Монголд оршин сууж буй гадаадын иргэдийн тоо 23 мянгаар өсчээ

Монголд оршин сууж буй гадаадын иргэдийн тоо 23 мянгаар өсчээ

Монголд оршин сууж буй гадаадын иргэдийн тоо 23 мянгаар өсчээ

Монгол Улсад 2025 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37.939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийн 537 иргэн нь албан  зорилгоор оршин сууж байгаа бол 216723 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж. Тэгвэл 5087 иргэн суралцаж, 1769 иргэн цагаачлалаар, 141 иргэн шашны зорилгоор оршин сууж байна. Мөн хөрөнгө оруулах зорилготой 5248 иргэн оршин сууж байгаа бол 2431 иргэн гэр бүлийн зорилгоор, 993 иргэн хувийн болон бусад гэсэн зорилгоор манай улсад оршин сууж байгаа ажээ.

Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1004, БНСУ-ын 1594, БНХАУ-ын 24626, ОХУ-ын 2720 иргэн, бусад улсын 7995 иргэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан байдаг.

Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106.345 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.69 хувь, ОХУ-ын иргэд 0.07 хувь, БНСУ-ын иргэд 0.03 хувьАНУ-ын иргэд 0.02 хувийг тус тус эзэлж байгаа гэж Гадаадын иргэн харьяалтын газраас мэдээлэв.

May be a graphic of text

   Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн сүүлийн таван жилийн тоон үзүүлэлт:

  • 2020 онд-14509 иргэн
  • 2021 онд- 16795 иргэн
  • 2022 онд- 20153 иргэн
  • 2023 онд- 30987 иргэн
  • 2024 онд- 31901 иргэн
  • 2025 онд- 37939 гадаадын иргэн Монгол Улсад оршин сууж байна. Үүнээс харахад 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл манай улсад оршин сууж гадаадын иргэдийн тоо 23 мянган иргэнээр өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-17 66.181.187.48

энэ яагаад их өсөөд байнаа монголд хийх ажил байхгүй шд. хятадуудыг гаргахгүй бол баларлаа

Avatar

Ххх 2025-11-17 103.229.123.97

гишүүн сайнзориг гэгчийн санаа хэрэгжээд эхэлсэн байна.х*******н хязгаар нутгийн элий балай амьтад хотын гудмаар шүлсээ хаяад тамхи татсан ноход байнаа.энэ гишүүнээр гудамжаа цэвэрлүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.161.47

нэг хятадын ард 2 я***н 4хүүхэд байгаа гэж бод

Avatar

Нэргүй 2025-11-17 103.168.34.254

munhiin 2 hursh Hytad Oros ah nar bolon Hoid solongos Vietnam Kuba Venesuwl Iran ah duusee olnoor oeuulj buadiig ni huuj yvuul

Avatar

Нэргүй 2025-11-17 59.153.87.237

гадаад хүнийг бид Монголд байлгах шаардлага байхгүй

Avatar

Нэргүй 2025-11-17 202.55.188.38

Х.У.Ж.А.А. нар

Avatar

Зочин 2025-11-17 66.181.177.175

мэдээлэлд ойрхон иргэд буюу албан тушаал хашиж байсан мөнгө төгрөгтэй нөхдүүд хятад ажилчид их аьчирж барилга бариулж байна жш нь болд хэт амаржаргал нарын дараагийн үр дагавар тооцохгүй өөрсдийн эрх ашгийг 1рт тавьж байна даа

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.182.152

Сүүлийн үед Непал, Бангладеш, Филиппин, Узбек ажлын хүч бас ихээр орж ирж байгаа. Зочид буудал, туслах фермийн малчин, үйлдвэрийн ажилчин, барилгын салбарт, гэрийн үйлчлэгч, хэлний багш гээд ажиллаж байгаа. Ажилчин авахаар зар өгөхөөр ирдэг хүн сүүлийн үед их багассан байгаа шүү, лав манай барилгын салбарт хүн хүч багасаад байгаа

Avatar

хөх 2025-11-17 66.181.164.23

Гадаадын иргэдэд байр газар өмчилж болдог хуулиа гаргануу даа тануус, энэ нь монголын жах зээлд их хэмжжээний бэл орж их мөнгөтэй болнооо чуулганы эрхэм даргууд үүнд эрхбиш нааштайгаар тунгаана биздээ

Avatar

Сараа 2025-11-17 211.36.175.179

х****а л***р г***й чи үх

Avatar

tg 2025-11-17 202.21.104.34

Хятадууд маш олноороо байдаг болсон шүү. Энэ тоонд эргэлзэж байна

Avatar

Эх оронч баатар. 2025-11-17 202.21.107.54

Хуулинд заасан 1% -д ямар ч улсын иргэдийн тоо хүрэхгүй байна.

Avatar

Зочин 2025-11-17 202.179.25.14

МАН ийн хайртай гитдууд ихэнх нь байна та нартай цуг хөөж гаргах цаг удахгүй ээ

Avatar

Нэргүй 2025-11-17 202.55.191.130

38 мянгаас 216 мянга нь хөдөлмөр эрхэлж байна гэж юу яриад байна вэ? Орон алдсан уу? эсвэл хөдөлмөр эрхэлж байгаа нь оршин сууж байгаа дээрээ нэмэгдэж байна уу?

Avatar

Нэргүй 2025-11-17 202.131.245.210

Хятадууд хувийн болон улсын их дээд сургуулиудад магистраар маш их сурдаг болсон бн Энэ нь урт хугацааны виз авахын тулд хэдэн төгрөг тушаагаад амьдрах визтэй болж байна гэсэн үг Эрээн хөх хотод Монголын жилийн виз 4000$-н авилгалын ханштай байсан бол Магистраар бүртгүүлээд 1000$-р шийддэг болжээ Үүнийг манай тагнуул энэ тэр нь мэдэж байна уу

Avatar

Иргэн 2025-11-17 43.228.129.215

Хотоор дүүрэн Хятадууд явж бнаа. Дээдчүүд мэдэж байгаа ш дээ

Avatar

Иргэн 2025-11-17 202.179.25.14

дээдсүүд гэж өргөөд яахвэ төрд шургалсан хулгайчид

Avatar

Нэргүй 2025-11-17 117.111.23.67

энэ хуулиа өөрчилж шинэчлэх хэрэгтэй болж. Охид хүүхнүүд 70 80тай өвгөн х***а нартай амьдраад, өчнөөнөөрөө биеэ үнэлээд байгаа шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2025-11-17 203.91.115.38

24 000 ХУЖААГАА ГАРГААЧ ЭЭ. САЯХАН БОГД АР ОРЧИМД х***а СҮРГЭЛДЭГ БАЙСАН ОДОО БОЛ АНДУУДЫН АРААР , ЖУКОВ ОРЧИМ ИХ ДЭЛГҮҮР ХАА САЙГҮЙ СҮРЭГЛЭЭД ДАНДАА ЗАЛУУ ХУЖААНУУД.

Avatar

Үхэр Монголчууд 2025-11-17 202.126.90.56

Бид эх оронтой Улс..,Гэхдээ яагаад дүрвээд байна гэрээр,биднийг энэ улс Төрлүү шургасан Чөтгарүүд биднээс,эх орноосоо хулгай хийж Өөрсдөө хагартлаа баяжлаа PSD Бид Дүрвэгсэд биш л умсан..,Эх орон маань гомдох байхадаа бадми мин

Avatar

зочин 2025-11-17 103.212.116.69

Эргэн тойрон хятдаар шулганасан залуус. Монголд амьдрахад хямдхан, бас тохитой орон сууцанд амьдрах боломжтой байдаг биз. Хөдөө тосгоны залуус нь ирдэг байхаа, Бээжин, том хотууддаа орж амьдарч чаддаггүй гээ биз дээ хөдөөнийхөн нь. Одоо ямар хөвөнтэй өмд хятад шаахай углах биш, харахад яг манай хүүхдүүд шиг. Бас гадаадад сургууль төгссөнд тооцогдох ухаантай юм биз дээ, мөнгөтэй болохоороо байшин худалдаж авсан шигээ, сансрын и-март хавиар шигчихсэн юм уу хаашаа юм.

Avatar

М 2025-11-17 103.212.119.88

Гадаадын иргэдийг хянаж байх ёстой шүү тоо нь хэтэрвэл хожим аюултай шүү засаг мэддэг байлгүйдээ

Avatar

Нэргүй 2025-11-17 202.21.117.178

БҮРТГЭЛГҮЙ ХҮН ХИЧНЭЭН БАЙГАА БОЛ, ХЯТАДУУД АЛХАМ ТУТАМ ТААРАХ ЮМ

Avatar

Нэргүй 2025-11-17 202.126.89.223

Худлаа тоо бна хоёр алхаад л хятадууд бна улаанбаатар бүхэлдээ чайнатаун болоод байгаа

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.176.147

зөв тоолсон юм уу хятадууд хаа сайгүй бн

Avatar

Худлаа 2025-11-17 202.9.46.61

xятадууд бол барагцаагаар хот хөдөөгүй 350,000 хүрсэн байгаа. Нянбаатар, Сайнзориг 2-ын xyжаагаар монголыг эзлүүлэх санаа юм. Бүр хууль гаргаж зүтгүүлж байсан лaлрууд даа.

Avatar

Зочин 2025-11-17 192.82.65.103

Хятадууд манайхыг самарч байна дөө

Avatar

Нэргүй 2025-11-17 202.131.245.34

216723 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа?

Avatar

Нэргүй 2025-11-17 103.168.34.188

энэ худлаа тоо. Хятадууд мянга мянгаараа бна, хөдөө хотгүй, баячуудын хороололд пиг, G хороололд ч пиг, сүрэг сүргээрээ явж байдаг болсон. Хөдөө уулын аманд учир битүүлэг өндөр төмөр хашаатай сендвич барилгууд хаа сайгүй баригдаж Хятадын Вант улсууд нэмэгдэж бна, үүний хажуугаар зорилго тодорхойгүй Еврей иргэд ч олширсон.

Avatar

иргэн 2025-11-17 202.70.34.70

Нийт хүн амын 0.9 хувь байна, зохистой тоо. Гэхдээ сайн анхаарч байх хэрэгтэй, үүнээс илүү гаргаж болохгүй.

Avatar

Зочин 2025-11-17 45.117.34.67

Хятадуудыг гаргаач, тэд хаана юу хийгээд байдаг юм? Вокзалын арын шинээр барьсан орон сууцны хорооллууд дээд давхрууд нь дандаа хятадууд байдаг юм байна лээ. Тийм удаан оршин суух зөвшөөрөл байдаг юм уу? Нэг л өдөр "хүрзээ ирлээд гудамжинд гарвал" бид гар нүцгэн яах билээ.

Avatar

Зочин 2025-11-17 59.153.87.54

Хятадууд манайд хөдөлмөр эрхэлж байна гэж ойлголоо. тодруулга хэрэгтэй байна. хаана хаана ямар салбарт гм

Avatar

Нэргүй 2025-11-17 202.126.91.118

АНУ мянга гаран иргэн бол бүгд Америкийн иргэншил авсан монгол хүмүүс

Avatar

иргэн 2025-11-17 103.229.122.125

Цагаач тэр дундаа Хятадууд оршин сууж байгаа Орныхоо байгалийн Хөрс усанд их халтай , Манйд орж ирсэн ихэнхи Хятадууд Оросоос хөөгдөж орж ирсэн Хятадууд гэдэг, яриа байдаг,

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.177.52

Оюунэрэдэн чинь гадаад иргэд ажиллуулах квотоо аваад хаячихсан л юм бна лээ

Avatar

Нэргүй 2025-11-17 202.70.43.34

АНУ, Европ тэр чигтээ Цагаачидын Өлгий нутаг

Avatar

Нэргүй 2025-11-17 45.117.35.45

zuvhun bichig barimttai ni. haraar hed dahin iluu baih magadlaltai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж