МАН-ын “гал тогоог” барих хүн хэн бэ?

МАН-ын “гал тогоог” барих хүн хэн бэ?

МАН-ын “гал тогоог” барих хүн хэн бэ?
Буянт-Ухаа спортын ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 15. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар МАН-ын 31 дүгээр Их хурлын үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

МАН-ын 31 дүгээр Их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, намын шинэчилсэн дүрмийг хэлэлцэн батлахын зэрэгцээ Бага хурлын гишүүдийг шинээр сонгож, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг шинээр тодруулна.

Энэ цаг мөчид МАН-ын “гал тогоог” хэн барих вэ гэдэг асуудал улс төрийн хүчнүүдийн ч анхаарлаа хандуулсан сэдэв болж байна.

Учир нь, угтан ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийн хамаг ачааны хүндийг үүрч ажиллах хүн Ерөнхий нарийн бичгийн дарга.

МАН-ын хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн гурав дараалсан ялалтыг нүүрсний хэрэгт нэр холбогдоод буй, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан авч ирсэн. Иймээс тэрхүү амжилтыг бататгах генсек хэрэгтэй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг улирааж магадгүй гэх мэдээлэл цацагдах болсон. Гэвч нам дотор хагарал явагдаж буйн зэрэгцээ Бага хурлаар гишүүдээ "базаж" чадаагүй хүн хоёр том сонгуулиар амжилт үзүүлж чадах уу гэдэг асуудал ч сөхөгдөж байгаа аж. Я.Содбаатар генсекийн хувьд 2024 оны долдугаар сард хуралдсан Бага хурлаас томилогджээ. Нэгэнтээ МАН-ын дарга нь Ерөнхийлөгчийн гарын хүн томилогдсон нөхцөлд Ерөнхий нарийн бичгийн даргыг УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан талаас томилж, эрх мэдлийн хуваарилалтыг нэг талд хэт олгохгүй байх талд анхаарах болов уу гэдэг хүлээлт байна.

Нөгөө талдаа МАН-ын дүрэмд хийх шинэчлэлээс их зүйл хамаарна. Хэрвээ МАН-ын дүрэмд "Намын дарга Ерөнхий сайд байна" гэдэг хатуу заалт оруулж баталбал Засгийн газрын асуудал хөндөгдөнө. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Их хурал дээр өчигдөр өрсөлдөж байхдаа "Засгийн газрыг тогтвортой ажиллуулна" гэх байр суурь илэрхийлсэн ч намын дүрэмд дээрх заалт орох эсэхээс эл асуудал хэрхэх нь шийдэгдэх нь.

Мөн Их хурлаас Бага хурлын гишүүдийг сонгоно. Тооноор орж ирсэн гишүүдийг Бага хурлын гишүүнээр сонговол Их хурлыг ч хаяж чадна шүү гэдгээ Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Анхбаяр мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр "Бага хурлын гишүүдээ аймгаасаа сонгоорой. Хэн нэгэн даргад таалагддаг, таалдагийн төлөө Бага хурлын гишүүн болоод тооноор орж ирээд дээрээс гаргахыг зөвшөөрөхгүй шүү. Ингэдэгтээ тулж нэр оруулж ирвэл бид нар Их хурлыг чинь хаяж чадна, та нар УИХ-ыг хаядаг юм билээ. Бид нар энэ Их хурлыг чинь хаяна. Шинэ намын дарга Засгийн газраа байгуулаарай, УИХ-ын дарга өөр суудал руу явна гэж байхгүй шүү. Өөх ч биш булчирхай ч биш, өдөр ч биш шөнө ч биш байж ханалаа.

Ард түмэн биднийг таалахгүй байна, 2028 оны сонгуульд ийм байдлаар ялагдахад ойрхон байна. Тийм учраас юмсаа тодорхой болгоод Засгийн газраа байгуулаад өнгөрсөн хугацааны бантангаа цэгцлээд 2027, 2028 оны сонгуульд тодорхой оръё.

Ах дүүгийн хайр, амраг садны харилцаа байхгүй, шударга явцгаая, ил тод байцгаая. Үүнийг жирийн гишүүдийг төлөөлж ирснийхээ хувьд хэлж байна. Даргад долигнох гэж ирээгүй” гэж тодорхой тайлбарласан.

Тиймээс жирийн гишүүдийнхээ санал бодлыг тусгаад Бага хурлын гишүүдээрээ орон нутагт жинхэнэ хөл болж ажилладаг хүмүүсээ сонгож чадах уу, МАН-д дараалсан хоёр ялалтыг авч ирэх генсек тодорч чадах уу гэдэг өнөөдрийн Их хурлаас гарах шийдвэрээс хамаарна. Хэрэв Их хурал дээрээ өнөөдөр хуваарилах албан тушаалууд дээр фракциудын тэнцвэрийн харьцааг хангасан хуваарилалт хийж чадахгүй бол УИХ-дахь 68-ын бүлэг өнгөрсөн хугацааных шиг хоёр хуваагдан бужигнахад маш ойрхон, эмзэг байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-16 203.91.115.38

Ямар ч байсан хулгайч хүн л илүү тохирно. Улирах байхөө. Сайн тохироод байгаашдээ.

Avatar

Нэргүй 2025-11-16 202.9.40.151

ЭСЭН БУСЫН АСУУДАЛД ОРООГДООГҮЙ ЗАЛУУЧУУДАА ТОМИЛЖ БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙ.МСS -ТЭЙГЭЭ ЗУУРАЛДААД БАЙВАЛ ӨМНӨХ ӨРНӨЛ ДАХИАД Л ӨРНӨНӨ

Avatar

Estoi Saikhan Hural bol " Mafia - iin duremeer hiilee " Neg Zaluu & Uvgun Hoer Uraldav he.hee. kkk 2025-11-16 202.9.41.88

Ene nam chin " Mafia MAN " nam shuu !!!
Mafia durem yuichleed yavsan biz de !!!
Buleguud Yarilzaad Zalgmaatanaa Songon biz de –

Avatar

Нэргүй 2025-11-16 103.212.118.173

SADARTLA SEKSEER80955877

Avatar

Хуудуутай явдалыг арилгахад нэгдэх үү?Шинэ залуу гишүүд ээ 2025-11-16 66.181.184.147

Нэн шинэ үеийн төлөөлөл болох genZ гэх залуус аа. Хулгайтай тэмцэнэ гэх засгийн үйл ажил нь зөв үү? буруу юу?Огцруулга гэх залуусын зөв үү? буруу юу?. Өнгөрсөн нийгмийн төлөөлөл болсон 50 ,60 оны ахмадуудад оройрууна ортол сэнкрүүлээд хариулт өгнө үү? Баяраллаа

Avatar

Нэргүй 2025-11-16 103.212.118.173

SAWI80955877

Avatar

Хуудуутай явдалыг арилгахад нэгдэх үү?үгүй юу?Шинэ залуу гишүүд ээ 2025-11-16 66.181.184.147

Монгол хүний аль авир их сонин болсоон. Барга л бүх хүн хулгай гэж амны уншлага болдогч хулгайтайгаа тууштай тэмцье нь гэх дуу бүдэг сонснгдоно оо. Тэгэхээр өндөр түвшинд гүйцэтгэх засаг нь тууштай тэмцье гээд арай чанга дуграад ирэнгүүт гүйцэтгах засгаа унагаана гээд үзэж гарнаа. Тэр нь их инээдтэй хамаатуулах ямарч боломжгүй асуудалыг наах гэх мэтээр болох болохгүй элдэв шалтаг шалтгаан олж хар масст шийдэж сэвүүлж яллалах дараа нь жинхэнэ эзэд ар араасаа дуу дугаа аван гарч ирнэ.сонин биз

Avatar

Поп 2025-11-16 103.57.93.25

хулхи хурандаа , янгуг 2 зайлах болсон

Avatar

Зочин 2025-11-16 162.229.191.188

Эдийн засгаа жаахан ч гэсэн өөд нь татмаар юмаа. Зөвхөн төрд ажилладаг МАНын нөлөөнд байдаг хүмүүс нь сайхан амьдардаг биш бүгдээрээ л сайхан амьдармаар байна шүү дээ. Нүүрсээ хэл ам хулгай зэлгийтэй зарж жаахан орлого олдгийг эс тооцвол өөдөлж дэвжих байгаа зүйл үнэхээр алга. Гадаад өрийн хяналт хязгаар хариуцлага гэж байхгүйгээс өрийн хэмжээ хэтэрхий их болсон. Хэзээ яаж ард түмний амьдрал сайжрах юм мэдэхгүй.

Avatar

Нэргүй 2025-11-16 162.229.191.188

Энэ намаас одоо юм хүлээгээд нэмэргүй дээ. Ардчилал эхэлснээс хойших 35 жилд бараг бүтэн төр барилаа.

Avatar

зочин 2025-11-16 66.181.190.143

Хулгай луйврын асуудлыг хууль хүчны байгуулгаар шалгуулж тодруулж нэг талд гаргах хулгайч гээд цоллоод байгаа нөхдөөс мэдээлэл авч зөв бурууг хуулийн дагуу шийдэж цэгцлэхгүй бол олны дүйвээнээр баримт нотолгоогүй шуугиад бна уу гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-11-16 202.126.89.113

Сайн гагнаж, цавуудахгүй бол амаргүй.

Avatar

Иргэн 2025-11-16 59.153.112.240

Хулгайчуудын нам болжээ. Хайран итгэл, хайран нэр хүнд.

Avatar

Жорлон 2025-11-16 202.9.46.61

Нүүрсний хулгайчдын намын жорлонг дариад л АН барьж дээ чааваас.

Avatar

сонгогч 2025-11-16 202.9.47.29

хүрэлсүхийн гарт монголын бүх эрх мэдэл орох нь 1 хүний дарангуйлал тогтох аюултай….!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-11-16 59.153.114.109

ANUSDI BOOW XXI BOOW DOLOON VANXANDAAD XUCHINDEX ERD XUSNG XNE80955877

Avatar

Хохохо 2025-11-16 202.9.46.61

Ямбий нүүртэй хлр найруулагч янгүг-ийн содбаатар зайлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж