Хөндөх сэдэв: Сэтгэлд шургалж, санхүүд халддаг цахим урхи

Хөндөх сэдэв: Сэтгэлд шургалж, санхүүд халддаг цахим урхи

Хөндөх сэдэв: Сэтгэлд шургалж, санхүүд халддаг цахим урхи

Монголчуудын өдөр тутмын амьдрал технологитой уялдаж, төрийн үйлчилгээ, банк санхүү, худалдаа, харилцаа холбоо хүртэл гар утасны дэлгэцэнд төвлөрөх болсон нь бидний амьдралыг мэдэгдэхүйц хөнгөвчилсөн. Гэвч хэт хурдацтай цахим шилжилт иргэдийг шинэ төрлийн эрсдэлтэй нүүр тулгахад хүргэж, хувийн мэдээлэл, санхүүгийн аюулгүй байдалд заналхийлэх болов. Техник технологийн мэдлэг багатай иргэд, бусдад амархан итгэдэг ахмадууд, хялбар ашиг олох хүсэлтэй залуус энэхүү цахим залилангийн хамгийн том бай болж байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээгээр энэ он гарсаар эхний арван сарын байдлаар 2318 иргэн цахим залиланд өртөж 18,8 тэрбум төгрөгөө алдаж хохирчээ.

Сүүлийн жилүүдэд хайрын дүрээр халхавч хийсэн цахим залилан түгээмэл болсон. Залилагчид олон нийтийн сүлжээнд гадаад төрх, амьдралын хэв маяг нь төгс мэт харагдах хуурамч профайл ашиглан харилцаа үүсгэдэг. Эхний үе шатанд эелдэг, ойлгомжтой, халамжтай мэт хандаж, хохирогчийн итгэлийг аажмаар олно. Харилцаа гүнзгийрэхийн хэрээр “тусламж шаардлагатай боллоо”, “илгээсэн бэлэг гааль дээр саатсан” гэх шалтгаар мөнгө нэхэж эхэлдэг. Итгэн найдаж байсан хүн нь нэг л өдөр бүх холбоогоо тасалж, профайл, чат зэргээ тэр чигт нь устгах нь энэ төрлийн залилангийн нийтлэг дүр зураг. Энэ төрлийн залилагчид сэтгэл зүйн нарийн арга техникийг ашигладаг учраас мэргэжил, боловсрол, нийгмийн давхарга үл хамааран хэн ч өртөх магадлалтай.

Мөн төрийн үйлчилгээний нэрээр иргэдийг хуурах явдал газар авсан. Ингэхдээ “Е-Mongolia таны мэдээллийг баталгаажуулах шаардлагатай”, “E-Barimt шинэ хувилбарыг суулгана уу” гэх мессежүүд хуурамч холбоос руу чиглүүлж, хэрэглэгчийн нууц үг, картын мэдээлэл, OTP код зэрэг эмзэг мэдээллийг цуглуулахад зориулагддаг.

Албан ёсны мэт харагдах хуурамч сайтуудыг олон улсын бүлэглэлүүд ашигладаг бөгөөд ганц удаагийн буруу үйлдлээр иргэний бүх мэдээлэл алдагдах аюултай. Түүнчлэн санхүүгийн залилан ч улам боловсронгуй болж, ихэвчлэн “мэргэжлийн арилжаачин”, “copy-trading багш” гэх нэрээр мессеж илгээх замаар эхэлдэг. Өндөр өсөлт амласан төслийн тухай ярьж, бага хэмжээний шилжүүлэг хийлгэсний дараа “татан авалтын шимтгэл”, “системийн баталгаажуулалт” гэх нэрээр дахин мөнгө нэхэж, эцэст нь бүх дансыг хоослох нөхцөлд хүргэдэг. Түргэн баяжих хүсэлтэй хүнд хамгийн амархан нөлөөлдөг тул энэ төрлийн залилан байнга өсөн нэмэгдсээр байна.

Гадаадад ажиллах, суралцах саналын цаана ч мөн олон урхи нуугддаг.

“Европт өндөр цалинтай ажил”, “Япон руу шууд визтэй явуулна” гэх хэт өөдрөг зарууд хүмүүсийг урьдчилгаа төлөхөд уруу татдаг бөгөөд төлбөрийн дараа зуучлагч сураггүй болох, гэрээ болон бичиг баримт нь хуурамч болох тохиолдол олон.

Заримдаа бүр хууль бус хөдөлмөрт хүчээр орох, хүний наймааны эрсдэлтэй тулгарч болно. Онлайн худалдааны орчин ч залиланг үл тойрч, Marketplace болон бусад зарын сайтуудад байршуулсан “хямд машин”, “орлуулах боломжгүй боломжийн үнэтэй байр”, “төрөл бүрийн амьтан, бараа” гэх зарууд урьдчилгаа нэхээд бараагаа өгөхгүй алга болох нь тогтмол. Нэг хүнд бага мэт санагдах энэ төрлийн хохирол олон тохиолдлын нийлбэрээр нийгмийн хэмжээнд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар үүсгэдэг.

Цахим залилан гэдэг нь зүгээр нэг технологийн сул талын илрэл бус, харин иргэдийн мэдлэг, санхүүгийн боловсрол, шүүмжлэлтэй хандах чадвар, төрийн хяналтын бодит байдлыг харуулсан нийгмийн томоохон асуудал юм. Иймд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ цахим залилангаас хамгаалахын тулд хүн бүр сонор сэрэмжтэй байх, аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах шаардлага тулгарч байна. Үүний тулд танихгүй эх сурвалцаас ирсэн холбоос дээр дарахгүй байх, хувийн мэдээллээ хамгаалах, хэт ашиг амласан саналд автахгүй байх, мөнгө шилжүүлэхээс өмнө заавал нягталж шалгах нь хамгийн энгийн атлаа хамгийн үр дүнтэй арга юм. Технологи хөгжихийн хэрээр бидний амьдрал улам бүр цахимд шилжих нь тодорхой. Тиймээс аюулгүй байдлыг зөвхөн системийн хамгаалалтаар хэмжих бус иргэн бүрийн мэдлэг, болгоомжлол, хариуцлагатай хэрэглээнээс шууд хамаарна гэдгийг ойлгох нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц 2025-11-18 66.181.188.57

тгд бүгдийг цахимаар гд бгаа юм чинь..ийм бгаашдээ.настангууд цахим мэдэхгүй..заавал цахим гд..тгд хүн гуйнашдээ.бүх мэдээлэл ил болно…

Avatar

Зочин 2025-11-18 202.131.230.163

энэ цахим залилан ихэвчлэн зүгээр мөнгө олох сонирхолтой, залхуу, шунахай хүмүүсийг л их ашигладаг бна. ажилсаг хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хүн энд хэзээ ч өртөх учиргүй. Монголчууд ХЗхоршоо гээч юманд баахан хууртсан тал бий шүү.

Avatar

Нэргүй 2025-11-18 59.153.113.144

SAWI80955877TSAG SADAR SEKSEER

Avatar

Донгосоо 2025-11-18 66.181.161.248

ацных нь сэтгэлд байх вэ .

ШУНАЛД НЬ ТУЛГУУРЛАЖ ГЭЖ ХЭЛБЭЛ ҮНЭНД НИЙЦНЭ.
МАШ САЙН БН ШУНАЛЫН МИКРРОБ ХЯЛБАР ОЛЗ ОЛОХ ГЭДЭГ 2 БОЛ ХУЛГАЙЧААС ЯЛГААГҮЙ .УЧИР НЬ ҮНЭГҮЙ ОЛЗ,
ХЯЛЛБАРХАН БАЯЖИХ РЭЖ ТҮҮХЭНД БАЙДАГГҮЙ ЮМ .
ХОХЬ ЧНЭЭ ГЭЁ

Avatar

Нэргүй 2025-11-18 59.153.113.144

VANXANDI80955877BOOB XXI BOOW DOLOOJ BIEE UNELELNE XUCHINDEX ERD80955877ALNI SEXSEER ANUSDI

Avatar

Хохь нь 2025-11-18 202.9.46.97

Болж, тэнэг нь тэр зэрэг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж