Одоо зарлагдаад буй орон орны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
БНХАУ 220 ИРГЭНД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын нийт 220 иргэнд тэтгэлэг олгох юм байна. Тодруулбал, БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах нийт 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид шинээр тэтгэлэг олгоно.
Түүнчлэн энэ жилээс Бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт” (CSCA) гэх шалгалтыг заавал өгдөг болж өөрчлөгдсөн байна.
БНХАУ-ын 2026-2027 оны Засгийн газрын тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
ЧЕХ УЛСЫН БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЖЭЭ
Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-10 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтана.
Харин олон улсын тээврийн зардал, виз олголттой холбоотой зардал, даатгал багтддаггүй болохыг анхааруулжээ.
Бүртгэл 2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахимаар явагдах юм байна. Та ЭНД дарж хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээгээрэй.
УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Унгар Улсын Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэлжээ.
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд 1-р шатны шалгаруулалтыг Боловсролын сайдын тушаалаар батлагдах ажлын хэсэг, 2-р шатны шалгаруулалтыг Унгар Улсын “Темпус” олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулж, шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг “Темпус” олон нийтийн сан гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас бусад /хоёр улсын/ аливаа төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлгийн талаарх товч мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой. Та бүхэнд амжилт хүсье.
3,548.92






















































иргэн 2025-11-17 103.229.122.125
Тэтгэлэгт найдах хэрэггүй, Ерөнхийлөгч Хүрэлсүхийн тэтгэлэгээр явцгаасан Хүүхдүүд хүний нутагт баларцгаалаа шдээ,, Амалж рекламдсан Тэтгэлэг нь байхгүй_
Нэргүй 2025-11-17 122.201.19.4
Цаад улсын тэтгэлэг зарлагдаад байгаа юм биш үү. Учрыг нь олж уншаачээ
Иргэн 2025-11-17 192.82.92.42
Монгол руу хандсан тэтгэлэг байдаггуй, дээд боловсролоо хесер хаясан улс хегжихгуйдээ!!!
Нэргүй 2025-11-17 66.181.182.75
Монгол Улсыг удирдахад Дээд боловсрол хэрэггүй юм бна доо ! Бэрс, Тэнгэр, Орхон….. нтр гэсэн нэртэй хоосон цулгуй хавтас л худалдаад авчихад л болно. Тэгээд л ЕС, Сайд, УИХ-ын гишүүн, Хотын дарга нтр хийгээд явчихна.