Японы Сакүражима галт уул дэлбэрэв

Японы Сакүражима галт уул дэлбэрэв

Японы Сакүражима галт уул дэлбэрэв

Японы баруун өмнөд хэсгийн Кагошима мужид орших Сакүражима галт уул Ням гаригийн /2025.11.16/ өглөө дэлбэрч, үнс тоос нь 4400 метр хүртэл цацагдав. Эхний дэлбэрэлтийн дараа хэд хэдэн дэлбэрэлт үргэлжилсэн учир цаг уурын агентлагийн зүгээс Кагошима, Күмамото, Мияазаки мужуудын зарим хэсэгт үнс нурамнаас сэргийлэх сэрэмжлүүлэг гаргажээ. Хүн бэртэж гэмтсэн, байшин барилга дэлбэрэлтэд өртсөн мэдээлэл одоогоор алга байна.

Галт уулын дэлбэрэлтийн сэрэмжлүүлгийн таван түвшин байдгаас одоогоор гуравдүгээр түвшний сэрэмжлүүлгийн байдалтай байна. Иймд галт уулын бүс рүү нэвтрэх хориотой байгаа аж.

Сакүражима нь Японы хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм. Энэ нь Японы баруун өмнөд хэсгийн гол арал Кюүшү дахь Осүми хойгтой холбогддог. 1914 оны дэлбэрэлтийн үеийн лаавын урсгал нь галт уулыг Осүми хойгтой холбожээ.

Сакүражимад МЭ 708 онд анх удаа дэлбэрэлт бүртгэгдсэнээс хойш ойр ойрхон дэлбэрч байжээ. Мөн 1946 оноос хойш лаавын урсгал гараагүй ч тус галт уулын идэвхжил ойр орчмын газарт нөлөөлсөөр байна. Тухайлбал, дэлбэрэлтээс үүдэлтэй үнс нь газар тариаланг сүйтгэж, замын хөдөлгөөнд саад учруулсан бол 1980 онд арлын цахилгааны сүлжээнд богино холболт үүсгэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.160.110

оюунаа япончууд эмх цэгцтэй улсууд учир алзахгүйдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж