Б.Лхагважав: Нийтийн өмчийг албан тушаалтанд идүүлэхгүй байх ёстой

Б.Лхагважав: Нийтийн өмчийг албан тушаалтанд идүүлэхгүй байх ёстой

Б.Лхагважав: Нийтийн өмчийг албан тушаалтанд идүүлэхгүй байх ёстой
Буянт-Ухаа спортын ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 15. МАН-ын даргад нэр дэвшигч, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn


-Та МАН-ын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдлөө. Өрсөлдөөнд орсон үндсэн зорилго юу байв?

-104 жил болж байгаа намын маань 2255 төлөөлөгч хуралдаж байна. Коммунист номлолоосоо нэлээд олон үзэл онол дамжиж байж, Социал демократ нам болж байгаа. Социал демократ намын гол үндсэн шалгуур нь шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал байдаг. Тийм учраас энэ намын үндсэн үзэл нь бүх зүйлд шударгаар хандах ёстой гэдэг үнэмшилтэй байдаг тул  МАН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдлөө.  Шинэ дарга сонгогдлоо, гэхдээ энэ залуугийн элдүүрийг хангаж өгөх, залуу удирдагч гарч ирээд гаргасан шийдвэрийнхээ төлөө шоронд явдаггүй, алдаа хийхээс өмнө сайн элдүүрийг нь хангаж өгч, төрийн ажлыг хийлгэх ёстой.  Тэрний нэг том шалгуур нь Н.Учрал гишүүн бид хоёрын дунд болсон өрсөлдөөн юм.  Алс холоос зорьж ирсэн 2255 төлөөлөгчөөс 35 нь асуулт асууж, саналаа хэлж, бид нараар дамжуулж шударга ёс, эрх чөлөөний гол үнэт зүйлийг бий болголоо.

Сүүлийн хоёр сард төр барьж байгаа хүмүүстэй холбоотой асуудал гарч, түмэн олон стресстэж ядарлаа. Хурлаа яаж хийх бол олон ургалч үзэл байх болов уу гээд олон асуудал өрнөлөө. Би намын гишүүнийхээ хувьд социал демократ намын гол, гол зарчмыг барихын тулд МАН 317 мянган гишүүнтэй, Монголын түмэн олон харж байгаа, тэгэхээр намын дарга өрсөлдөөнөөр гарч ирэх ёстой.

Шударга өрсөлдөөнд доод тал нь хоёр хүн нэр дэвших ёстой, тэр агуулгаар нэрээ дэвшүүлэн өрсөлдлөө.

Сүүлийн үед үүссэн зөрчил тэмцэл бол өнгөрсөн хоёр, гурван сарын асуудал биш, 30 жилийн алдаа. Тэр алдаануудыг Үндсэн хууль, эрх зүй, өмчийн талаас нь түмэн олонд тайлбарлах индэр хэрэгтэй байсан. Энэ индэрийг өнөөдөр /өчигдөр/ ашиглаж, дээрх асуудлыг тайлбарласан. Манай улс төрийн маш чухал шийдвэр гаргасан хүмүүс яагаад шоронд орчихдог юм, яагаад тийм нөхцлийг бий болгодог юм, яагаад авлигад автдаг юм, энэний шалтгаан нь хаана байгаа вэ гэдэг үндсэн углуургыг нь тайлбарлалаа.

-Намын зовлон төрийн зовлон болтлоо ужгирсан, энэ нь хөрөнгө оруулагч нарт ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?

-Зөвхөн 2008 оноос хойших үйл явцыг харъя. Бид нар Оюутолгойг хөдөлгөлөө, Тавантолгойг хөдөлгөлөө. Энэ шийдвэр гаргасан бүх хүмүүс нь асуудалд орж байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр газрын хэвлийн баялаг дээр эзэн суух гэсэн хүмүүс байгаа. Тэгэхдээ эрдэнэсийн сан ард түмний өмч учраас буцаад ард түмэнд наалдаж байх ёстой. Тэр механизмыг өнөөдөр хийхийн тулд энэ их зовлонг туулж байгаа. Энэ бол зүгээр нэг амбицтай хүний асуудал биш. Ер нь бүх юмаа дахиж нэг харж, 1992 оны Үндсэн хуулд байхгүй санхүүгийн хяналтыг бий болгоё, нийтийн санхүүг төрийн эрх барьж байгаа тодорхой этгээдүүд, төрийн өндөр албан тушаалтан хүмүүст идүүлэхгүй байх ёстой. Зохицуулалт нь Үндсэн хуульд байх ёстой ч байдаггүй учраас ийм их том зөрчилдөөн гараад байгаа нь дүрмээ сайн харъя гэдэг асуудал юм.

-Нийгэмд МАН-ын гишүүд бол авлигач хулгайч гэдэг ойлголт бий болоод байна. Ер нь нам дотор шударга ёсыг тогтоохын тулд ямар ажлыг нэн тэргүүнд хийх ёстой гэж таны хувьд үзэж байна вэ?

-МАН-ын гишүүн гэдэг өөрөө ажлын байр гаргагч, татвар төлөгч байх ёстой. Бие даасан, гэрэл гэгээ нэмсэн, хөдөлмөр нэмсэн, хүч нэмсэн гишүүн МАН-ын гишүүн байх ёстой. Түүнээс намын гишүүн гэдгээрээ хоолтой залгах гэсэн, намын гишүүн гэдгээрээ нийгмийн хөгжлийг хойш татсан хүн намын гишүүн биш.

Хууль зүй, эдийн засаг талаасаа шударга ёсыг хайж байгаа. Нам гэдэг институци хамгийн гол нь зөв, ил тод байж нийгэм сайжрах юм.

Тийм учраас МАН-ын 317 мянган гишүүн болгоноос хөдөлмөр үнэртэж байх ёстой. Тэгж байж намыг авч явна.

Манай намын түүхэнд ч гэсэн ийм түүчээ гишүүд байсан.  Зорилгынхоо төлөө амь наса алдсан ч гишүүн бий, өмч хөрөнгөө хураалгасан ч гишүүн бий. Нийгэм солигдсон ч шударга ёс, ёс зүй гэдэг хүн төрөлхтний үеийн үед байгаа асуудал тэр нь хүн бүрийн амьдралд хэвших ёстой.

Авлига бол нийгмийн шаар. Авлига хийж байгаа бизнес өөрөө утгагүй, авлига авч байгаа төрийн албан тушаалтан ч утгагүй. Энэ бол Монголыг алж байгаа ганц алуур.

Энийг байхгүй болгохын төлөө бүгдээрээ хичээх ёстой.

-Эрх мэдэлд хүрэхийн тулд намынхаа 1000, 1000 гишүүний дэмжлэг авчихаад хаядаг, уулздаггүй гээд жирийн гишүүд хэлээд байна. Намын удирдлагын түвшинд ажиллаж байгаа баг жирийн гишүүдтэйгээ яаж эргэх холбоотой ажиллах вэ. Мөн намын дарга Ерөнхий сайд байх ёстой юм уу, УИХ-ын дарга байх ёстой юм уу гээд асуудал анхаарлын төвд байна?

-Энэ удаагийн зөрчлийн ололт нь, Их хурлын давуу тал нь нам, улс төрийн зааг ялгааг гаргаж ирж байна.  Нөгөө талаасаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж Үндсэн хуулийн орон нутгийн өөрөө удирдах ёс гэж энэ бүхэл бүтэн бүлэг өнөөдөр ч амилахгүй байгаа. Энийг амилуулахын тулд дүүрэгт, суманд намууд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гишүүдээ оруулдагийг зогсоох ёстой. Энэ бол Иргэдийн хурал. Тийм учраас иргэдэд энэ эрх чөлөөг өгөх ёстой. Энийг өгөхгүйгээр намын нэгж байгууллага болгоод Үндсэн хуулийн нэг бүлэг амилахгүй байгаа нь Үндсэн хуулийн тулгуур гурван чулууны нэг нь амь орохгүй байна гэсэн үг. Яагаад гэвэл суманд 1500 хүний аж амьдралд нөлөөлөх мэдлэг чадвартай хүнийг тавь, нам ямар хамаатай юм. Түүнээс намын нэгж байгууллага биш гэдгийг манай ард түмэн ойлгох цаг болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-16 202.21.117.178

ЭРҮҮЛ СЭТГЭЛГЭЭ,

Avatar

Namsrai 2025-11-16 202.179.27.194

Гоё лозун ярьжээ.Коммунист нам ч мөн дөө.

Avatar

dbtn 2025-11-16 132.194.13.88

o-37-m

Avatar

24,5 t ? 2025-11-16 132.194.13.88

y I ### 20cm, 5.5,\

24,5 5,5

——-
y 24,5 0,37
o-47,5, 45.5
0-7

Avatar

Hm, -cb- 2025-11-16 132.194.13.88

-50acrylic,50viscose

Avatar

Нэргүй 2025-11-16 66.181.187.38

hb ct

Avatar

Dd 2025-11-16 103.168.34.62

Erenhii namiin bichgiin dargiin songuuli bolson yum uu? Hen bolson be? Baga hurlaar songoh yum uu? Durmiin eerchlelt Deed Shuuh eer batlagdsnii daraa zasgiin gazar eerchlegdene biz dee

Avatar

Зочин 2025-11-16 202.179.26.52

Нийтийн санхүүг төрийн эрх барьж байгаа тодорхой этгээдүүд, төрийн албан тушаалтан хүмүүст идүүлэхгүй байх гол арга нь тэдний хүлээх хариуцлагыг хуулиар эрс нэмэгдүүлэх. Одоохондоо үүнээс өөр арга байгаа юу

Avatar

зочин 2025-11-16 66.181.183.94

хуулийн ийм зохицуулалт хэрэгтэй ч гол институц нь Үндэсний аудитын газар гэх байгууллага юм. гадны орнуудын жишгийг харвал энэ байгууллагын статусыг Үндсэн хуульд зааж баталгаажуулсан байдаг юм. Олон улсын нэршил нь төрийн хяналтын эсхүл аудитын дээд байгууллага гэдэг юм. Энэ байгууллагыг байгуулах субьект нь парламент боловч энэ байгууллагын хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Ийн хараат бус ажиллах хэд хэдэн байгууллага байдаг ч нэг нь ч бие даан хараат бус ажиллахгүй ба

Avatar

зочин 2025-11-16 66.181.183.94

хараат бусаар ажиллаж чадахгүй байна, ажиллуулах нөхцлийг нь олгохгүй нам дагасан элдэв маагуу юмнууд очиж ажлыг нь унагахаас гадна байгууллагыг нь институцийг нь будаа болгож байна. тэр загджав мэтийн хогийн гарууд очсон гэхээр бөөлжис цутгаж байна, одоо байгаа мангайсүрэн гэсэн үү бас л шалихгүй МАНгар ер нь намчингууд улсыг сүйрүүлж байна шүү.

Avatar

Нэргүй 2025-11-16 103.212.118.173

ONGONOO TSOOLLYYLI DYRTAI SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2025-11-16 202.9.40.13

Нийгэмд МАН-ын гишүүн бүр авилгалч гэж ярьдаг гэж сэтгүүлч худлаа ярьж асуулт тавьж байна. Тэгвэл АН-ын гишүүн бүр шударга авилгалч биш болж таарах нь дээ. Та нар л тэгэж худлаа ярьж тэнэг иргэдийг тархийг эргүүлдэг. АН-ынхан өөрсдөө яг адилхан авилгалч хулгайч. Хоёр хар хэрээ нэг нэгнээ гайхана гэгч болж байна. Тэд хулгайч, бид хамгийн шудрага гэж ярих нь инээдэмтэй юм.
МАН-ын 317 мянган жирийн иргэдийг тэгэж гүжирдэж болохгүй.

Avatar

Зочин 2025-11-16 202.9.47.1

Лхагважав бол шудрага шүүмжилдэг хүн гэдгийг хэн ч мэднэ. Зөв л юм ярьж байна шдээ.

Avatar

Нэргүй 2025-11-16 66.181.176.180

Төрийн хэмээх эзэнгүй өмчийг чөлөөтэй хулгайлахын тулд л байлгаад байгаа шүү дээ!!! "… ёстой" гэж мянга яриад нэмэргүй, хулгайд идүүлэхгүй байх цорын ганц арга нь ХУВЬЧЛАХ!!! Ямар ч тэнэг хүн хувийнхаа өмчийг хулгайлдаггүй!!!!

Avatar

Зочин 2025-11-16 103.229.123.231

Лхагважав МАН-ыг магтаж нэг үзнэ, хараааал ерөөл хэлж нэг үзнэ. Яагаад гэвэл төрд албан тушаал авах гээд л тэгж элдвээр авирладаг хүн дээ.

Avatar

Зочин 2025-11-16 162.229.191.188

Албан тушаалын, авлигын гэмт хэргийн талаар бараг 30 жил ярилаа. Одоо харин бүр ихсээд байна шүү дээ. Монгол улсад шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна. Шударга ёсыг тогтоохгүйгээр юу ч хийгээд нэмэргүй. Гэмт хэрэг хийсэн хүн шийтгүүлэх ёстой болохоос албан тушаалд дэвших ёсгүй юм

Avatar

Нэргүй 2025-11-16 59.153.114.109

VANXANDI80955877BOOB XXN MASSAJLI80955877SADARTLA SEKSEEER

Avatar

Жаргал 2025-11-16 122.201.31.17

Энэ МАН Лхагважавыг Ерөнхий нарийн бичгийн дарга болгох хэрэгтэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж