байхгүй!! МАН мафиууд түр зуур иргэдийн толгойг эргүүлэх гэж хийж байгаа интервенц өөр юуу ч биш, он гараад юуу болох болоо!

Avatar

$ 2025-11-17 202.9.46.61

Долларын ханш эрчимтэй буурч байгаа гээл шaaгаад байдаг, огт шал худлаа юу ч хийгээгүй шдээ нүүрсний nuздаанууд.

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.182.75

МАН-ыг одоо МАНН буюу Монгол Ардын Нүүрсчдийн Нам хэмээн нэрэлмой !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж