Хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардав

Хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардав

Хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардав

Хуульч О.Батхүү өнөөдөр /2025.11.17/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр, Үл хөдлөх борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар олон нийтийн өргөдөл санаачилсан юм.


Хуульч О.Батхүү: 

-Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох олон нийтийн өргөдөл өнгөрсөн есдүгээр сарын 15-нд УИХ-аар орсон. Тиймээс цаашлаад байнгын хороогоор хэлэлцэгдээд явах ёстой ч энэ ажил огт урагшлахгүй байна.  Улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө бүгд амлалт өгсөн шүү дээ. Татварыг бууруулахгүй бол иргэдийн амьдрал хүнд байна гэж бүгд ярьж байсан. Гэтэл сонгуулиас өмнө нэг гоё юм ярьдаг. Төрийн ордон руу ороод суухаараа иргэдийгээ мартдаг юм байна.

Бид цалингаасаа 45 хувийн татвар төлж байгаа. Үлдсэн мөнгөнөөсөө байр, машин авдаг. Дараа нь том болгоё гээд зарахаар улс дундаас нь хоёр хувийн татвар авч байгаа юм. Энэ буруу. Хоёрдугаарт, иргэд ямар нэгэн хүндрэлтэй тулгараад  байр, байшингаа зарахаар ахиад хоёр хувийн татвар авч байгаа. Үүнийгээ хүчингүй болгоё гэхээр гишүүд маань иргэдийг үл тоогоод доромжлоод байдаг асуудлаа болиоч ээ.

Энэ асуудалтай холбоотойгоор миний бие УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Олон нийтийн өргөдлийг хэлэлцэх асуудлын дараалалд  оруулж, энэ сардаа багтаан энэ асуудлыг шийдвэрлээч гэсэн шаардлагыг хүргүүлж байна.

Төрийн эрх мэдэлтнүүд албан тушаал, сандал суудлаа булаацалдаад хэдэн сар хэрэлдлээ. Гэтэл бид нар ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа шүү дээ. Маш олон хүмүүс энэ хууль хэзээ батлагдах бол гээд хүлээгээд байж байгаа" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2025-11-17 202.9.46.178

НӨАТ-ыг багасгах талаар ярьсан бол дэмжих байлаа. Өөрийн чинь яриад байгаа 2 хувь хүн болгонд падгүй. Наадах чинь шинээр баригдсан байр болгоноос олон байр авч шагалдаг баяцуулын хийдэг ажил. Тиймээс 2%-г 20% болгох ёстой. 70 саяар авсан байраа 190 сая гээд сууж байна. Чи тоо бод. 190-70=120саяын ашигтай байна. Одоо манайд энэ бүгдээс сэргийлсэн “Худалдааны тухай” хуультай болох ёстой. Яагаад үгсэн хуйвалдаж үнээ нэмээд байгааг энэ хуулиар зохицуулах ёстой.

Avatar

Зочин 2025-11-17 202.126.89.7

БАТХҮҮ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА ШҮҮ.ЛУВСАНЖАМЦ АМЛАСАН АМЛАЛТАА ,ХЭЛСЭН ҮГЭЭ МАРТЧИХСАН ПОПОРЧ ЯВНА .ТҮҮНД САНУУЛЖ БАЙНА ЮУ НЬ БУРУУ ГЭЖ ?????

Avatar

Поп од 2025-11-17 103.57.93.25

Дэвших гээд доороос өгсөж байгаа поп одыг яах гээд байгаа та нар

Avatar

Нэргүй 2025-11-17 202.9.40.13

Худлаа шоучин гар мөн

Avatar

Мөнх 2025-11-17 66.181.188.13

Энэ хуульч Батхүү гэгч байраа зарах гээд байгаа юм уу хаашаа юм. Байраа зарсан хүмүүс 2 хувийн татвараа төлж л байг л дээ. Энэ нэг их амин чухал асуудал биш ш дээ. Чааваас.

Avatar

Нэргүй 2025-11-17 103.229.120.38

х**

Avatar

Нэргүй 2025-11-17 103.229.120.70

ТАТВАРГҮИ ТӨР УЛС ГЭЖ БАИХГҮИ МАЛА

Avatar

иргэн 2025-11-17 59.153.84.210

үл хөдлөхийн 2% татварыг хүчингүй болгуулах нэрээр ард нь бөөн байрны ченжүүдийн татвараас зайлсхийх арга бгааа бхоо, 1 удаагийн борлуулалтанд татварын хөнгөлөлт л үзүүлэх хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2025-11-17 202.131.225.197

Ul hudlu hurugu nernii ard buun hulgai zalilan deerem, huuli bus business orno mergeduud medej l bgaa bzdee

Avatar

зочин 2025-11-17 192.82.64.153

хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцүүлэх нь хаана байдаг вэ, их хурлын тамгын газар даргын зөвлөлд үү, иргэдийн санал авсан хуулийн төслийг хэд хоногт багтаан хэлэлцдэг вэ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж