Б.Сумьяа: Ажлын хэт их ачаалал ходоодны шарх үүсгэдэг

Б.Сумьяа: Ажлын хэт их ачаалал ходоодны шарх үүсгэдэг

Ньюс агентлагийн өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"Бага насныхаа мөрөөдлийг биелүүлж амьдарч байна"

Зохиогч Г.Мөнхбаярын  “Гайжин” Монгол Самурай Монголын анхны мюзикл драм энэ сарын 6-12-ныг дуустал Улаанбаатар театрт тоглогдож хаалтаа хийлээ.  Тус драмын найруулагчаар “Инээмтгий хүн” жүжгийн найруулагч Б.Даваасүрэн ажилласан. Энэхүү жүжгийн гол дүрд буюу "Гайжин"-ны дүрд тоглосон жүжигчин Д.Гантулгатай ярилцлаа.


-Дэлгэцийн хэд, хэдэн уран бүтээлээрээ өөрийгөө чамгүй уран бүтээлч гэдгээ үзэгчдэдээ харуулсан. Энэ удаад тайзны уран бүтээлд тоглолоо. Тайзан дээр зрителийн өмнө тоглоход ямар мэдрэмж төрж байв?

-Энэ удаагийн "Гайжин" Монгол Самурай мюзикл драмын жүжигт гол дүр бүтээлээ, өөрийгөө маш азтай гэж бодож байгаа. Анх энэ жүжгийн Лорд масаноригийн дүр дээр ажилласан Г.Гансүх ах маань над руу залгаад сонгон шалгаруулалтад орооч ээ гэсэн. Тайзны уран бүтээлд тоглож үзэх юмсан гэсэн хүсэл байсан учраас сонгон шалгаруулалтад орж тэнцээд тоглолоо. Миний хувьд өмнө нь дэлгэцийн олон ангит кинонуудад дүр бүтээсэн. Энэ удаагийн  “Гайжин” Монгол Самурай драмын жүжиг бол анхны тайзны уран бүтээл. Дэлгэцийн уран бүтээлд тоглож байх явцад хэрвээ алдаа гаргавал дахин зураг авалт хийх боломжтой байдаг. Харин театрт тийм зүйл байхгүй. Тайзны уран бүтээл үзэгчдэдээ амьд мэдрэмж төрүүлэх ёстой. Тоглолт эхлээд тайзан дээр гарсан бол тоглолт дуустал дотоод тээшээ аваад уран бүтээлчидтэйгээ амьд харилцаа үүсгээд гэрэл, дуу зэрэг тухайн нөхцөл байдалдаа тохируулан цаг мөчөө мэдэрч явдаг. Анх зохиолоо уншихад Хирошигийн дүр надад маш их таалагдсан. Жүжигтээ “Гайжин”-ны дүрд тоглолоо, хамтарч ажилласан уран бүтээлчдээсээ маш их зүйлийг сурч, мэдэж авсан.

-Жүжигчний гараагаа эхлүүлсэн анхны уран бүтээл юу вэ, тухайн үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Соёл урлагийн их сургуульд анх 2014 онд элсэж ороод удаагүй байхдаа Шилжилт кинонд тоглосон. Тухайн үед найруулагч Б.Нямдаваа над руу залгаад, “Завтай байвал хүрээд ирээч ээ. Энд хоёр, гурван сценд тоглох боломж байна уу. Боломжтой гэвэл багшид нь хэлээд чөлөө аваад өгье” гэсэн санал тавьсан. Ингээд хамгийн анх оюутан болоод арваннэгдүгээр сард Шилжилт кинонд тоглосон. Түүнээс хойш сонгон шалгаруулалтад орж тэнцээд дүрээ аваад олон ангит кинонуудад тоглосон байна. Тухайлбал, Солонгосын франчайз "Bujo", "Suits", Бүлэг, Өв залгамжлагч, Тэнгэр газрын хязгаарт гээд олон ангит уран бүтээлүүдэд дүр бүтээсэн.

Саяхан хамгийн анхны өргөн дэлгэцийн уран бүтээл болох Хажуу өрөө гээд сэтгэхүйн аймшгийн кинонд дүр бүтээлээ. Энэ киноныхоо зураг авалтыг дуусгаад “Гайжин” Монгол Самурай жүжгийнхээ бэлтгэлд ороод үзэгчдэдээ жүжгээ толилуулж дууслаа. Өөрийгөө анх удаа тайзан дээр сорьж үзлээ, маш их баяртай байна.

Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"Төр, түмний төлөө ажиллах тангараг өргөчихөөд шуналдаа автаж болохгүй"

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдтой 2026 оны улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.


-УИХ улсын төсвөө энэ долоо хоногт батална. Цалин, тэтгэвэр нэмэхтэй зэрэгцээд зураг төсөлгүй шинэ хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсөвт нэмсэн тухай  УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Ирэх оны улсын төсвийн орлого, зарлагыг хэр бодитоор тооцоолж чадсан гэж харж байна вэ?

-Улсын төсөв бол Монгол Улсын Их Хурлын шийдвэр гаргах эрэмбийн хамгийн эхэнд байх ёстой. УИХ-ын гишүүд парламентад сонгогдож, тангараг өргөдөг. Тэр өргөж байгаа тангаргийн үнэ цэн, ач холбогдлыг илэрхийлж байгаа хэлбэр бол улсын төсөв батлах үйл явц. Төсөв гэдэг бол тухайн улс ирэх жил ямар хэмжээний эдийн засгийн цусны эргэлттэй байх, эдийн засгийн өсөлт хөгжилд улс орны "тамир"-ыг ахиулах шалгуур. Өмнөх 76 гишүүнтэй найман удаагийн парламентыг "76 Сангийн сайдтай" гэж иргэд шүүмжилдэг байсан. УИХ-ын гишүүд сонгогдсон тойрог руугаа илүү их улсын төсөв хуваарилуулах уралдаан өрнөдөг байлаа. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө нэг аймгийн төсөв улсын төсвийн 17 хувьтай тэнцэж байсан бол нөгөө аймгийн төсөв улсын төсвийн 0.3 хувьтай тэнцэж байсан. Энэ нь өөрөө тэгш бус байдлын суурь нь болж ирсэн. Хэн авхаалжтай, хөөцөлдөлгөөтэй, улс төрийн найруулга хийж чадсан нь төсвийг илүү зарцуулж, татвар төлөгчдийн мөнгийг өөрийн мөнгө мэтээр сонгуулийн далд сурталчилгааг тогтмол хийж байсан. Улсын төсвийг өөрийнхөө нэрээр иргэд сонгогчдод ойлгуулж, хөрөнгө оруулалт хийх нь асар том ёс зүйн төөрөгдөл. Энийг халахын тулд парламентын гишүүдийн тоог 126 болгож, Улаанбаатар хотоос гадна зургаан бүсийн төвүүдийг нэг бодлогод зангидсан. Үүний гол зарчим нь ядаж л эрүүл мэнд, боловсролын хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулах  зорилготой байсан. Гэтэл шинээр явуулж байгаа бодлогын систем бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна.

Миний бие 2024 оны намрын чуулганаас эхлээд удаа дараа нэг сэдвийг хөндсөн. Өнгөрсөн 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын төсөв нийцэж байгаа асуудлаар аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргах ёстой байдаг.

Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"Эмч нарын асуудлыг шийдэхэд Засгийн газар дараагийн алхмыг авч хэрэгжүүлэх ёстой"

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Цогтбаатартай улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.


-УИХ-аар Монгол Улсын 2026 оны улсын төсөв батлах хугацаа тулж байтал өнөөдөр /өчигдөр/ гурав дахь хэлэлцүүлэг өрнөж байна. Эрх баригч намын хэрүүл улсын төсөв хэлэлцэхэд нөлөөлж байна гэж үзэж болох уу. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд улсын төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ Монгол Улсын 2026 оны улсын төсвийг энэ сарын 15-нд багтааж батлах ёстой. УИХ хуралдаж, улсын төсвөө хэвийн хэлэлцэж байна. Хуулийн хугацаандаа багтаан төсвөө баталж чадахгүй байх техникийн нөхцөл байдал үүсээгүй. УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга аа чөлөөлж, Засгийн газраа огцруулсан. Гэхдээ УИХ Засгийн газрыг Үндсэн хууль зөрчин огцруулсан гэдэг үндэслэлээр тогтлоо. Саяхан би Олон улсын валютын сан, Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгааг хэлэхэд "Энэ бол ардчилсан засаглалтай оронд байдаг л асуудал. Засгийн газар нь огцорч, нэг дарга чөлөөлөгдлөө гээд амьдрал зогсохгүй" гэдгийг хэлж байсан.

МАН-ын хэдэн гишүүн улсын төсвийг шүүмжлэхээр энэ төсөв муу, улстөржсөн төсөв гэх мэтээр асуудлыг дэвэргэж болохгүй.

Бид 126 гишүүнтэй ардчилсан парламенттай улс. Тэдний 64 кноп буюу 64 УИХ-ын гишүүн асуудлыг зөв гэж үзвэл олонхио дагаад явдаг жишигтэй. Энэ жишгийнхээ дагуу явж байна. Амьдрал өрнөдгөөрөө өрнөж байна. Улс төр болдгоороо болж байна. Улсын төсөв батлагддагаараа батлагдана. Энд нэг тийм сонин содон зүйл алга.

Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Б.Сумьяа: Ажлын хэт их ачаалал ходоодны шарх үүсгэдэг

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Сумьяатай ярилцлаа.


-Манай улсад хоол боловсруулах эрхтний өвчлөл ямар түвшинд байна вэ? Түүнд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ?

-Монголчуудын дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл хамгийн түгээмэл, тэргүүлэх байр суурьтай байдаг. Ялангуяа ходоод, элэг, хоол боловсруулах замын хавдар, элэгний хатуурал зэрэг өвчлөлөөрөө манай улс дэлхийд дээгүүр ордог.

Эдгээр өвчний гол шалтгаан нь нэгдүгээрт, хүний амьдралын буруу хэв маяг, хоёрдугаарт, хооллолтын зохисгүй байдалтай шууд холбоотой. Мөн стресс, архи тамхины хэрэглээ, халдварт өвчний тархалт зэрэг хүчин зүйлс нийлж, хоол боловсруулах эрхтний эмгэгийг улам нэмэгдүүлдэг.

-Тодруулбал…?

-Хоол боловсруулах эрхтний тогтолцоо гэдэг нь маш өргөн хүрээтэй ойлголт. Өөрөөр хэлбэл, хүний аманд хоол орсноос эхлээд шулуун гэдсээр гадагшлах хүртэлх бүх үйл явц энд багтана. Энэ бүхэнд ам, залгиур, улаан хоолой, ходоод, гэдэснүүд, элэг, цөс, нойр булчирхай зэрэг олон эрхтэн оролцдог бөгөөд бүгд хоорондоо нарийн уялдаатай ажилладаг. Нэг эрхтний үйл ажиллагаа алдагдахад бусад эрхтэнд ч нөлөөлдөг нь үүнтэй холбоотой.

Яагаад Монгол Улс ходоод, элэг, улаан хоолойн хавдрын тоогоор дэлхийд дээгүүр ордог вэ гэхээр үүнд нөлөөлж буй хүчин зүйл маш олон. Тухайлбал, элэгний өвчлөлийн хувьд архины хэрэглээ, В болон С вирусийн халдвар, мөн дельта вирусийн халдвар маш түгээмэл байдаг. Үүний улмаас элэгний хатуурал, цирроз, элэгний хавдар их гарч байна.

Харин ходоод, гэдэсний өвчлөлийн хувьд нийт тохиолдлын 90-95 хувь нь хеликобактерийн халдвараас үүдэлтэй байдаг. Энэ нян нь Монголд маш түгээмэл тархсан бөгөөд түүн дээр нэмээд архи, тамхи, буруу хооллолт, стресс зэрэг нь ходоодны салстыг гэмтээж, шарх, үрэвсэл, цаашлаад хавдар үүсгэдэг.

Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Бүх улс орон х***а хог ипортлоо хориглх хэргтэй тэгээд наадуулчин тэнд тураалдаа шаана.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Хөөш энэ намын хурлд орж бгаагуудбг бичлэгээр харуулда бүгдиын ихнхиын х***а манжууд шаациын биш биздэ. Сэжгиын пзданууд х***а манжууд ббөгнөөрисууциын биш биздэ.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Зайл далл орохгүй.л******д.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Орж ирж эзлчээд хулгай шаагаад эзлж давраад бааснууд.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Нам төрд шаасн хулгайч манж х***а шаарууд ялаа үүрч зайлхгүй бол солтад оруулх хэргтэй. Манж х***а бааснууд оросын тусгай ажллагаа дэлхийд номер нэг манж хужаагуудыг унтж байхад нь дуусгана шд.монголд х***а бодлгоор х***а манж шаарууд тооны олн болгсн х***а манж шаарууд улс орн эзлчээд хулгай шаагаад бгаа эзлээд шаагаад байгаа х***а манж хулгай шаарууд үхмээр байгаа бол үхцгээ.үхмээр байгаа бхдаа. х***а манж шаарууд үхсэн ямар мнгол хүн биш улс орндж орж ирж эзлчээд х***а манжуус хүний улс орн

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Нам төрд шаасн хулгайч манж х***а шаарууд ялаа үүрч зайлхгүй бол солтад оруулх хэргтэй. Манж х***а бааснууд оросын тусгай ажллагаа дэлхийд номер нэг манж хужаагуудыг унтж байхад нь дуусгана шд.монголд х***а бодлгоор х***а манж шаарууд тооны олн болгсн х***а манж шаарууд улс орн эзлчээд хулгай шаагаад бгаа эзлээд шаагаад байгаа х***а манж хулгай шаарууд үхмээр байгаа бол үхцгээ.үхмээр байгаа бхдаа.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Нам төрд шаасн хулгайч манж х***а шаарууд ялаа үүрч зайлхгүй бол солтад оруулх хэргтэй. Манж х***а бааснууд оросын тусгай ажллагаа дэлхийд номер нэг манж хужаагуудыг унтж байхад нь дуусгана шд.үхмээр бгаа бол үхцгээ.үхмээр байгаа бхдаа.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Нам төрд шаасн хулгайч манж х***а шаарууд ялаа үүрч зайлхгүй бол солтад оруулх хэргтэй. Манж х***а бааснууд оросын тусгай ажллагаа дэлхийд номер нэг манж хужаагуудыг унтж байхад нь дуусгана шд.үхмээр бгаа бол үхцгээ.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Нам төрд шаасн хулгайч манж х***а шаарууд ялаа үүрч зайлхгүй бол солтад оруулх хэргтэй. Манж х***а бааснууд оросын тусгай ажллагаа дэлхийд номер нэг унтж байхад нь дуусгана шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж