Зеленский төрийн өмчит компаниудад аудит оруулна

Зеленский төрийн өмчит компаниудад аудит оруулна

Зеленский төрийн өмчит компаниудад аудит оруулна

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эрчим хүчний салбарт гарсан томоохон авлигын дуулианы дараа төрийн өмчит компаниудын хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө батлав. Украины Үндэсний авлигын эсрэг товчоо болон өөр нэг байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Хэргийг голчлон төрийн атомын компани болох “Энергоатом”-ын гэрээнүүдтэй холбоотой 100 сая ам.долларын хууль бус төлбөртэй холбон тайлбарлаж байна.

Эдгээр мэдэгдлийн улмаас Зеленский шударга ёсны сайд болон эрчим хүчний сайдыг огцруулах хүсэлт гаргасан. Мөн орон нутгийн хэвлэлд Зеленскийтэй олон жилийн танил нэгэн бизнесмен шалгагдаж байгаа талаар мэдээлжээ. Эдгээр дуулиан Оросын дайралт эрчимжиж, Украины эрчим хүчний байгууламжуудыг онилж байгаа үед гарч байна. Улмаар орон даяар цахилгаан хязгаарлалт үргэлжилж байна. Үүнээс болж Киевийн иргэд ихэд уурлаж, бухимдаж байна.

Германы канцлер Фридрих Мерц Зеленскитэй утсаар ярьж, авлигын эсрэг хүчтэй арга хэмжээ авахыг уриалжээ. Европын бусад удирдагч ч мөн санаа зовнин байр сууриа илэрхийлсэн. Зеленский Баасан гаригт (2025.11.14) ерөнхий сайд Юлия Свириденко нартай төрийн өмчит компаниудад аудит хурдан эхлүүлэх, бүх үр дүнг мөрдөн шалгагчдад хүргүүлэхээр тохиролцсон тухайгаа сошиал орчинд бичжээ.

Ажиглагчдын хэлснээр, Зеленский дотооддоо болон гадаадад нэмэгдэж буй болгоомжлолыг намжаахын тулд төрийн өмчит компаниудад тавих хяналтыг чангатгаж, авлигыг дахин давтахаас сэргийлэх зорилгоо харуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-16 188.162.254.77

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Зочин 2025-11-16 148.76.246.69

Авилгал Ардчилалыг дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншилтэй нь устгаж чадна

Avatar

Нэргүй 2025-11-16 202.126.89.65

Хэн,,,,,

Avatar

Варанё 2025-11-16 59.153.115.166

Укриан нь яах вэ. Өөрсдөө яах болж байна. Монгол минь энэ хулгайчуудаас болж дуусах нь.

Avatar

Нэргүй 2025-11-16 103.229.123.174

Угаасаа дуусчихсан шүү дээ кккк. Ирээдшй тодорхой. Богд хаань засгийн үед ямар царайтай байсан, мөнхөд тийм л царайтай байх болно. Гөлийчихөөд 3.5 сая маанаг царайлсан амьтад. Жаахан хальт нүдээ нээсэн хэд нь бусдыгаа луйвардаж шимэгчилж суусан шигээ.

Avatar

Нэргүй 2025-11-16 66.181.160.40

Оройтсон бороо билүү

Avatar

Нэргүй 2025-11-16 202.126.91.122

Киевийн иргэд зеленскийг уурлаж бухимдсанд аа тасчаад хаях вийдээ

Avatar

Нэргүй 2025-11-16 202.9.46.135

Төрийн өмч нь ч яамай болсоон. Төр нь мөд байхгүй болно.

Avatar

Нэргүй 2025-11-16 66.181.191.82

ХАХА ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧЫГ БАРИАРАЙ ГЭЖ ОРИЛДОГ ШИГ ЮМ БОЛОХНЭЭ. ЭНЭ НОГООН ФАШИСТ ӨӨРӨӨ ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН БОЛСОНЫГ ГЕРМАНЫ КАНЦЛЕР ХЭЛСЭН ШДЭЭ

Avatar

Нэргүй 2025-11-16 103.168.34.27

Чамайг бодвол оросыг долигонож долоохгүй айж зугатахгүй юм л даа. За тэр тэрбумтан энэ тэр бол орос пропаганда. Хэн гэдэг канцляр нь хэлчихэв. баримттай нь хэлчих

Avatar

Нэргүй 2025-11-16 103.212.116.236

СЛАВА КОКАЙНЕ, ГЕРОЙН СЛАВА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж