Ираны Исламын Хувьсгалт Харуулын корпус (IRGC) Баасан гаригийн /2025.11.14/ өглөө Хормузыг хоолойд нэгэн нефтийн танкерыг саатуулсан гэдгээ мэдэгджээ. "Talara" нэртэй, Маршаллын арлын далбаатай энэ танкер нь Арабын нэгдсэн Эмиратаас Сингапур руу явж байсан. Иран тус хөлөг онгоцыг зөвшөөрөлгүй ачаа тээвэрлэж байсан гэж мэдэгдсэнээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, хөлөг өндөр хүхэртэй дизелийн түлш тээвэрлэж байсан бололтой.
Иран Персийн булан орчмоор зорчдог танкер, ачааны хөлөг онгоцыг үе үе баривчилдаг. Үүнийгээ тэд “хууль зөрчсөн”, “хууль бус бараа тээвэрлэсэн” гэх мэт шалтгаанаар тайлбарладаг.
Далайн аюулгүй байдлын компанийн мэдээлснээр, "Talara" нь АНЭУ-ын Ажман хотоос хөдөлж, өмнө зүг рүү явж байхдаа гурван жижиг завь ойртож ирсний дараа гэнэт чиглэлээ өөрчилсөн байна.
Бүс нутагт эргүүл хийдэг АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флот нөхцөл байдлыг ойроос ажиглаж буйгаа мэдэгдээд, арилжааны хөлөг онгоцнууд задгай далайд саадгүй зорчих ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна. Хөлгийг удирддаг компани мөн өдрийн өглөө, танкер Шаржа дахь Хорфаккан боомтоос 20 тэнгисийн милийн зайд байх үед багтайгаа холбоо тасарсан гэж мэдэгдсэн. Их Британийн Далай тээврийн үйл ажиллагааны төв бусад хөлгүүдэд болгоомжтой зорчих, сэжигтэй үйлдлийг мэдээлэхийг мөн зөвлөсөн байна.
Худалдаалагддаг нийт газрын тосны 20 хувийг тээвэрлэдэг далайн зам болох Хормузыг хаана гэж Иран олон жил заналхийлж ирсэн. Энэ нь барууны хориг арга хэмжээ болон Иранд чиглэсэн бусад үйлдлийн хариу арга хэмжээ юм. 2024 оны дөрөвдүгээр сард Иран Израилтай холбоотой нэгэн арилжааны хөлгийг бас баривчилсан. Энэ нь Сирид байрлах Ираны консулын газар пуужинд өртөж, буруутныг Израиль гэж үзсэнтэй холбоотой байв.
3,548.92






















































Нэргүй 2025-11-16 43.242.243.24
Америк болдог иран болохгүй юү.
Нэргүй 2025-11-16 100.15.71.234
Эмээ уу оркоо