2025 оны 11-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -2…-7 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -11…-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч -12…-14 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -11 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
3,548.92






















































Нэргүй 2025-11-15 202.9.40.205
Орос орон дөрвөдүүдийг өөрсдөөр нь нам төрийн улирдлага болгож өгдөгиймаа.
Нэргүй 2025-11-15 202.9.40.205
Орос орон монголыг дөрвөдүүдээр өөрсдөөр нь нам төрийг удирдуулхад туслнаа дөрвөдүүд өөрсдөө нам төрөө удирднаа ннам төрмхулгайлж толгйд шаасн манж хужаагууд зайлуухад туслнаа.