153 палестин иргэн тээвэрлэсэн чартер нислэг Газын зурвасаас Өмнөд Африкт учир битүүлгээр ирсэн хэргийг мөрдөн шалгана гэж ерөнхийлөгч Кирилл Рамафоса мэдэгдлээ. Палестинчуудын паспорт дээр ирсэн улсынх нь тамга дарагдаагүй байсан тул "OR Tambo" нисэх буудал тэднийг шууд нэвтрүүлээгүй аж. Иймд онгоцондоо 10 гаруй цаг саатацгаажээ.
Эцэст нь дотоодын сайн үйлсийн байгууллагуудын хөндлөнгийн оролцоо болон Өмнөд Африкийн засгийн газрын өрөвч, энэрэнгүй сэтгэлийн ачаар тэд хилийн дээс давж чаджээ.
Тэд Газын зурвасаас хэрхэн гарч энэ хүртэл явсан нь тодорхойгүй хэвээр байна. Өмнөд Африк улс Газын зурвас дахь мөргөлдөөний туршид Палестиныг дэмжсээр ирсэн билээ. Палестинчуудыг хүлээж авахыг зөвшөөрч байна гэсэн мэдэгдэл гуравдагч орноос ирсэн учир Газын зурвасаас гарахыг нь зөвшөөрсөн гэж Израилийн армийн харьяа "Когат" байгууллага мэдэгджээ. Гэхдээ чухам ямар гуравдагч улс гэдэг нь тодорхойгүй.
Өмнөд Африк дахь Палестины Элчин сайдын яамны мэдээлснээр, урилгагүй зочид Израилийн Рамон нисэх онгоцны буудлаас гарч, Кенийн нийслэл Найробигаар дамжин ямар ч урьдчилсан мэдэгдэл, зохицуулалтгүйгээр нисч иржээ. Ямар нэгэн бүртгэлгүй, зальжин байгууллага Газын зурвас дахь палестинчуудын зовж зүдэрсэн байдлыг ашиглаж, тэднийг хууран, мөнгө цуглуулж, улмаар дүрэм бус, хариуцлагагүй аялалд хамруулсан гэж үзэж байна.
Өмнөд Африкийн эрх баригчдын мэдээлснээр, 153 хүний 23 нь өөр чиглэлд цааш явсан бол 130 нь тус улсад нэвтэрчээ.
"Бид тэднийг буцааж чадахгүй. Тэдэнд шаардлагатай баримт бичиг байхгүй ч гэсэн зөрчилдөөнтэй, дайнд нэрвэгдсэн орны хүмүүс шүү дээ" гэж ерөнхийлөгч Рамафоса мэдэгдэв.
Палестинчууд Өмнөд Африкт 90 хоногийн визгүй нэвтрэх эрхтэй боловч зарим аялагчийн баримт бичигт явах тамга, буцах тасалбар эсвэл байрлах хаяг байхгүй байсан онгоцондоо төдий удаан саатах шалтгаан болжээ. Бүх аялагчид хүчинтэй паспорттой бөгөөд одоогоор тэдний хэн нь ч орогнол хүсээгүй байгааг Дотоод хэргийн сайд Леон Шрайбер хэллээ.
Өмнөд Африкийн "Gift of the Givers" сайн үйлсийн байгууллага палестинчуудыг байрлах байраар хангах аж.
Харин Өмнөд Африкийг зорин ирсэн палестинчуудын нэг нь тус улсыг энх тайван, хууль тогтоомж, шударга ёсны орон гэж тодорхойлжээ. "Бид өдөр бүр үхэлтэй тулгардаг Газаас ирсэн. Хоёр жилийн дайнаас амьд үлдээд, энд ирсэндээ бид азтай" гэж эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт ирсэн нэгэн эр ярьжээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-15 66.181.187.26
төвд уйгарт яагаад хядалга хийсэн юм бэ цусан төрөл хятдууд чинь манай монгол улс өмнөд хөрштэй хэзээ ч цусан төрөл байгаагүй шүү орос туслаа бол чи муу ингээд хуцаж явахгүй байсан шүү аиаа мэдээрэй
Сага саша 2025-11-15 202.9.46.101
манж монголд нэг их муу юм хийгээгүй ..турж үхэхээс нь аварсан..төвдийн шашинд орж үндсээрээ мунхахч амьд явах чадвөргүй болсон байсөндаа..бөөсөндөө баригдсан тэмбүүтэй 400 мянган хүн л байсан гээ биздээ..хятадууд бол пэлхиыд нэртхүндтэй хүн төрөлхтөнд сайн саыхан юм их нээж бүтээсэн ажилсаг ажгаа ард түмэн шүүү…хятад монгол бол цусан төрөлтахан дүүс….оросын ухууогаар бичиг үсэггүүй эргүү оркууд л хужааг муулдаг байгаа шүү
Нэргүй 2025-11-15 66.181.161.217
эртний ром улс санагдчихлаа
Хахаха 2025-11-15 202.9.46.61
Аль насныхаа юмыг санаад байнаа. Ромын эзэнт гүрэнд амьд байх үе үү, Ромын бүгд найрамдах гүрэн үү, Шинэ Ромын үе үү.
Нэргүй 2025-11-15 202.9.40.205
Манж хужаагууд уу хулгайчууд шшасн бол их эвтэй шаан шүү.
Нэргүй 2025-11-15 202.9.40.205
х***а улс монголд үүрлүүлж оргнуулсн хулгайч манж хужаагууд-с салж чадахгүй байжийж х***а улсаа сүйрүүлвээ.
Нэргүй 2025-11-15 202.9.40.205
х***а манж хулгайлж эзлцн манж х***а апртаар ихэнхийн манж хужаагууд цуглуулцн байх магдлалтай.