Бээжин шороон шуурганд автав

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

Бээжин шороон шуурганд автав

 Бямба
гаригийн өглөөнөөс Хятадын баруун хойт хэсгээс шороон шуурга Бээжинд
орж ирлээ гэж “Синхуа” дамжуулав. Хүчтэй салхи элсний бичил хэсгийг
авчран түүний улмаас бараг нар харагдахгүй болсон байв. Агаарын
бохирдол таван балл болсныг цаг уурын алба мэдэгдсэн ба тэр нь ховор
байдаг хэмжээ гэнэ. Бээжин хотын эрх баригчид оршин суугчдад хандан
гэртээ байхыг сануулсны дээр гадаа гарсан нөхцөлд маска зүүхийг
зөвлөжээ. Хотынхны ихэнх гэртээ үлдсэн учир замын бөглөрөл энэ үеэр
бараг байсангүй.Элсэн шуурга Ганьсу, Цинхай, Шинжаан-Уйгар, Дотоод
Монголоос орж ирсэн гэнэ. Эдгээр мужуудад  тээврийн хэрэгслийн
хөдөлгөөн сүүлийн өдрүүдэд ихээхэн хүндрэлтэй байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж