The MongolZ баг шинэ гишүүн controlez-ийн хамтаар IEM Chengdu 2025 болон BLAST Rivals Fall 2025 тэмцээнүүд оролцсон тоймыг та бүхэндээ хүргэж байна.
Бүрэлдэхүүний өөрчлөлт
Аравдугаар сарын 22-нд, IEM Chengdu 2025 эхлэхээс арав хоногийн өмнө баг гэнэтийн шийдвэр гаргаж, бүрэлдэхүүндээ солилцоо хийснээ зарлав. Зуны завсарлагааны дараах багийн хамгийн өндөр үзүүлэлттэй (1.11 rating) тоглогч М.Азбаяр “Senzu”-г сэлгээнд суулгасан.
The MongolZ-ийн арын алба болон багийн гишүүд нь ч хоёр жилийн дараа анх удаа хийсэн энэ солилцооны шалтгааныг тайлбарлаагүй. Багийн дотоод асуудал биш нь тодорхой байлаа. Senzu-ийн тоглох хүсэл эрмэлзэл буурсан, ESL Pro League S22-д тааруу амжилт үзүүлсэн нь сэтгэлзүйд нөлөөлсөн гэх мэт олон таамаг гарсан ч албан ёсны тайлбар одоог хүртэл гараагүй.
Senzu сэлгээ рүү шилжсэнээр The MongolZ он дуустал дараах гурван тэмцээнтэй үлдсэн.
- IEM Chengdu 2025 (11.3–9)
- BLAST Rivals Fall 2025 (11.12–16)
- StarLadder Budapest Major 2025 (11.24 – 12.14)
Хугацаа давчуу байсан учир яаралтай бөгөөд зөв шийдвэр гаргах шаардлагатай болов.
Яагаад controlez гэж?

The MongolZ-ийн академиас залуу тоглогч үндсэн багт дэвшүүлэх хувилбар байсан ч Мэйжорын ач холбогдлыг бодолцож туршлагатай тоглогч сонгохоор шийдсэн гэлтэй. Тэд туршлагатай тоглогчоо The Huns Esports болон Chinggis Warriors багуудаас хайж эхэлсэн гэх.
Хамгийн оновчтой сонголт нь Б.Аюуш “mzinho”-ийн ах, The MongolZ-ийн хуучин гишүүн болох Б.Баатархүү “Bart4k” байлаа. Гэсэн ч багийн удирдлагууд, дасгалжуулагч Chinggis Warriors-ийн сэлгээний тоглогч, багийн ахлагч Б.Өнөдэлгэр “controlez”-ийг сонгов.
Controlez-ийн хэлснээр The MongolZ түүнийг манлайлах чадвар, тоглолтын үеэр эерэг уур амьсгал бүрдүүлдэг зэрэг зан чанарыг нь үнэлж сонгожээ.
IEM Chengdu 2025 – Шинэ тоглогчтой эхний даваа
Нэг сая ам.долларын шагналын сан бүхий ESL Grand Slam цувралын том тэмцээнд The MongolZ шинэ тоглогчтойгоо боломжийн бус, харин гайхалтай тоглов.
HEROIC – 2:1
- Overpass – 10:13
- Inferno – 13:6
- Ancient – 13:5
Controlez багийн тоглолтод маш сайн нийцэж, эхний тоглолтоо 1.20 rating, 49/35 K/D үзүүлэлттэй өндөрлөв.
Astralis – 0:2
Хоёр map хоёулаа маш ойрхон тоглож, The MongolZ-ийн дөрвөн тоглогч, түүний дотор controlez 1.0-оос доош rating-тай байлаа.
paiN Gaming – 2:1
Controlez тоглолтын MVP болж, 1.24 rating, 50/47 K/D үзүүлэв.
Team Spirit – 2:1
Controlez 1.12 rating, 47/51 K/D үзүүлэлттэй тоглосон.
FURIA – 0:2
Хэдий баг тэмцээнээсээ хасагдсан ч FURIA тухайн үед маш сайн формтой байв. Тэд дараалан Falcons (2-0), Vitality (3-0)-г хожин аваргалсан.
IEM Chengdu 2025 – Үр дүн
- Ялалт – 3 (HEROIC, paiN, Spirit)
- Ялагдал – 2 (Astralis, FURIA)
- Плейофф – Шалгарсан
- Байр – 5–6 / 16
- Шагнал – $12,500
Тоглогчдын дундаж рейтинг:
- 910 – 1.20, +63
- controlez – 1.06, -11
- Techno4K – 1.02, +14
- mzinho – 0.98, +1
- bLitz – 0.91, -28
Controlez анхны том тэмцээндээ багийнхаа хоёр дахь өндөр рейтингтэй тоглогч болжээ.
BLAST Rivals Fall 2025
Chengdu-ээс хойш ердөө гуравхан хоногийн дараа эхэлсэн энэ тэмцээний эхний тоглолт The MongolZ-д хүндхэн сорилт болсон.
Passion UA – 1:2
- Overpass – 16:14 (OT)
- Mirage – 11:13
- Nuke – 11:13
Controlez 1.05 rating, 55/53 K/D.
Team Spirit – 0:2
- Dust2 – 6:13
- Ancient – 10:13
Controlez 1.25 rating, 34/35 K/D.
BLAST Rivals Fall 2025 – Үр дүн
- Ялалт – 0
- Ялагдал – 2 (Passion UA, Spirit)
- Плейофф – Шалгараагүй
- Байр – 7–8 / 8
- Шагнал – $10,000
Тоглогчдын дундаж рейтинг:
- controlez – 1.11, +1
- mzinho – 1.09, +5
- 910 – 0.99, -3
- Techno4K – 0.84, -12
- bLitz – 0.82, -14
Controlez энэ тэмцээнд багийн хамгийн өндөр рейтингтэй тоглогч болов.
Дүгнэлт
Б.Өнөдэлгэр “controlez” ердөө хоёрхон тэмцээнд оролцсон ч багийнхаа хамгийн тогтвортой, шилдэг гүйцэтгэлтэй тоглогчдын нэг гэдгээ харууллаа. Түүний тоглолт болон багтаа нийцсэн байдал нь The MongolZ-ийн менежментийн сонголт зөв байсныг бүрэн нотолж байна.
Хэрэв controlez StarLadder Budapest Major 2025 дээр энэ тоглолтоо хадгалж чадвал The MongolZ дор хаяж плейофф, хамгийн сайндаа анхны Mэйжорын түрүүгээ авах боломжтой.
3,548.92






















































Мэдлэггүй сэтгүүлч 2025-11-15 103.168.34.141
Хамгийн сайндаа ч гэх шиг. Аваргалах боломж бий гэж бичээч
Зочин 2025-11-15 66.181.176.128
хотоор дүүрэн тагнуулч болно гэж хошгорсон охид хөвгүүд Хэн эднарыг хоосон хөөргөөд бна вэ
Нэргүй 2025-11-15 43.242.242.59
Залуучууддаа амжилт хүсье. Хөгжөөн дэмжигч нараа дандаа баярлуулж байгаарай. Тийм боломж дүүрэн байна.