Хүүхдүүдийг сандалтай нь скочдсон багшийг шалгаж байна

Хүүхдүүдийг сандалтай нь скочдсон багшийг шалгаж байна

Хүүхдүүдийг сандалтай нь скочдсон багшийг шалгаж байна

"Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай скочдож, хүлсэн гэх асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өөрийн цахим хуудастаа "ХУД-ийн 23 дугаар хороо, Арцатын ам, Агарта хотхоны 1421 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг "Сансар гарден" цэцэрлэгт хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд, цэцэрлэг ажиллаагүй бөгөөд гадна хаалганы шил хагарсан цоожтой байсан. Тус байгууллагын эрхлэгч нь жирэмсний амралттай, цэцэрлэг хоёр бүлэгтэй, нийт 35 хүүхэдтэй, нэг бүлгийн багш, нэг туслах багш, нэг тогоочтой үйл ажиллагаа явуулж байна.

Энэ сарын 11-нд эцэг эхийн группэд тухайн өдрийн хоолны мэдээллийг зургаар оруулах үед хүүхдийг скочоор ороосон байсан нь харагдаж, эцэг эх камер шүүж ХУД-ийн цагдаад мэдэгдсэн.

Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийг шалгаж байна. Мөн тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байгаа талаар Боловсролын хяналтын улсын байцаагч мэдээлэл өгсөн" гэв.

Мөн тэрбээр "Шалгалтын ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас тухайн багшид хариуцлага хүлээлгэнэ. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна. Би ч өөрөө цэцэрлэгийн насны бяцхан охинтой. Ийм ёс бус зүйлтэй эвлэрч болохгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээтэл нь анхаарал хандуулах болно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-11-17 66.181.179.106

Хүүхдүүдийн сэтгэхүйд ямар гэмтэл учруулсныг тогтоолгох хэрэгтэй. Ингэсхийгээд хаячихвал байдал улам дордож, байнга ийм юм гардаг болно, бүр муухай харгис хэлбэрээр үйлдэгдэнэ

Avatar

Зочин 2025-11-17 59.153.112.235

Цэцэрлэгийн багш хомсдолтой байгаа шүү Ер гь дунд сургуулийн ч тэр цэцэрлэгийн ч багш нар сураоцах хүүхдийн тооны стандарт тогтоох хэрэгтэй Энэ цэцэрлэг шиг 35 хүүхэдтэй ганц багш ганц иуслах багштай ажиллаж болохгүй. Ээ Нэг багш 25 аас хэтрэхгүй хүүхэдтэй л ажиллах естой Багш дутуу 3чраас янз бүриын аасуудал үүсдэг Эцэг эхчүүд өөрсдөө ниылээд члангуяа хөдөө эсвэл ргэр хороололд гэр цэцэрлэг ажилуулж ээжүүд гь ээлжлэн ажилладаг болмоор Тийм багаа цалинтай тийм олон хүүхэдтэй лээр нь эцэг эхчүүдэ

Avatar

Нэргүй 2025-11-17 122.201.31.221

Арайчдээ нандин үрсийг минь тамлаж айлгаж хүчирхийлсэн адгийн новшнууд энэ дэлхий дээр хамгийн ариун хүмүүс бол хүүхдүүдшдээ хүүхэд бүхэн аз жаргалтай инээж хөөрч тоглож наадаж бх ёстой над бузар шоронгийн яргаллаа зогсоо хүүхдүүдээ цэцэрлэгт өгөхөөс маш их санаа зовж айж бна боловсролын яам гэгч новшнууд ажлаа хийгээч цэцэрлэгийн сургалтын системд өөрчлөлт оруул хүүхдэд ачаалал өгөхгүйгээр сурга малнууд минь дэлхийн оуын сургалтын системийг хараач өлөн хулгайч гуйлагчин адгийн новшнууд чин

Avatar

Нэргүй 2025-11-17 103.212.117.35

худлаа хуцаж байхаар чи өөрөө очоод ажиллаач дэ тэгээд кк

Avatar

Зочин 2025-11-17 162.229.191.188

Ниргэсэн хойно нь хашгирах биш. Энэ асуудал урьд нь гарч байсан.Үүнийг хянадаг зөвшөөрөл олгодог эрх мэдэл бүхий хүмүүс нь ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлдэг байх ёстой юм.Тэгээд хийхийг хүсвэл ийм асуудал гаргуулахгүй байж болох олон арга замууд бий л дээ.

Avatar

Нэргүй 2025-11-17 122.201.31.221

Балиар заваан сэжгийн яргачингууд үхээчээ нийгмийн адгийн шаар новшнууд

Avatar

. 2025-11-17 66.181.169.91

цэцэрлэгт гаж донтой хүн шалгаруулж авдаг юм уу, УИХ-д бол монгол хүн сонгодоггүй юм гсэн

Avatar

Зочин 2025-11-17 59.153.112.235

Ер гь энэ уэцэрлэг ажиллах есгүй баысан өололтой 35 хүүхдэд ганцхан багш дээр нь ганц туслах Хоолны үеэр хүүхдийг босгохгүй гэж скочдсон байхаа Гүйгээд хоолоо иддэггүй хүүхэд байдаг Энэ цэцэрлэгийг хаах хэрэгтэй Ер нь хүүхдийнн аюулгүй баыдлыг хангая гэвэл хүрэлцээтэй тооны багштай л байх естой Эцэг эх нь өөрсдөө л. Харж дээ

Avatar

Зочтн 2025-11-17 66.181.160.96

Мань багшыг бага байхад нь эмээ нь орны хөлнөөс уячихдаг байсан байх л да

Avatar

Нэргүй 2025-11-17 59.153.114.68

наадах чинь огт өөр асуудал ш дээ малаа

Avatar

Зочин 2025-11-17 103.212.119.251

Багшийн ёс суртахуун ийм байхад цалин нэмнэ гэдэг утгагүй зүйл болж байна даа.

Avatar

Нэргүй 2025-11-17 103.212.116.132

Нөгөө цалин цалин цалин гээд байсан Ардын багш нар уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж