Энэтхэгийн нэгэн эх барих эмнэлгийн хяналтын камер (CCTV) хакердуулж, бичлэгүүд нь "Telegram" дээр зарагдсан гэж цагдаагийн байгууллага мэдээллээ. "CCTV" камер Энэтхэгт маш өргөн хэрэглэгддэг тул энэ явдал хувийн нууцын талаарх ноцтой асуудлыг дэгдээгээд байна. Энэ оны эхээр Гужарат мужийн цагдаа нарт "YouTube" дээр жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн үзлэгт орж, тариа хийлгэж буй бичлэгүүд ил гарсан талаар мэдээлсэн байв. Эдгээр бичлэгүүд "Telegram" суваг руу чиглэсэн линктэй байсан бөгөөд урт бичлэгийг худалдаж авах боломжтой байв. Эмнэлгийн захирал камеруудыг эмч нарыг гүтгэлгээс хамгаалахын тулд суурилуулсан гэж "BBC"-д хэлсэн байна. "BBC"-ийн зүгээс эмэгтэйчүүдийн нэр, хувийн мэдээллийг хамгаалах үүднээс эмнэлгийн нэр, хотыг дурдаагүй байна. Эдгээр эмэгтэйчүүдээс хэн нь ч гомдол гаргаагүй байгаа аж.
Цагдаагийн мөрдөн шалгалтаар Энэтхэг даяарх 50 мянга гаруй "CCTV" камерын бичлэг хакердуулж, интернетээр зарагдсан том хэмжээний кибер гэмт хэргийн сүлжээ илэрчээ. Энэтхэгт "CCTV" камер маш түгээмэл байдаг тул энэ төрлийн гэмт хэрэг үе үе гардаг байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр камер аюулгүй байдлыг сайжруулдаг ч буруу суурилуулсан эсвэл хамгаалалтгүй систем хувийн нууцад аюул учруулж болно. Ялангуяа кибер аюулгүй байдлын сургалтгүй ажилтан суурилуулах нь эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-17 202.131.225.197
zavaan hognuud shu