Трамп хүнсний зарим бүтээгдэхүүнийг тарифаас чөлөөлжээ

Трамп хүнсний зарим бүтээгдэхүүнийг тарифаас чөлөөлжээ

Трамп хүнсний зарим бүтээгдэхүүнийг тарифаас чөлөөлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп кофе, банана, үхрийн мах зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх тухай захирамж гаргалаа. Энэ нь АНУ-д үнийн өсөлт нэмэгдэж, улмаар олон нийтийн шүүмжлэл дагуулж буйтай холбоотой. Өмнө нь Трамп тарифын улмаас амьжиргааны өртөг нэмэгдэх эсэх асуудлын талаар санаа зовох хэрэггүй гэж байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон хотын захиргааны сонгуульд түүний нам муу үзүүлэлттэй байсан нь дээрх асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг илэрхийлжээ.

Цагаан ордны мэдэгдэлд, АНУ дотооддоо хангалттай хэмжээнд үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүнийг татвараас хассан. Тодруулбал,

  • Кофе
  • Какао
  • Хар цай
  • Ногоон цай
  • Ванилийн буурцаг
  • Үхрийн махан бүтээгдэхүүн: өндөр чанарын хэсгүүд, ястай болон ясгүй мах, давсалсан үхрийн мах, зарим хөлдөөсөн бүтээгдэхүүн, мөн давсалсан, даршилсан, хатаасан эсвэл утсан мах
  • Жимс: асаи, авокадо, гадил, наргил модны самар, гуава, нимбэг, жүрж, манго, гадилын төрлийн плантаин, ханборгоцой, төрөл бүрийн чинжүү, улаан лооль
  • Амтлагч: амт чимэглэх жимс (allspice), лаврын навч, кардамон, синнамон, кориандр үр, зира үр, карри, укроп, гоньдны үр , цагаан гаа , жинхэнэ жүржийн хальсны амтлагч,, орегано, паприка, шафран, турмерик
  • Самар, үр тариа, үндэс, үр: арвай, Бразил самар, каперс, кешью, хушга , макадамиа самар, мисо, хушны самар, , тапиока, таро үндэс, самар

Трамп удаан хугацаанд үргэлжлэх тариф нь АНУ-ын хэрэглэгчдэд инфляц үүсгэхгүй, харин ч бууруулах болно гэж мэдэгдэж ирсэн. Гэсэн хэдий ч хүнсний үнэ, ялангуяа үхрийн махны үнийн өсөлт түүний хувьд улс төрийн дарамт болжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр мах боловсруулах компаниудыг хээл хахууль өгч, тохиролцоо хийсэн хэмээн буруутган шалгалт хийхийг шаардсан.

Трамп мөн тарифыг хамгаалахын тулд америкчуудад 2,000 ам.долларын буцаан олголт өгөх санал дэвшүүлсэн. Гэсэн хэдий ч Дээд шүүх түүний тариф тогтоох эрх зүйн үндсийг одоо хүртэл хэлэлцэж байна.

Тариф нэмэгдсэнээр аль ч компани зардлаа хэрэглэгч рүү шилжүүлдэг тул үнийн өсөлт дагалддаг гэж эдийн засагчид анхааруулсаар ирсэн. АНУ-ын хувьд есдүгээр сард инфляц хүлээснээс бага байсан ч хүнсний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 2.7 хувиар өссөн байна. Тиймээс тарифын хосолсон хөнгөлөлтүүд арваннэгдүгээр сарын 13-ны шөнө дундаас хүчин төгөлдөр болсон аж. Мөн хүнсний үнийн талаарх хэрэглэгчдийн санаа зовнилыг багасгахын тулд АНУ дөрвөн Латин Америкийн оронтой байгуулсан шинэ худалдааны хэлэлцээрийн хүрээнд кофе, гадил жимсэнд ногдох импортын татварыг бууруулахаар болжээ. Энэ мэт хөнгөлөлт хэрэгжсэнээр Трамп болон Сангийн сайд Скотт Бессент АНУ-д кофены үнэ энэ жил 20 хувиар буурна гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-16 103.229.120.38

шизотой өвгөн энэ жилдээ багтаад хурдан умаа хум болоосой.

Avatar

Нэргүй 2025-11-16 103.57.93.19

Трамп манай МАНийнхан тай адилхан бүх зүйлийг өөрөө зохцуулан гээл

Avatar

Нэргүй 2025-11-16 103.212.116.99

Юу вэ 2.7 хувиар өслөө гэнээ тэгэхэд л Трамп түргэн авч байна манайд бол 2.7 дахин өссөн ч инфляци нэмэгдээгүй гэж иргэдээ өөрсөдтэйгээ хамт хуураад сууж байхад манай ноёдууд

Avatar

Нэргүй 2025-11-16 209.79.172.45

Хэрвээ тэр үед Трамп ерөнхийлөгч байсан бол яавч ийм юм болохгүй байлаа шүү дээ…..😆😆😆😆😆😆😆😆

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж