Украины фронт дахь шинэ сорилт нь манан болов

Украины фронт дахь шинэ сорилт нь манан болов

Украины фронт дахь шинэ сорилт нь манан болов

Украины фронтын нөхцөл байдлыг тогтворгүйтүүлэхийн зэрэгцээ заримдаа давуу тал ч болж хувираад буй нэгэн шинэ хүчин зүйл бол цаг агаар. Тодруулбал, манантай цаг агаарын улмаас талууд нисгэгчгүй нисэх онгоц ашиглахад төвөгтэй болоод байгаа аж. Гэхдээ Орос ч, Украин ч мананг давуу тал болгон ашиглаж чадаж байна.

Тухайлбал, ОХУ үзэгдэх орчин хязгаарлагдмал үеийг ашиглаад Украины өмнөд хэсэг дэх Вовча голын дээгүүр түр гүүр барьж амжжээ. Уг гүүрээр дор хаяж 10 тээврийн хэрэгсэл гаргасан бөгөөд тэдгээрийгээ Дачне тосгонд тараан байрлуулжээ.

Украины цэрэг Станислав Буниатовын хэлэхээр, манан маш өтгөн байгаа учир дайсны тал төвлөрч байрласаар байна.

Сүүлийн үед стратегийн ач холбогдолтой Покровскийн төлөөх тулаан өрнөөд байсан билээ. Тэгвэл Покровск орчмын нисгэгчгүй нисэх онгоцны ажиллагаа манангийн улмаас саатаад байна. "Манантай үед нисгэгчгүй онгоцонд өртөлгүйгээр байрлал солиход амар байдаг ч үндсэндээ нөхцөл байдал таамаглахын аргагүй хэцүү байна" гэж Донбасст тулалдаж буй цэрэг ярьжээ. Цаг агаарын тусламжтайгаар ОХУ Запорожье мужид Яблукове болон өөр хоёр ч тосгоныг эзэлж чадсан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-17 59.153.87.54

орос ялчихаагүй юм уу, хэдэн жил давшиж байгаа билээ. бүр мартаж

Avatar

Нэргүй 2025-11-17 202.21.109.51

энэ дайн Оросын Ялалтаар дууснаа Ану Eвропод ноёрхохын эсрэг Украйныг Натод элсүүлж үүдэндээ п
нохойтой байхгүйн төлөө цаг хожсон дайн

Avatar

Zochin 2025-11-17 202.126.91.63

Kkk оросууд манантай хавсраад украйныг дийлээд байгаа юм уу даа. Зүгээр л Украйн ялагдаж байна гэчихээч дээ.

Avatar

Нэргүй 2025-11-17 103.229.121.158

Дарангуйлагч путин буриад туваг минь буцаагаад өг байгаль нуураа авмаар байна

Avatar

Нэргүй 2025-11-17 59.153.87.54

тийн штээ

Avatar

Нэргүй 2025-11-17 202.126.91.60

ЕВРОПЫН БУУНЫ НОХОЙ, ама таат сармагчин.

Avatar

Нэргүй 2025-11-17 45.66.35.22

Нацист Хохолуудын манан далимдуулж барьсан гүүрийг нь нилээд хэдэн нацистууд оруулж байгаад Оросууд буцах замыг нь хааж аль хэдийн устгачихсан, ккк

Avatar

Нэргүй 2025-11-17 103.57.92.18

тэнэг тэмбүү мин оросууд барисан гэж бичиж

Avatar

Нэргүй 2025-11-17 202.126.89.65

,,тэмбүүрсэн тархи мөрөн дээрээ тээсэн,,,,,оросгахайнохой ахын дүү,,,,, дебиль монгол орк яг мөндөө,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж