МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сонгогдлоо

LiveМАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сонгогдлоо

МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сонгогдлоо
Буянт-Ухаа спортын ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 15. МАН-ын даргад нэрээ дэвшүүлээд байгаа УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал МАН-ын Их хурлын төлөөлөгч нарт бодлогоо танилцуулж байна. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
21 : 34
2025-11-15

МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо

МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо. МАН-ын Их хуралд 2200 гаруй төлөөлөгч оролцож саналаа өгснөөс 94.95 хувийн дэмжлэг хүлээн МАН-ын даргаар сонгогдлоо.

Түүнд МАН-ын тамгыг гардуулж өгөөд байна. 

МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар нэр дэвшин өрсөлдсөн юм.

МАН-ын даргаар сонгогдоод байгаа УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал эв нэгдлийг хангаж ажиллахын зэрэгцээ авлига, ашиг сонирхлын хэргүүдэд манай намын чамгүй олон нөхөд нэр холбогдож, баялгийн хараал, авлигын намагт улс, үндэстнээрээ шигдэх аюул ойрхон ирснийг нуун дарагдуулж, хаацайлан хамгаалах эрх хэнд ч байхгүй гэдгийг мэдэгдээд буй. Иймээс авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоод байгаа нэр бүхий улстөрчдийн хувьд хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн мөнөө тогтоолгосон цагт улс төрийн дэмжлэг хүлээх эсэх нь шийдэгдэх болж байгаа юм.

Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бол Засгийн газрын танхимд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг алба хашсан. Харин Г.Занданшатарын танхимд Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хашиж буй.

МАН-ын Их хурлаар маргааш намын дүрмийн шинэчлэл хэлэлцэнэ. Шинэчилсэн намын дүрэмд МАН-ын дарга Ерөнхий сайд байна гэдэг хатуу заалт тусгахгүйгээр баталбал МАН-ын шинэ дарга УИХ-ын дарга болох магадлал өндөр байна.

 

20 : 31
2025-11-15

Н.Учрал: Намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байгаа сайд нарт хариуцлага ярина

МАН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-МАН-ын даргад нэрээ дэвшүүллээ. Хэрвээ МАН-ын даргаар сонгогдвол нэн тэргүүнд юунд анхаарч ажиллах вэ?

-МАН-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт суусан бүтээнэ гэдэг олон зорилтуудаа мартаж болохгүй гэдгийг шүүмжилж байгаа, үүнтэй санал нэг байна. Тийм учраас Ардын нам гишүүдээ сонсоно, ард түмнээ сонсоно, итгэл алдарсан итгэлийг эргүүлж олж авна. Тийм учраас хариуцлагатай ажиллах болно.

-МАН-ыг эрх мэдэлтэй хүмүүс нь хагаралд хүргэдэг энэ байдлыг цаашдаа халахын тулд ямар алхам хийх вэ?

-МАН-ын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигч дээрээ түшиглэж ажиллая гэж бодож байна.

Бүх түвшинд ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн оролцоог тэгш хангана. Намын дэргэдэх төрийн бус байгуллага болох эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, ахмадын байгууллагын чадавхийг бэхжүүлнэ. Тооноор орж ирээд нэр дэвшдэг, намын ажил амьдрал, төрийн  ажлын туршлага муутай хүмүүст бүх шатанд улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна, авлига ашиг сонирхлын олон хэргүүдтэй нэр холбогдож байна. Цөөн хүний асуудлаас болоод 300 мянга гаруй гишүүд, дэмжигчдийн нэр хүнд унаж байгаад бид үнэлэлт дүгнэлт хийх ёстой.

Дээрээс нь мөрийн хөтөлбөр. Мөрийн хөтөлбөрөөс 72 хувийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг, сая таван жилийн үндсэн чиглэл дээр ч тусгасан.

Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж ард иргэддээ амлачихаад мөрийн хөтөлбөр дээрээ үнэлгээ хийж чадахгүй байна. Тийм учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дээр үнэлгээ хийх баг байгуулна. Үнэлээд тухайн салбарт мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байгаа бол салбарынх нь Засгийн газрын гишүүнд, төрийн захиргааны төв байгууллагад намын зүгээс улс төрийн дэмжлэгээр томилогдсон сонгуульт албан тушаалтнуудад хариуцлага ярина. Гишүүдийг идэвх оролцооных нь оноогоор, ёс зүйн кодтой болгоно гэж байгаа. Ёс зүйн ноцтой зөрчил гаргавал оноог нь хасдаг, цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй, авлига, албан тушаалын хэрэгт  орооцолдвол дахин улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх тал дээр хатуу зарчим барина. Хаа, хаанаа зарчимтай ажиллая, хариуцлагаа ухамсарлая. Эрх үүргийн нэгдэл бол өөрөө хариуцлага. Эрхээ эдлэхээ ярьдаг хэрнээ үүргээ хүлээхээ ярьдаггүй болчихоод байна.

 

 

19 : 06
2025-11-15

МАН-ын даргыг сонгох нууц санал хураалт болж байна

МАН-ын Их хурал санал хураалтаар үргэлжилж байна. МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй. Нэр дэвшигчид МАН-ын дарга болбол юу хийж хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогоо гишүүддээ танилцуулж, улмаар сонирхсон асуултад нь хариулт өгсөн. Үүний дараа МАН-ын даргад нэр дэвшигч нараас хэнийг нь дэмжиж байгаа талаарх санал хураалтыг нууцаар авч буй юм. 

МАН-ын Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг төлөөлөн 2200 гаруй төлөөлөгч оролцож буй.

 

18 : 38
2025-11-15

С.Анхбаяр: МАН-ын шинэ дарга Засгийн газраа байгуулаарай

МАН-ын Их хурал үргэлжилж байна. МАН-ын Их хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа Увс аймгийн МАН-ын дэд дарга С.Анхбаяр намын удирдлагууддаа хандаж байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “МАН-ыг гурав ялуулсан хүн яагаад өнөөдөр нүүрсний хулгайч болсон юм. Зуухандаа нүүрс хийхээс өөр зүйл хийгээгүй бид нар яагаад дагаад нүүрсний хулгайч болсон юм. Дарга нар аа бага далжигнаарай.

Та нарыг сонгуульд ялуулахын тулд насаараа зүтгэсэн хүмүүс энд сууж байна, та нар энэ хүмүүсийн итгэл сэтгэлийг юугаар сольж байгаа юм бэ.

Нэгнийгээ намнахын тулд сайд тавьж байна ш дээ. Битгий сагаад байгаарай. Шударга байгаа бол дандаа шударга байгаарай.

Өрсөлдөх болохоороо битгий шударга дүр эсгэ, битгий ийм албин зальтай бай. Та нарын хүрээлэлтэйгээ нэгдэж, дураараа дургидаг асуудал намын нэр хүндийг гудамжинд унагааж байна. Женко гэдэг нүүрсний хулгайч хаачсан юм. Яагаад манай намыг гурав ялуулсан генсек нүүрсний хулгайч болсон юм. Яагаад бид зуухандаа нүүрс хийхээс өөр нүүрс хийгээгүй байж хулгайч болсон юм. PR чинь хэтэрч байна, энийгээ нэг талд нь гаргаарай.

Бага хурлын гишүүдээ аймгаасаа сонгоорой. Хэн нэгэн даргад таалагддаг, таалдагийн төлөө Бага хурлын гишүүн болоод тооноор орж ирээд дээрээс гаргахыг зөвшөөрөхгүй шүү.

Ингэдэгтээ тулж нэр оруулж ирвэл бид нар Их хурлыг чинь хаяж чадна, та нар УИХ-ыг хаядаг юм билээ. Бид нар энэ Их хурлыг чинь хаяна.

Шинэ намын дарга Засгийн газраа байгуулаарай, УИХ-ын дарга өөр суудал руу явна гэж байхгүй шүү. Өөх ч биш булчирхай ч биш, өдөр ч биш шөнө ч биш байж ханалаа. Ард түмэн биднийг таалахгүй байна, 2028 оны сонгуульд ийм байдлаар ялагдахад ойрхон байна. Тийм учраас юмсаа тодорхой болгоод Засгийн газраа байгуулаад өнгөрсөн хугацааны бантангаа цэгцлээд 2027, 2028 оны сонгуульд тодорхой оръё.

Ах дүүгийн хайр, амраг садны харилцаа байхгүй, шударга явцгаая, ил тод байцгаая.

Үүнийг жирийн гишүүдийг төлөөлж ирснийхээ хувьд хэлж байна. Даргад долигнох гэж ирээгүй.

Намынхаа нэр хүнд, улсынхаа ирээдүйг бодож савандаа сагаарай л гэж хүсье” гэв.

 

 

 

 

17 : 00
2025-11-15

М.Билэгт: У.Хүрэлсүх "Энэ миний оронд Ерөнхий сайд, МАН-ын дарга болно" гээд болгодог байсан

МАН-ын Их хуралд оролцож байгаа төлөөлөгч нараас байр суурийг нь сонслоо.


УИХ-ын гишүүн асан М.БИЛЭГТ:

-Талцал хуваагдал их байсан тул энэ удаагийн МАН-Их хурал юу л болдог болдоо гэж их сэтгэл зовж байсан. Маш сайн зохион байгуулалттай ажил хэрэгч хурал болж байна. Хот, хөдөөнөөс ирсэн төлөөлөгч нар маш ажил хэрэгч санал хэлж байна.

Бид сая юу харав гэхээр тухайн намын дарга нь заавал Ерөнхий сайд, заавал УИХ-ын дарга байх ётсой гэдэг нь алдаа болдог юм байна. Намын дарга гэдэг Ерөнхий сайдыг ч атгадаг, УИХ-ын даргыг ч атгадаг тусдаа байх ёстой юм байна гэдгийг сая хоёр талцсан хуваагдлыг хараад бодогдсон. Манай нам энэ удаа намын дүрмээ шинэчлэхдээ “намын дарга заавал Ерөнхий сайд байна” гэдэг зохицуулалтаа авч, мэтгэлцүүлээд ард түмнийг удирдаж чадах, эдийн засгийн боловсролтой, хүнийг томилдог байхаар зохицуулалт тусгавал илүү оновчтой юм болов уу гэж бодох.

Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г. Тэмүүлэн гишүүн хоёр өрсөлдсөн ш дээ. Тэр хоёрын илтгэл маш сайн илтгэл байсан.

Тэндээс хараад манай Г.Тэмүүлэн МАН-ыг удирдах хэмжээнд очих лидер байна даа гэж харж байсан. Тэр үед Г.Занданшатар Ерөнхий сайдаар дэмжихэд засгийнхаа багт энэ хүчтэй өрсөлдсөн залууг бүрэлдэхүүндээ аваад ажиллаасай гэж дотроо бодож байсан. Мэтгэлцээн бол үнэхээр хэрэгтэй байдаг юм байна лээ.

Урьд нь тэгж мэтгэлцэж байгаагүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь МАН-ыг удирдаж байхдаа “Энэ миний оронд Ерөнхий сайд, намын дарга болно гээд хөтлөөд, 100 хувь дэмжүүлээд, алга ташуулаад Ерөнхий сайд болгодог байсан.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэдэг Монол Улсын төрийг удирдаж байгаа удирдагч нар амьдралын, ажлын маш өргөн туршлагатай унаж босож байсан хүн л байх ёстой юм байна гэж бодогдож байна гэв.

ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХ ДАРГА СОНГОГДООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Энэ удаагийн МАН-ын их хуралд хамгийн олон эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож байна. Их хурлаас зөрчлийг намжаах эв нэгдлийг хангах дарга сонгогдоосой гэж хүсэж байна.

МАН-ын хувьд 2027, 2028 оны сонгууль амаргүй болно.

Талцал хуваагдал байгаа үед хурдхан намжаахгүй бол намын анхан шатны байгууллагад жирийн гишүүд хуваагдах хүртэл байдалд очиж болохгүй. Эв нэгдэл муутай газар ялалт амжилт гарахгүй, тэндээс бүтээлч сэтгэл гардаггүй, хэрэгжилт хангагдахгүй.

Ард иргэдийн хувьд “2024 оны сонгуульд ялалт байгуулсан хариуцлагаа хүлээгээч ээ,  дотоод тэмцлээ болиоч ээ,  ажлаа хийгээч ээ, эдийн засаг амаргүй байна”гэдэг шахалт байна, аргагүй. Энэ бүгдийг хангах хүн намын дарга болно гэдэгт итгэлтэй байна.

МАН гурван сонгуульд ялалт байгуулснаар нийгэм олон нийтийн хүлээлт их байгаа. Хүлээлтэд хүрч ажиллаж чадаж байна уу гэдэг дээр нам дотор маргаан зөрчил үүссэн. Ялалтад хүргэнэ гэдэг бол хэцүү. Ямар ч байгууллагыг амжилттай удирдана гэдэг асар их ухаан, ажиллагаа шаарддаг. Ялсны дараа удирдаж авч явна гэдэг хэцүү. Бидний хувьд том засаглах гэдэг том өөрчлөлт шинэчлэлтийн цаг үе болж байна. Дээрээс нь нийгмийн том өөрчлөлт явагдаж байна.

Парламент 126 гишүүнтэй боллоо, өмнө нь сөрөг хүчин 10 гаруйлаа байсан бол өнөдөр 40 гаруй гишүүнтэй болсон.

Нийгэм бас ялсан намд шүүмжлэлтэй хандаж байна, аргагүй. Хурдан шуурхай ажиллах маневр дутсан нь бас нөлөөлж байна. Бухимдлаа нам дотроо дээд түвшиндээ хангалтай ярьж ойлголцож чадаагүй. Эрх мэдлийн тулаан тэмцэл энэ хүрээд зогсох ёстой.

МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нэр дэвшиж байна, дэмжиж байна. МАН-ын Залуучуудын холбооны ерөнийлөгчөөр ажиллаж байсан. Намыг удирдах хүн намын том бүтцийн байгууллагыг удирдаж явсан байх нь чухал байдаг. Дээрээс нь Засгийн газрын ажлыг авч явах шаардлагатай учраас туршлага чухал. Н.Учрал гишүүний хувьд Засгийн газрын танхимд гурван ч удаа сайд хийж байна, Байнгын хорооны дарга мөн байсан учраас боломжтой, ажлын туршлага байгаа гэж бодож байна гэлээ.

 

 

 

Сануулахад, МАН-ын Их хурал үргэлжилж байна. МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар нэрээ дэвшүүлсэн бөгөөд одоогоор Их хурлын төлөөлөгчдийн асуултад хариулт өгч байгаа аж.

МАН-ын Их хурал "Буянт-Ухаа" спорт цогцолборт үргэлжилж байна. 

 

 

16 : 06
2025-11-15

МАН-ын даргад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүллээ

МАН-ын даргад Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/МҮХҮТ/-ын ерөнхийлөгч Б.Лхагважав заалнаас нэрээ дэвшүүлээд байна. Тэрбээр МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ өмнө нь албан ёсоор зарлаж байсан юм. 

МАН-ын дарга болбол ямар бодлого барьж ажиллахаа намын Их хурлын төлөөлөгч нарт мөн танилцуулжээ. 

Энэ үеэрээ МАН-ын даргад нэр дэвшигч Б.Лхагважав"…Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд байсан, МАН-ын дарга байсан, УИХ-ын дарга байсан залуугаа хөөн явууллаа. Н.Энхбаяр, С.Баяр дарга нарт ч ийм хүндрэл тулгарч байсан. Тэд бүгд шоронд орсон. Энэ бол манай улсын тогтолцоонд тулгарч байгаа хүндрэл юм. Газрын хэвлийн баялагт очихын тулд Үндсэн хууль, төрийн систем зэрэг янз бүрийн механизм ашиглаад шийдвэр гаргасан бүх улстөрчдийг шоронд явуулж байна. Энийг бид бодох ёстой. МАН-ын 30 дугаар их хурал дээр Л.Оюун-Эрдэнэ сайдыг намын дарга болж байхад би мөн хэлж байсан. Төрийн өмч дээр шийдвэр гаргасан улстөрч бүр шоронгийн хадаас болж байна. Энэ бол монголчууд маань газрын хэвлийн баялгаасаа болж яваандаа дэлхийн хөрснөөс арчигдах зам руу орох гэж байна. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байна. Төрийн, нийтийн хамааралтай өмчийн асуудал дээр шийдвэр гаргадаг прокурортой болох ёстой, Цэцтэй болох ёстой.

Ийм байдалд оруулж, шийдвэр гаргаж байгаа хүмүүсээс МАН болгоомжлох хэрэгтэй байна. Шийдэх ёстой бөглөөс болсоор 30 жил өнгөрлөө. МАН өөрөө цэвэрших ёстой болсон.

… Иргэдийн өөрөө удирдах ёс амилж чаддаггүй, энэ бүлгийг амилуулъя. Тийм учраас иргэдийн хурлыг иргэдэд өгье. Хэрвээ бид нар энэ чигээрээ явах юм бол нам сум, дүүрэгт Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ордогоосоо болж задарч байна. 330 сум, цаашлаад 1700 баг бүгд задарч байна, улаан цэнхрээрээ.

Энийг нэгтгэх эхний алхам бол Иргэдийн төлөөлөгчдийн хуралд намууд орохоо болъё. Суманд нь, аймагт нь, дүүрэгт нь өгье.

Нөгөө талаасаа намаар дамжиж, хоолонд хүрдэг асуудал зогсоно. МАН-ын 317 мянган гишүүн гэдэг бол 317 мянган улсын татвар төлөгч байх ёстой, ажил олгогч байх ёстой. Ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч байх ёстой. Түүнээс биш намын гишүүн гэдгээрээ тэтгэмж аваад, нэг хэсэг бүлэг хүмүүстэй хуйвалдаад улсаа ч бузарлаад өөрсдийгөө амь зогоосон юм байж болохгүй. 

Эцэст нь хэлэхэд, олонхийн санал авч Н.Учрал намын дарга болох юм шиг байна, амжилт хүсье. Гэхдээ 100 гаруй жилийн түүхтэй нам ганцхан нэр дэвшигч гаргаад баталчихаж болохгүй байх. Ардчилалтай нам болохын хувьд сайхан шударгаар өрсөлдье. Намайг дэмжээрэй, гишүүд ээ гэв.

МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нэрээ дэвшүүлснийг мэдээлсэн. Одоогоор албан ёсоор хоёр гишүүн МАН-ын даргад нэрээ дэвшүүлээд байна. 

МАН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Г.Занданшатарын танхимыг тогтвортой ажиллуулна гэдгээ мэдэгджээ. 

МАН-ын Их хурал хаалттай горимоор үргэлжилж байна. 

15 : 48
2025-11-15

Н.Учрал: Тусгаар тогтнолын тулгуур багана хэврэг байна

МАН-ын даргад нэрээ дэвшүүлээд байгаа УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал МАН-Их хурлын төлөөлөгч нарт бодлогоо танилцууллаа. Түүнээс хэсэгчлэн хүргэж байна. 


УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.УЧРАЛ: 

-Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд Монгол улс Эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө тулгамдсан сорилтыг туулах арга замаа “Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэмжиж болохуйц, хүрч болохуйц, цаг хугацаатай, бодит байх шаардлагад үндэслэн шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулж Улсын Их Хуралд танилцуулсны хувьд ирэх он жилүүдэд улсынхаа тусгаар тогтнолоо эдийн засгаар бататган бэхжүүлэх өрнүүн их зорилт байна.

Гадаад нөхцөл байдал сорилт, бэрхшээлтэй байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, олон туйлт хүчний тогтолцоо рүү шилжин, эдийн засаг, технологи, аюулгүй байдлын огтлолцол геополитик, гео-стратегийн гол хүчин зүйл болон өргөжиж байна. Дэлхийн эдийн засгийн хүндийн төв Ази тив руу шилжиж, бүс нутгийн ДНБ-д эзлэх хувь 2000 оноос хойш 35%-с 47% болон өсөж, дундаж өсөлт 4.5%-д хүрсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.  Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ өнөөдөр стратегийн гол талбар болоод байна. 2030 он гэхэд хиймэл оюун ухааны салбарын хэмжээ 1.8 их наяд ам.долларт хүрч, 2035 он гэхэд хагас дамжуулагчийн хэрэглээ хоёр дахин, ховор металлын хэрэглээ гурав дахин, эрчим хүчний хэрэглээ 15% өснө гэсэн таамаг дэлхийн өрсөлдөөний чиг хандлагыг улам тодорхой болгож байна.

Ийм цаг үед манайх шиг жижиг, нээлттэй эдийн засгийн хувьд бид гадаад орчныг өөрчлөх боломжгүй ч, түүнд хэрхэн бэлэн байхыг өөрсдөө шийдэж, эдийн засгийн дархлаагаа сайжруулах шаардлагатай.

Манай улсын эдийн засаг өнөөдөр эмзэг, хараат, төвлөрсөн бүтэцтэй хэвээр байна. Гадаад худалдааны 70 гаруй хувь, экспортын 90 хувь нь зөвхөн нэг улсаас хамаарч, эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэг нь, түлш шатахуун 100 хувь импортоор худалдан авч байна. Монгол айл өрхүүд хүний гар харж, гэрэл дулаанаа айлаас авдагтай адил нөхцөлд байна.

Эдийн засгийн төрөлжилтийн индексээр дэлхийн 145 орноос 139-т бичигдэж, үндсэндээ нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гэсэн цөөн төрлийн түүхий эдэд түшиглэсэн хэврэг бүтэцтэй болсон нь үнэ өсөхөд хэрэглээгээ тэлж “найрлаж”, үнэ унахад “бүсээ чангалж” хямардаг мөчлөгт баригдсан байдалд олон жил дороо эргэжээ. Тусгаар тогтнолын тулгуур багана хэврэг байна.

 ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦЭЭ ЭРҮҮЛ БОЛГОЁ

Эдийн засгийн бүтцийг эрүүлжүүлэхийн суурь нь экспортын төрөлжилт, экспортын төрөлжилтийн үндэс нь эрдэс баялгийн төрөлжилт юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор чухал ашигт малтмалын эрэлт 2030 он гэхэд гурав, 2040 он гэхэд дөрөв дахин өсөх бөгөөд зэсийн эрэлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэ эрэлт өсөлтийн давалгаанд Монгол Улс зөвхөн түүхий эд олборлогч байх бус, зэс, нүүрс, алт, уран, газрын ховор элемент зэрэг эрдсийн олборлолт, баяжуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолж, түүнтэй уялдсан үйлчилгээ, технологийн бүс нутгийн тоглогч болох бүрэн боломжтой.  Энэ боломжийг бодитой болгохын тулд бид геологи, хариуцлагатай  хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлж, уул уурхайн биржийн үйл ажиллагааг бэхжүүлэх, улам  бүр төгөлдөржүүлэх шаардлагатай. Тусгай зөвшөөрөл олголтыг ил тод, шуурхай болгох нь хайгуулын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх гол нөхцөл болно.

Тиймээс бид Улсын Их Хурлаар батлагдсан, Монгол Улсын Засгийн Газар  Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай байгуулсан ураны хөрөнгө оруулалтын гэрээний жишгээр дараа дараагийн төслүүдэд ашгаас ногдол ашиг хүртдэг загвараас татгалзаж, борлуулалтын орлогоос шууд үр өгөөж хуваарилж Үндэсний баялгийн сан, иргэний хуримтлалын дансыг арвижуулдаг, эрсдэл–үр өгөөжийн шударга, ил тод түншлэлийн шинэ зарчим руу шилжих нь зүйтэй.

Аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр аймаг, сумандаа бага үлддэг нь уул уурхай, эрдэс баялгийн салбарыг тойрсон олон маргаан, эсэргүүцлийн нэг нь юм. Нутаг орныхоо үүцийг ашиглуулчхаад үр өгөөж нь оногдохгүй байгаа цагт орон нутгийн иргэдийг уул уурхайг эсэргүүцлээ гэх нь өөрөө утгагүй.

Өмнөговь шиг, Дорноговь шиг татаасгүй аймаг олон болохын үндэс нь татвар төлбөрийг нь Улаанбаатарт татаж авчрахаа болихоос эхэлнэ. Аймаг, орон нутаг Улаанбаатар руу гүйдэг биш ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнхөө дийлэнхийг авч үлдэх нь орон нутагт эдийн засгийн эрх чөлөөг тэлж, нэгдсэн төсвөөс хараат байдлыг бууруулж, нийгэм эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх үндсэн гарц юм. Бид хариуцлагатай хайгуул, хариуцлагатай уул уурхайг дэмжиж, анхдагч экосистемийн тэнцвэрийг хадгалан, харилцан үр өгөөж хүртдэг загварыг тууштай дэмжих ёстой.

Манай орны хөгжлийн стратеги нь уул уурхайн салбараас орж ирэх орлогод суурилан уул уурхайн бус, өөрийн орны онцлог давуу талд суурилсан салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох явдал юм.

Эрүүл, тогтвортой эдийн засгийн тулгуур нь үр ашигтай, өрсөлдөөнтэй, хүртээмжтэй санхүүгийн сектор юм.

Гадаадын банкны салбар, нэгжүүдийг нээснээр өрсөлдөөн нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлнэ. Банкны реформыг эрчимжүүлж, жилийн дундаж хүүг аажмаар бууруулж дэлхийн жишиг рүү ойртуулна. Дэлхийд байхгүй өндөр зээлийн хүүгийн дарамтад монголын бизнес эрхлэгчид, ард иргэд ажиллаж амьдарч байгаа нь үнэн билээ.

Санхүүгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлж, урт хугацааны хөрөнгө оруулалт татна. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлж, хөрөнгийн биржийг 100% нээлттэй компани болгож, менежментийг олон улсын жишигт нийцүүлнэ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын орлогыг өсгөх бодлого баримталж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөтгөнө.

Хөдөө аж ахуйн салбарт зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулдаг хязгаарлалт, хоригийг шат дараатайгаар халж, экспортыг аливаа хэлбэрээр хязгаарлахгүй байх бодлого баримтална. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт төрийн дэмжлэг, төсвийн татаасыг эцсийн үр дүнд чиглүүлж, өгөөж өндөртэй, хэмжигдэхүйц үр дүн гаргадаг, зорилтот үр дүнд хүрээд зогсоодог “exit strategy”-тэй өрсөлдөхүйц салбар болгоно оо.

Уул уурхайн бус экспортыг дэмжихийн тулд ЕвроАзийн чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулсан шигээ бусад улс орнуудтай байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийнхээ цар хүрээг өргөтгөж, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрэх гарцыг нэмэгдүүлнэ.

Нүүдэлчдийн хосгүй ёс заншил, уламжлал, түүх соёлын давтагдашгүй үнэт өв, унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн үзэсгэлэнт газар нутаг бол бидний үнэт өв билээ.

Аялал жуулчлалын салбарт бид тооноос илүү чанарт анхаарч, экологийн даац болон эдийн засгийн үр өгөөжийн оновчтой тэнцвэрийг баримтлан “high end” сегментийн жуулчдыг татах бодлого баримтална. Бидний зорилго бол манай улсад ирсэн жуулчид нэг удаа ирээд буцдаг биш, ахин дахин ирэхийг эрмэлздэг, найз нөхдөө урьдаг уриалдаг, өөрөө Монголын соёл, байгаль, зочломтгой занг сурталчлагч, элч төлөөлөгч болохуйц дурсамж, туршлагыг бий болгох явдал юм.

Мэдээллийн технологийн хөгжил дэвшилд Монгол залуус бусдыг дагах биш дагуулж болдгийг нотлон харуулсаар байна. Үүний үр дүнд монгол хүний ур ухаан шингэсэн дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, бизнес ганц нэгээр биш, хэдэн арваар тоологдох болсон. Миний бие Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Мэдээллийн технологийн  бүтээгдэхүүн нь  тээвэр логистикийн нэмэлт зардал шаарддаггүй тул далайд гарцгүй, үйлдвэрлэл хязгаарлагдмал, экспортын барааны нэр төрөл бага манай улсын хувьд  эдийн засгаа солонгоруулах томоохон боломж юм. Тус хуулиар мэдээллийн технологийн бүс байгуулж, орон зай цаг хугацаанаас үл хамааруулан компани байгуулах боломжийг олгож, виртуал бүсэд байгуулагдах компаниудыг татвараас чөлөөлнө.

Сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр, олон улс, бүс нутаг, хөрш орны түвшинд хамтран ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлох чиглэлийг тууштай баримтална.

Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, суурилагдсан хүчин чадалд эзлэх хэмжээ 7.1 хувь байгааг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ. Ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг 30% хувиар бууруулна. Швейцар, Сингапур улстай байгуулсан гэрээгээ баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүч, хөрс бэлчээр зэрэг хүлэмжийн хийн шингээлтийн боломжоо ашиглаж, карбон кредитийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулна.

Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хуулийг санаачлан батлуулсан.

Ард түмний босгосон амьдралыг мөрий бооцоонд тавьдаг, чимээгүй тахал болсон цахим мөрийтэй тоглоомыг хориглосноор  жилд гадаад руу урсаж буй 500 сая ам.доллар буюу та бидний 1.3 сая хүүхдэд олгодог мөнгөнөөс ч их хяналтгүй гадаад валютын гүйлгээг таслан зогсоолоо. Цаашид хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно гэлээ. 

 

15 : 27
2025-11-15

МАН-ын даргад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нэр дэвшлээ

МАН-ын Их хурал түр завсарлаад үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал албан ёсоор нэр дэвшлээ. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуулиас эхлэн гурав дараалан парламентад сонгогдсон бол Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг алба хашсаны зэрэгцээ Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байгаа юм. 

Шинэ намын даргын хувьд хамгийн түрүүнд нам дотроо эв нэгдлийг хангаж ажиллахын зэрэгцээ УИХ-ын 2024 оны сонгуульд сонгогчдоо амласан амлалтыг хэрэгжүүлэхэд Засгийн газарт гол дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. 

МАН-ын Их хуралд 2200 гаруй төлөөлөгч оролцож буй. МАН өнөөдрийн байдлаар 314.961 гишүүнтэй бөгөөд энэ удаагийн Их хуралд сонгогдсон нэг төлөөлөгч  намын  140 гишүүнийг төлөөлж байгаа аж.

Монгол Улсын засаг захиргааны 2212 нэгжид МАН-ын 2810 анхан, дунд шатны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 338 сум, тосгон, нийслэлийн 204 хорооны намын хороо, 21 аймгийн төвийн сумын намын үүрүүд тус бүрээс  нэг эрэгтэй, нэг эмэгтэй төлөөлөгч сонгогдон иржээ.  Нийт төлөөлөгчдийн 57.9 хувь нь анх удаа Их хуралд сонгогдон  оролцож байгаа бол 17.4 хувь нь хоёр, 10.1 хувь нь гурав, 6.7 хувь нь  дөрөв, 4.9 хувь нь  тав дахь удаагаа сонгогдсон байна.  Их хурлын төлөөлөгчдийн 916 буюу 40.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаагаараа онцлогтой. 104 жилийн түүхэнд хамгийн олон төлөөлөгчтэй, тэр дундаа хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй Их хурал болж байна.  

14 : 04
2025-11-15

Я.Содбаатар: Их хурлаас өнөөдөр МАН-ын даргыг шинээр сонгоно

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар МАН-ын 31 дүгээр Их хурлын үйл явцын талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “МАН-ын 31 дүгээр Их хурал хууль дүрмийн хүрээнд үргэлжилж байна. Нийт 2255 төлөөлөгч өнөөдөр МАН-ын шинэ даргыг сонгоно. Их хурлын өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар намын дүрэмд заасны дагуу шинэ даргын сонгууль явагдана. Араас нь намынхаа үндсэн дүрэм, мөрийн хөтөлбөр, хичээн эрмэлзэх зүйлдээ томоохон өөрчлөлт оруулна. Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал, Хяналтын байгууллагаа намын Их хурлаараа сонгоно. Энэ хоёр өдөр хуралдаж шийдвэрлэнэ. Үүний дараа өдөр тутмын үйл ажиллагааг удирдах МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,  нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгоно. 

Намынхаа үндсэн дүрэмд томоохон өөрчлөлт хийж байна. Үндсэн дүрмийн 40-өөд хувьд нь өөрчлөлт хийнэ” гэлээ.

13 : 59
2025-11-15

Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн овоо ордуудыг төрдөө буцаан авсан

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, ирэх таван жилд хэрэгжүүлэх “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” хөтөлбөрөө танилцууллаа.


Шудрага ёс, эрх чөлөө, эв санааны нэгдэл гэсэн намын үзэл санааны зарчмыг удирдлага болгон ажилласнаар манай Засгийн газар богино хугацаанд түүхэн амжилтуудыг бүтээж байгааг эрхэм журмын нөхөддөө бахархалтайгаар мэдээлэхэд таатай байна. Зарим бодит үр дүнг та бүхэндээ тайлагнан илтгэе.

Экспортын гол бүтээгдхүүн нүүрсний үнэ огцом унаж, экспорт хумигдаж, төсвийн орлого тасарч, валютын нөөц багасч, төгрөгийн ханш сулран, инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт 2.4 хувьд хүрч саарсан — эдийн засгийн бодит эрсдэлтэй үнэнтэй нүүр тулсан.  Иймд ЗГ байгуулагдсан өдрөө л эргэлзэж тээнэглзэлгүй шуурхай шийдвэр гаргасан, 2025 оны төсвийн үрэлгэн зардлыг танаж, төсвийн зарлагыг түүхэндээ анх удаа 2.2 их наядаар бууруулах “Хэмнэлтийн тодотгол” ын хуулийг өргөн барьж батлуулсан. Энэ бол зүгээр нэг тоо биш, төр өөртөө хатуу шаардлага тавьсан бодит үйлдэл байлаа.

Хэрэв тодотгол хийгээгүй бол инфляц 15 хувь хүрэх, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасалдах, төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.долларт хүрэх бодит эрсдэл нүүрлэсэн байлаа.

Энэ бүхэн нь эдийн засгийг хямрал руу хөтөлж ядууралд нэрвэгдэх, ажлын байр бизнес хумигдах бодит эрсдлийг нөхцөлдүүлж байлаа

Тиймээс шинэ Засгийн газар энэ хүнд сорилтыг даван туулахдаа ачааны хүндийг ард түмэн, аж ахуйн нэгжид үүрүүлэх бус, төр өөрөө бүсээ чангалсан.

Үр дүнд нь үнийн өсөлт саарч, инфляц тогтворжиж, эдийн засгийн өсөлт 2.4 хувиас 5.6 хувь болж, бараг хоёр дахин нэмэгдлээ.

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоож, ердөө гурван сарын дотор олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт богино хугацаанд сэргэж, орлого, ашиг бодитоор нэмэгдлээ. Үр дүнд нь нийт эксдорт даган сэргэж, валютын  нөөц түүхэн дээд түвшин буюу 5.9 тэрбум ам.долларт хүрлээ.

Монголбанкнаас Хятадын ардын банкинд төлөх өр төлбөрийг 845 сая ам.доллароор бууруулж, жил бүр гадагш урсаж байсан 35 сая ам.долларын урсгалыг зогсоож, гадаад өрийн дарамт багаслаа.

Баялгийн өгөөж ард түмэндээ бүрэн очиход хаана, хэрхэн замхарч байсан, баялаг монгол хүндээ хүрэхэд тээг болж байсан бодлого, зохион байгуулалтын алдаа, саадыг шат дараатай арилгаж эхэллээ.

Төрийн данхар бүтцийг цомхотгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэж эхэллээ. Яамдын газар, хэлтсийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж, зөвхөн 16 яаманд 168 орон тоо цомхотгов.

Уялдаа холбоогүй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар данхайсан бүтэц агшиж, үргүй зардал хумьж, төрийн алба илүү чадварлаг, бүтээмжтэй болох бодит өөрчлөлтийг эхлүүллээ.

Төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлж, баруун бүсийн эрчим хүчний 9 компанийг 4 болгон нэгтгэж, хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар бууруулан, бизнесийг боож байсан 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Оюутолгой ордоос Монголын ард түмэнд очих өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээр бодит үр дүнтэй үргэлжилж байна. Эхний байдлаар зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах урьдчилсан тохиролцоонд хүрлээ.

Дараагийн алхам бол “Оюутолгой”-н гүйцэтгэх захирлыг Монголын тал санал болгодог, монгол иргэн удирддаг шинэ зарчмыг тогтоох болно.

Монголын баялаг бол Монголын ард түмний өмч. Бид энэ зарчмыг хэлэлцээрээрээ, хууль тогтоолоороо, бодит үр дүнгээрээ баталгаажуулна.

Төрийн өмчит компаниудын засаглалыг шинэчилж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн байгуулсан гэрээнүүдийг ил болгож, удирдлагын багийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгож, олон улсын аудит орууллаа.

“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, Эрчим хүчний 11 компани, МИАТ, Төрийн банк зэрэг аж ахуйн нэгжүүдийн 10–66 хувийг биржээр арилжаалах ажлыг эхлүүллээ.

Үндэсний баялгийн сангийн  хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилгыг үг биш бодит үр дүнгээр нотолж, Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрдөө буцаан авч, өгөөжийг нь өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ.

Оюут ордоос илэрсэн 357 сая тонн зэсийн нөөц "Эрдэнэт" үйлдвэрийг ирэх зуун дамнан ажиллах боломжийг бүрдүүлж, Зэс хайлуулах үйлдвэрийн ажлыг эхлүүлж байна.

Бэрхшээл нэгэн зэрэг арилдаггүй. Гэвч эхний 4 сар хагасын дотор эрсдлийг даваад зогсохгүй эдийн засгаа бодитоор сэргээж,  чадлаа.

 Монгол Улсын эдийн засагт хийсэн эдгээр өөрчлөлт, шинэчлэлийг дэлхий үнэлж байна. Олон улсын тэргүүлэх зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Монгол Улсын эдийн засгийн чадавх, нэр хүндийг түүхэндээ хамгийн өндөр түвшинд үнэлж, зээлжих зэрэглэлийг дээдэх ангилал руу нь ахиуллаа. Ингэснээр Монгол Улс 13 жилийн өмнө түр хугацаанд хүрээд буусан тэр түвшиндээ дахин хүрч чадлаа. Бид “өрийн өндөр эрсдэлтэй улс ангиллаас өрийн эрсдэл багатай, илүү найдвартай эдийн засагтай улс гэсэн” ангилал руу шилжив.

Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол Монголын эдийн засгийн нэр хүндийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргэлт, Монголын иргэн бүрийн боломж юм.

Өнөөдөр дэлхий дахинд геополитикийн зөрчил мөргөлдөөн хурцадсан, түүхий эдийн үнэ унасан, шатахууны хангамж тасалдсан, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, дотоодод багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардаж жагсаал цуглаантай ийм хүнд цаг үед 4-хөн сар ажиллаж буй Засгийн газар бүхий л боломж, нөөцөө дайчлан ажиллаж бүхнийг зохицуулж даван туулж чадлаа.

Ард түмнийхээ татварын ачааллыг хөнгөлөх, данхар төрийн оролцоог бууруулах, багш, эмч нарынхаа цалинг түүхэн өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх ХҮН ЧАНАРТАЙ 2026 оны төсвийг баталлаа.

Эрүүл мэнд – Монгол хүний амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт. 2026 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 75 хувиар нэмнэ. Энэ бол салбарын түүхэнд байгаагүй өсөлт. Эмчилгээ, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн хүртээмжийг 5 дахин нэмэгдүүлнэ. Үр дүнд нь 3 жилийн дотор нас баралтаас аврагдах боломжтой монгол хүний тоо 40 хувиар өснө. 

Боловсрол – Багшийн цалин 2026 оны эцэст 2.8 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болно. 2025 онд 225 айлын орон сууц, 2026 онд 1000 багшийн орон сууц шийдэх хөтөлбөр эхлүүллээ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 2026 онд 5 дахин нэмэгдүүлнэ. Энэ бол багшийн цалинг анх удаа 75 хувиар нэмсэн, хот хөдөөгийн тэгш боломжийг нэмэгдүүлсэн түүхэн шинэтгэл. 

Тэтгэвэр – Ахмадуудын тэтгэвэр инфляцад идэгдэх учиргүй. Тэдний амьдрал тооцооллын алдаанд бус, төрийн бодлогын баталгаанд байх ёстой.

Тиймээс бид 2026 онд тэтгэврийг  нэмнэ. 538 мянган ахмад тэтгэврийн бодит өсөлт өгөөж хүртэнэ. Тэтгэврийн дундаж хэмжээ 923 мянган төгрөг болно. 

Татвар – Бид ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж, татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр хөнгөлөх эрс шинэчлэлийг эхлүүллээ. 2026 оноос эхний бодит алхам хийнэ. НӨАТ-ын буцаан олголт 10-р сараас 2-иас 5 хувь болно. Монголчуудын 80 хувь буюу 10 хүн тутмын 8 нь 2.5 дахин их буцаан авна.

Өмнөх 30-р  Их хурлаар Та бид 100 жилийн ойгоо дүгнээд ирэх шинэ зууны бодлогоо тов тодорхой тунхагласан. МАН шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолын хувьсгал хийж, аюулгүй байдлаа баталгаажуулсан Монгол улс болгох түүхэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ бол бидний нийтлэг үнэт зүйл, стратегийн зорилт гэж зарлан тунхагласан.

Гэвч өнөөдөр бодит үнэн бидний өмнө хатуугаар зогсож байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол туйлын эмзэг болсон байна.

Тиймээс би өнөөдөр энэ индрээс Монголын ард түмэн, МАН-ын нийт гишүүд, Их хурлын хүндэт төлөөлөгчдөдөө хандан уриалж байна.

Ард түмний итгэлийг сэргээх “ШИНЭ ИТГЭЛ”-ийг хамтдаа бий болгоё! Монголын хөгжлийн бүх салбарт эргэлт гаргах “ЭРС ШИНЭТГЭЛ”-ийг бодитоор хэрэгжүүлье!

Ирэх таван жилд эдийн засгийн бүтцийг өөрчилж, өсөлтөө тогтвортой хадгалж, үр өгөөжийг өрх бүрийн амьдралд хүргэх “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг манай Засгийн газар дэвшүүлэн ажиллаж байна.

Хүний хөгжлийг тэргүүнд тавьж хүртээмжтэй өгөөжтэй үр дүнтэй засаглал эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Энэ бодлогын хүрээнд дараах бодлогын 8 шинэтгэлийг хэрэгжүүлнэ.

  • “Хүний хөгжлийн шинэтгэл”
  • “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйлийн шинэтгэл”
  • “Эдийн засгийн бүтцийн шинэтгэл”
  • “Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл”
  • “Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл”
  • “Бүсийн хөгжлийн шинэтгэл”
  • “Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл”
  • “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун шинэтгэл”

Монголын ирээдүйг баталгаажуулах суурь реформ одоо эхэлж байна. Энэ бодлого бол Засгийн газрын бодлого төдийгүй, МАН-ын шинэ үеийн үнэт зүйл юм. Энэ бүхэн бол зүгээр нэг чиглэл бус, Монголын хөгжлийн шинэ үеийн хөдөлгүүр юм. Шинэ итгэл Эрс шинэтгэл бол монгол хүний хүсэл эрмэлзлийг шингээсэн, Монгол Улсаа сэргээн мандуулж хүчирхэг гүрэн болгох Монголын мөрөөдөл юм.

МОНГОЛЫН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ГУРВАН ТОМ АЛХАМ ХИЙХ ЁСТОЙ

АЛХАМ 1: ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ – ХАРААТ БУС МОНГОЛ

Хийх хамгийн эхний алхам бол эхэлснээ дуусгаж, эдийн засгийн тусгаар тогтнолыг бүрэн хангах явдал.

  1. Шатахууны хараат байдлаас бүрэн гарна: Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орсноор Монгол Улс шатахуунаа өөрөө үйлдвэрлэдэг болно. Ингэснээр жил бүр гадагш урсаж буй 1 тэрбум ам.доллар дотооддоо үлдэнэ. Энэ бол зөвхөн эдийн засаг бус тусгаар тогтнолын баталгаа.
  2. Эрчим хүчний хараат байдлыг арилгана: Тавантолгой, Багануурын ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг том төслүүдийг дуусгаснаар “айлаас гэрэл гуйдаг” үе түүх болно.
  3. Аж үйлдвэржилтийн шинэтгэл хийж ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг 2 дахин бууруулна. Тээвэр, логистикийн шинэчлэл — экспортыг 40 хувиар өсгөнө. Зэс хайлуулах үйлдвэрийг эхлүүлж бна Гангийн үйлдвэр гацаанаас гарч эхэлж бна

Эдгээр гурван багана бол эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс. Хүний хөгжил, баялгийн шударга хуваарилалт гээд бүх бодлогын суурь нь эдгээрт тулгуурлана.

АЛХАМ 2: БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ — ШУДАРГА ХУВААРИЛАЛТ

Баялаг Монголынх бол Монголын ард түмнийх. Энэ зарчмыг бодитоор хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бид бүрдүүлнэ.

  1. Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг дахин тогтооно: Төгрөг нуур, Төмөртэйн овоо ордуудыг төрдөө буцаан авсан. Цаашид уран, зэсийн шинэ ордуудыг шударга, ил тод нөхцлөөр эдийн засгийн эргэлтэд оруулна.
  2. Иргэн бүр баялгийн хөрөнгийн эзэн болно: Иргэн бүр хувьцаа эзэмших, баялгийн өгөөжийг хүртэх шинэ зарчмыг хэрэгжүүлнэ. Баялгийн өгөөж иргэндээ бодитоор очдог тогтолцоо бүрдэнэ.
  3. Оюутолгой — Монголын үр өгөөжийг нэмэгдүүлнэ: Зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулж, Монголын талын бодитоор хүртэх үр өгөөжийг 53 хувьд хүргэнэ.
  4. Боловсруулах үйлдвэрлэл — үнэ цэн бүтээж хөгжих шинэ үе: Монгол Улс түүхий эдийн орон байхаа больж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болно. Катодын зэс, дизель, бензин, кокс, баяжуулсан нүүрс зэрэг үйлдвэрүүд газар доорх баялгийг газар дээрх бодит баялаг болгож, өндөр орлого, олон ажлын байр бий болгоно.

АЛХАМ 3: ХҮНИЙ ХӨГЖИЛ — ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТЭЛЖ, АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ

Эдийн засгийн үр өгөөж эцэстээ Монгол хүнд очих ёстой. Дундаж давхарга хүчтэй бол Монгол Улс хүчтэй болно.

Нийгмийн салбарын түүхэн хөрөнгө оруулалт (2026 он): Эрүүл мэндийн салбарт 1.3 их наяд төгрөг, боловсролын салбарт 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ бол зардал биш, ирээдүйн Монголд хийж буй түүхэн хөрөнгө оруулалт юм.

  1. Дундаж давхаргын гол төлөөлөл болох багш, эмч нарыг бодитоор дэмжинэ: 2026 онд багш нарын цалинг 2.8 сая төгрөгт хүргэнэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулна.
  2. Орон сууц — Монгол хүн бүрийн боломж: Орон сууцны банк байгуулж, ипотекийн шинэ тогтолцоог нэвтрүүлэн, утаа, түгжрэлийг бууруулсан шинэ хорооллуудыг босгоно. 
  3. Бүсчилсэн хөгжил — төвлөрлийг сааруулна: Аймаг, сум өөрийн хөгжлөө өөрөө төлөвлөж, өөрөө санхүүжүүлэх эрх бүхий болох замыг нээнэ. Орон нутагт ажлын байр, үйлдвэрлэл бий болгох бодит суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ.
13 : 45
2025-11-15

Д.Амарбаясгалан: Парламентын ардчиллаа хамгаалахын тулд УИХ-ын даргаас чөлөөлөгдсөн

МАН-ын Их хуралд амжилт хүсэж, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв.


Тэрбээр … Энэ хугацаанд миний хувьд нэг зүйл хэзээ ч өөрчлөгдөөгүй, энэ бол МАН-ын үнэт зүйл, үзэл баримтал, үргэлжлэн шинэчлэх үйл хэргийн төлөөх их итгэл үнэмшил минь юм. Монголын Улсынхаа хөгжил, тогтвортой ирээдүйг та бүхэнтэйгээ хамтдаа бүтээх миний итгэл үнэмшил хэчнээн бэрхшээл, сорилттой тулгарсан ч хэзээ ч мохоогүй,  цаашид ч улам бүр хурцлагдсаар байх болно

… 2023 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Монголын парламентыг төлөөллийн хувьд шинэ шатанд гаргасан, түүхэн алхам байсан. Нийгмийн олон бүлгийн оролцоо бодитой хийгдэж, парламент илүү ардчилсан, илүү олон ургалч үзэл санааны илэрхийлэл болсон нь манай улс төрийн системийн тогтвортой байдлыг хангахад чухал суурь болох учиртай.

Ялангуяа улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бүс нутагтаа тэргүүлэх түвшинд хүрсэн нь зөвхөн тэгш эрхийн асуудал бус улс төрийн шинэ төлөвшил нэвтэрсний баталгаа болж байна.

Энэ төрийн залгамж чанарыг хадгалж ард түмний итгэлийг сэргээж бэхжүүлэхийн зэрэгцээ бидний өмнө нэн тулгамдсан ауудал болж буй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны парламентын сонгуульд итгэл үнэмшлээрээ ялалт байгуулахын төлөө би МАН-ын даргад нэр дэвшиж, Бага хурлаараа ялалт байгуулсан байдаг юм.

Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвшин гарснаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдэгрэн нийгэмд үл ойлголцол бий болсон.

Ийм тархи угаалт зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш харин Монгол Улсын гадаад нэр хүнд, МАН-ын эв нэгдэл, улмаар төр нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж хувирсан юм. Ийм нөхцөлд миний бие албан тушаал, эрх мэдэлдээ дурлах бус төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг барьж, парламентын ардчиллаа хамгаалах улс орны үйл хэргийг үргэлжлүүлэх нь хамгийн зөв алхам гэж үзэж УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

Нэр төрөө сэргээлгэх зорилгоор МАН-ын даргын сонгуулиас нэрээ таатж байгаагаа хоёр хоногийн өмнө зарласан.

…Бид олон ялалтыг үргэлж судалгаа, туршлага, төлөвлөгөөтэй хослуулан хийж ирсэн. Ирэх сонгуулиудыг ч тооцоотой, нийгмийн хүлээлт, бодит судалгааны үр дүнд тулгуурлан хийх ёстой. 2025 онд хийсэн судалгаагаар МАН-ын рейтинг тогтмол буурч байгааг анхааруулга болгон хүлээн авч, шинэ стратегиа шуурхай боловсруулах цаг ирсэн. Өнөөдөр шинээр сонгогдох МАН-ын дарга УИХ-ын сонгуульд гурав дараалан ялсан ялалтын буухиаг үргэлжлүүлэн, дөрөв дэх дараалсан ялалтыг байгуулж, намын эв нэгдэл, хөгжил шинэчлэл хийгээд улс орныхоо хөгжлийн төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэж байна” гэлээ. “Энэ цаг үед уламжлалт ойлголтын “нам” биш, харин үр дүнд суурилсан, нээлттэй, оролцоотой, тэгш боломжийг хангаж чаддаг, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ. Бид энэ суурийг өмнөх жилүүдэд хамтдаа тавьсан. Харин одоо уг загварыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, үе шаттайгаар бүтээх цаг ирсэн гэж үзэж байна. МАН-ын даргаар сонгогдох хүний хийх ёстой найман зорилт нь, 

-Нэгдүгээрт, МАН илүү бодитой, үр дүнд суурилсан бодлогоор ажиллах ёстой, 

-Хоёрдугаарт, Намын бага хурал, удирдах дээд байгууллагад анхан шатны төлөөллөөс сонгон оруулж ажиллуулах ёстой,

-Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүх шатны намын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиас доошгүй болгон бодитой нэмэгдүүлэх шаардлагатай,

-Дөрөвдүгээрт, залуус, эмэгтэйчүүд болон нийгмийн олон бүлгүүдийг улс төрд системтэй бэлтгэх институцийг дахин байгуулах ёстой,

 -Тавдугаарт, намын удирдах тогтолцоонд мерит зарчмыг бүрэн нэвтрүүлэх ёстой. Томилгоо, үнэлгээ, шийдвэр гаргалт үзэмж бус, гүйцэтгэл үр дүнд тулгуурлах ёстой,

-Зургадугаарт, судалгаанд тулгуурласан бодлого, мэтгэлцээний соёлтой нам болох зорилтоо орхигдуулж болохгүй,

-Долдугаарт, хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлж, намыг жинхэнэ мэргэжлийн институц болгох учиртай,

-Наймдугаарт, Сонгуулийн ялалт – судалгаа, тооцоо, төлөвлөгөөнд тулгуурлах ёстой гэлээ.

13 : 28
2025-11-15

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

МАН-ын Их хуралд МАН-ын дарга асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв.


Тэрбээр “Та бид хамтдаа 2024 оны УИХ-ын сонгуульд бүсчилж  томсгосон тойрог, холимог тогтолцоогоор  өрсөлдөж, 126 гишүүнтэй анхны парламентад олонхийн суудал авч, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон 100 жилийн түүхтэй МАН-аа  нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар хамтдаа  түүчээлж чадлаа. Энэ нь 2024 онд дэлхийн 70 гаруй улсад улс төрийн сонгууль болсноос ардчилсан тогтолцоотой улсад эрх баригч нам ялалт байгуулсан цорын ганц тохиолдол бол МАН-ын ялалт байсан. Тийм учраас 2024 оны сонгууль олон улсад туйлын өрсөлдөөн өндөр болсны тод илэрхийлэл юм. 

Мөн орон нутгийн  14 аймагт ялалт байгуулж, нийслэл Улаанбаатар хотод үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалт бол ард түмний сонголт бөгөөд намын 30 дугаар их хурлаас сонгогдсон намын удирдлага, бага хурал, Удирдах зөвлөл, намын анхан шатны байгууллагын бодит үр, намын Их хурлаас дэвшүүлсэн хэрэгжүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэн ард түмний итгэл юм. 
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 21 жилийн хугацаанд талцан маргасан Гашуунсухайт-Ганц модны төмөр замын боомтын хил холболтын асуудал эцэслэн шийдвэрлэж,  1964 оноос хойш судалгааг нь эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээ эцэслэн батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1997 онд анхны судалгаа  нь хийгдсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийг УИХ-аар батлуулан хэлэлцүүлж,  гурав дахь хөрш оронтой “Оюутолгой”-н төслөөс хойш байгуулсан хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж чадсан билээ. 
Боомтын сэргэлтийн хүрээнд Замын Үүд-Боомтын хүчин чадал дөрөв дахин, Гашуунсухайт боомтын хүчин чадал хоёр дахин, Алтанбулаг боомтын хүчин чадал дөрөв дахин, Сүхбаатар-Боршоо боомтын хүчин чадал 3.5 дахин нэмэгдсэн.

Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой.  Тийм ч учраас МАН-ын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. МАН эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна.

Цаг хугацаа өнгөрөх тусах бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт би итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье.  Би бүх талаар дэмжиж ажиллах болно хэмээв.

12 : 49
2025-11-15

Я.Содбаатар: МАН-аас өөр Монгол төрийг бүтнээр нь засаглан авч явах нам төлөвшөөгүй байна

МАН-ын Их хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар илтгэл тавилаа.

Тэрбээр “МАН 2025 оны байдлаар нийт 317,141 мянган гишүүнтэй улс төрийн байгууллага болон өргөжин тэлсээр байна.

2023 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэсэн олон намын тогтолцоо бүхий ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших анх удаа УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн явдал болсон бөгөөд МАН 2024 оны УИХ-ын сонгуульд гурав дахь удаагаа дараалан ялалт байгуулж, тойргоос 50, намын жагсаалтаар 18 суудал авч парламентад 68 суудлыг авч сонгогчдын 54 хувийн итгэлийг хүлээж УИХ-д олонхи болсон. Энэхүү УИХ-ын сонгуульд намаа манлайлан удирдаж, ялалт байгуулсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт намын нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2024 оны орон нутгийн шат, шатны сонгуулиудад манай нам амжилттай оролцлоо. 21 аймгийн 14 аймагт, 330 сумын 176 сум, 1646 багийн 869 багт МАН олонхи болж ялалт байгуулсан.

Үүнээс НИТХ-ын сонгуульд 2016 оноос хойш гурав дараалан ялалт байгуулж 45 суудлаас 40 суудал, есөн дүүргээс 8 дүүрэгт, 204 хорооны 184 хороонд үнэмлэхүй ялалт байгуулж, бахдам амжилт үзүүлсэн Х.Нямбатаар тэргүүтэй Нийслэлийн МАН-ын хороонд амжилт хүсье.

2024 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд намаа удирдан орж амжилттай оролцсон намын хороо, намын үүргийн дарга, гишүүн дэмжигчиддээ халуун баяр хүргэж, амжилт хүсэж байна.

МАН АН, ХҮН -ыг урьж хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан.

Хэдий тийм боловч улс төрийн нөхцөл байдал, Засгийн газарт орсон намуудын үзэл зарчмын зөрүүтэй байдал, гэрээгээ ноцтой зөрчсөн Ардчилсан намын олон үйлдлүүдийг МАН-ын гишүүд дэмжигчид, сонгуульт албан тушаалтнууд эрс эсэргүүцэн төлөөллийн байгууллага болох Бага хурлаараа хэлэлцэн Ардчилсан намыг Засгийн газраас гаргах улс төрийн шийдвэр гаргасан билээ.

Улс төрийн үйл явдлыг соргогоор мэдэрч, гишүүн дэмжигчдээ цаг алдалгүй сонсч, нээлттэй дотоод ардчиллын зарчмаар шийдвэр гарган улс төрийн сорилтыг давж чадсан нь та бид цаг үеэ мэдэрч өөрчлөгдөж чадаж байгаагийн тод илрэл гэж хэлж болно.

Нийгмийн шударга ёсны дархлааг сулруулж ирээдүйн итгэлийг алдагдуулж байгаа аливаа үйлдэлтэй эвлэрэх учиргүй.

Авлига албан тушаалын гэмт хэрэг газар авч, төрийн албанд хүнд суртал хариуцлагагүй байдал газар авахын хэрээр иргэдийн шударга ёсны хүсэмжлэл шаардлага зүй ёсоор нэмэгдэж байна. Үүнийг даван туулах арга нь нийгмийн бүхий л харилцаанд хуулийн засаглалыг бүрэн хэрэгжүүлж, хуулийн өмнө хүн бүр тэгш байхыг хууль дээдлэх ёсыг хэвшил болгоход чиглэнэ.

МАН түүний гишүүд бид Засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хариуцлагатай улс төрийн хүчний хувьд нийгмийн бүх л хүрээнд хууль дээдэлсэн шударга ёсыг тогтоох, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх, ард түмнийг төлөөлөх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх үйлсэд хамтын хүчин чармайлтаа чиглүүлж, төрийн чадамж, нэр хүндийг сулруулж байгаа, төрийн хүнд суртал, авлига хээл хахуультай, хууль бус аливаа үйлдэлтэй тууштай тэмцэхийг ард иргэд биднээс шаардаж байна.

Ардчилсан нийгэмд төр ямар байх нь улс төрийн намын төлөвшлөөс ихээхэн хамаардаг. Өнөөдөр МАН-аас өөр Монгол төрийн үйл ажиллагааг бүтнээр нь засаглан авч явах улс төрийн хүчин төлөвшөөгүй байна гэж би үзэж байна гэлээ. 

11 : 10
2025-11-15

МАН-ын Их хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа

“Эв нэгдэл-шийдэл-хөгжил ” уриан дор  “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлсэн МАН-ын 31 дүгээр Их хурлын үйл ажиллагааг  МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар,  МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар нээж,  төлөөлөгчдөд хурлын дарга, тэргүүлэгчдийг танилцуулж батлууллаа. 

МАН-ын Их хурлын  даргалагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, орлогч даргаар  УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ,  МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дарга С.Бямбацогт, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын гишүүн  Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анаргуль, Хэнтий аймгийн Биндэр сумын  намын хорооны дарга, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан, Сүхбаатар аймгийн Халзан сумын ИТХ-ын  төлөөлөгч, Монгол Улсын гавьяат малчин Ж.Мөнхсүрэн, Социал демократ ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо,  Нийслэлийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин  нарыг сонгож, баталлаа.

08 : 34
2025-11-15

МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаас товлосны дагуу тус намын ХХХI Их хурал өнөөдөр /2025.11.15/ эхэлж байна.  Хурал хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Тодруулбал,

  • МАН-ын даргыг сонгох,
  • МАН-ын Хяналтын ерөнхий хороог шинэчлэн байгуулах,
  • МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн бүрдүүлэх аж.

Тус хуралд 21 аймаг, 330 сумаас 2255 төлөөлөгч ирж оролцож байна. News.mn сайт МАН-ын ХХХI Их хурлын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

85 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-15 103.57.95.36

Амарбаясгаланг буцаагаад Их хурлын дарга болгох хэрэгтэй,шахалтаар өөрөө огцрох өргөдлөө агсөн учир дахин сонгож болнош

Avatar

Зочин 2025-11-15 103.57.95.36

ОЮун-Эрдэнийг огцруулах жагсаалд Их засаг сургуулийн оюутнуудыг авчирч хэдэн өдөр жагссаар байгаад өөрөө МАН-ын дарга боллоо доо ЖДҮ-чин Учрал

Avatar

хэрүүлч өвгөн 2025-11-15 103.212.162.86

Лхагважав гэгч нөхөр энэ хүнээс дээр байсан шүү дээ. Тиймээс, Лхагважаваас айгаад дээш нь гаргаагүй байж, намын нөхдүүд.

Avatar

зочин 2025-11-15 66.181.190.143

Н,Учрал гишүүн МАН дарга болсонд баяр хүргэж ажлын амжилт бүтээл ерөөе шантарч болохгүй чи чадна,, Монгол өвөгдийн хүлээцтэй тайван саруул ухаан шудрага цэгц хэл яриа холч бодол санаа үгүйлэгдэн дотор санаа агуулсан хов зөөсөн хэрүүлч шуналт бялдууч бөөрөлхүү ядуу хүнд дээрэлхүү үг даахгүй цорволздог залуучууд болих хэрэгтэй ,,кк

Avatar

иргэн 2025-11-15 59.153.114.181

Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй Ингэвэл параламентын дээр нам гарна гэсэн үг. Үүнийг намууд зөвшөөрөхгүй
Харин ерөнхий сайд байж болно.

Avatar

Нэргүй 2025-11-15 66.181.181.216

намын дарга ерөнхий сайд болдог байх ёстой. ингэж байж нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, дараа нь хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-11-15 103.229.123.231

МАН-ын Булгантуяа нарын залуу гишүүд нь Хүрэлсүхийг тойрсон хүмүүс нам, төрийн удирдлагад байвал дараа дараагийн сонгуульд МАН ялагдал хүлээнэ, бидний залуучууд наанадаж дөрвөн жил лааз өшиглөмөөргүй байна гэж үзээд Занданшатарыг ЕС-аас огцруулъя гээд барсангүй. Учрал намын дарга болсон нь Хүрэлсүх хөшигний ар дахь намын дарга боллоо гэсэн үг.МАН-ын залуучууд энэ удаа хууччуулдаа ялагдлаа.Залуучуудынх нь зөв байсан эсэх нь дараагийн сонгуулийн дүнгээр хэмжигдэнэ.

Avatar

Нэргүй 2025-11-15 59.153.115.107

VANXANDI ANUSDI ALNI SEKSEER80955877BOOB XXI BOOW DOLOOMOOR80955877VANXANI SEKSDI

Avatar

Зочин 2025-11-15 59.153.115.170

ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛОХНЭЭ БАЯР ХҮРГЭЕ

Avatar

Нэргүй 2025-11-15 103.229.121.231

залуу хүн гаргасан нь зөв

Avatar

Нэргүй 2025-11-15 66.181.176.147

байнга л залуу хүн гаргахд ямар бодов энэ улс.Элбэгдорж залуу,Саыханбилэг залуу,энхсайхан залуу,Бачр залуу байсан,Сүбатыолд 40 эргэм насны ззалуу л байсан,Миеэ энхболд Бүр гучин хэдтэй залуу л байсан,,Оюунэрдэнэ залуу бүгд залуу Баярцогт бүр 23настай их хурлын гишүүн сайд болж байлаа .ТЭГЭЭД ЯАВ МОНГОЛ УЛС ЯАСАН БЭ хар даа

Avatar

00 2025-11-15 66.181.185.123

ИЙМ Л БАЙСАН ЮУМ БОЛ НАМЫН 2200 ХҮН АЙМАГ, АЙМГААС АВЧИРЧ ТӨСӨВИЙН МӨНГӨ ҮРЭХ ХЭРЭГГҮЙЛ БАЙСАН ЮУМ БИШ ҮҮ… БӨӨН, БӨӨНӨӨРӨӨ ҮНГЭЙ БУУДАЛД БАЙРЛААД ИЙМ ҮРЭЛГЭН БАЙЖ БОЛНО. ГЭЖ ҮҮ. БАЙГАА , БАЙГАА ГАЗРААСАА САНЛАА ӨГӨӨД БОЛОО ЮУМ БИШ ҮҮ.

Avatar

Нэргүй 2025-11-15 103.57.93.243

АН Монголын аварга хулгайчдын бүлэглэл юм уу. Үүнийг өөрсдөө мэддэг мэт авирладаг нь сонин. Үнэндээ МАН-ын үйл ажиллагааг бүрэн харлуулахаас өөр ажил байхгүй гэмээр. Шударга нөхөд байвч цөөн болтой

Avatar

Нэргүй 2025-11-15 66.181.176.235

Ажил хийгээд амьдарч чадахгүй, ажил хийхгүй ч амьдарч болоод байдгийг өөрчилнө гэв (gogo-д) хөдөлмөрийн чадваргүй болсон өндөр настан хөгжлийн бэрхээлтэй ажил олдохгүй ажилгүй монголчуудыг өөрчлөнө гэхээр цэвэрлэж цөөлөнө чадруулах хөтөлбөртэй хүнийг намын даргаараа сонгож байгаа юм байх даа Аымаар юм ч болох нь дээ

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.41.93

Учрал ирэх ерөрхийлөгчийн сонгуульд зохион байгуулах гэж жульданаа харж л байгаарай Алтанхуяг нэр дэвшвэл тэгээл дуусах

Avatar

Нэргүй 2025-11-15 66.181.176.235

ман баян айлын эрх хүүхдийг сонговол намынхаа нэр хүндийг бүр булшлана түрүүчийн нэг галч хүүхдээр намаа тоглуулж дууссан санагдах баян ядуу хүүхдүүд буруу байсны мэдрэх байлгүй дээ

Avatar

Нэргүй 2025-11-15 202.126.89.156

ТВ-ээр Ардын Нам гараад нэг бол Бодлын Хулгайч гараад муухай юм бэээ

Avatar

Харин тийм 2025-11-15 202.9.46.61

Нэг бол Нүүрсний хулгайчид гараад, нэг бол Бодлын хулгайч гараад, нэг бол Путлерийн Орос хулгайч гэмт хэргийн сериал гараад ёстой хэрэг алгаа. Унтахчаа болохоос доо.

Avatar

Нэргүй 2025-11-15 103.229.120.76

За пацаанаар яах вэ.. Лхагважав нь дээр дээ ( жаахан тэнэгдүү инээдгийг нь эс тооцвол )

Avatar

Ха 2025-11-15 124.158.104.32

Засгийн газар нь менгегуй, юу ч угуй гээд хуцаад байсан, 2000 гаруй хулгайчийг хотод авчирч тэжээх херенге байгаа нь харагдаж бна. Негее багш, эмч нар хайчив!!!

Avatar

х****а 2025-11-15 202.9.46.61

Зуухандаа нүүрсээ чихнэ үү, аль эсвэл хулгайн мөнгөө оймс бандаашиндаа чихнэ үү хамаагүй. Хулгайч л бол хулгайч. Одоо тарцгаа өмхий хулгайчуудаа. Дэлхий даяны шившгүүд. Зүүнтэн зүүнтэн л гэнэ. Та нар бүгд капиталистууд биз дээ. Нүүрс, алт, зэс, ураанаа гадныханд өгч хөрөнгөжсөн капиталистууд.

Avatar

Зочиг 2025-11-15 138.68.138.247

булгантуяа донгодож байхаар хуулийн хариуцлагаа хулээж шорондоо ор.

Avatar

Нэргүй 2025-11-15 178.174.229.45

TENEG UVSIIN MANGAR CHINYU YU GNUU? KKK

Avatar

Тооноор ор 2025-11-15 103.57.93.25

Урбанекийг шалгаад үзэхэд болж байна даанч гарахгүй биз, улааны хүүхэд жижиглэнэ ээ амьдрал мэдэхгүй зүгээр сайхан сэтгэл зүтгэл

Avatar

Монголын Хулгайчдын Нам засаг тар! 2025-11-15 202.9.46.61

60 хулгайч уралдвал нэг хулгайч нь л түрүүлнэ. Хулгайч л бол хулгайч.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.13

Улс орныг зөв гольдролоор нь авч явах ганц нам бол МАН гэдэг нь маргаангүй үнэн юм. Хэрвээ АН засгийн эрхийг авсан бол монгол улс дэлхийгээс тусгаарлагдах байсан. Орос, Хятад улсын эсрэг АНУ болон барууны орнуудтай нийлж олон юм ярьж байгаад агаарын болон хуурай газрынхаа хилээ хаалгах байсан. Украйныг өмөөрч НҮБ-ын индэр дээр санал өгч Орос улсаас ирэх ёстой байсан бүх бензинээ хаалгах байсан. Азаар МАН олонх болсон. Лхагважав бол 2 нүүртэй хүн. Тэр хүн бол МАН дахь АН-ын тавиул юм.

Avatar

Ха 2025-11-15 124.158.104.32

АН ч тэр МАН ч тэр хулгайч. Монголд тер хэзээ ч байгаагуй, байх ч чадвар байхгуй.

Avatar

Зочин 2025-11-15 103.229.123.231

Лагваавт өөрөөс нь өөр санал өгөх хүн байхгүй шүү. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ уЧРАЛ ЯЛАХ ЮМ ЧИНЬ ЛХАГВАЖАВТ ЗАРИМ НЬ САНАЛ ӨГӨӨРЭЙ. ХӨӨРХИЙ НАМТАРТАА НАМЫН ДАРГАД ӨРСӨЛДӨЖ БАЙСАН ГЭЖ БИЧИГ Л ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-11-15 103.229.120.253

болж бнё

Avatar

Нэргүй 2025-11-15 178.174.229.45

DANDAA BUZARUUD LUIVARCHID AVILGACHID BNA . HULGAI HULGAICH 2 OO NUUJ DALDLAH GJ HURAL HIIJ BGAA BOLOLTOI

Avatar

ЗОЧИН 2025-11-15 59.153.115.170

ЗАНДАНШАТАР ҮНЭХЭЭР САЙН АЖИЛЛАСАН ШҮҮ.ХЭДХЭН САР БОЛСОН ГЭХЭД МАШ МУНДАГ АЖИЛЛАСААН БАЯР ХҮРГЭЕ.АРГАГҮЙ Л МЭДОЭГ БОЛОВСРОЛ ӨНДӨР ХҮН ЮМАА ТАНЬД БАЯРЛАЛАА

Avatar

Нэргүй 2025-11-15 103.229.120.253

kkk

Avatar

Нэргүй 2025-11-15 202.21.107.6

Данхаас л хол дээр байхгүй юу. Гэхдээ бас хангалтгүй байгаа, харж л байя

Avatar

Зочин 2025-11-15 103.229.123.231

Ардын нам эвлэрвэл АН-д муу шүү. Дор АН-ын троллууд Ардын намынхныг хараааж, доромжилжээ. Үр дүн урвуугаар эргэн шүү

Avatar

Зочин 2025-11-15 59.153.115.170

УЧРАЛЫГ 100000000% ДЭМЖИНЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-11-15 202.126.89.156

Лхагважавыг бол 200% дэмжинэээ

Avatar

yag l unendee. би ч энэ бичигтэй ойролцоо л бодожээ 2025-11-15 66.181.184.147

яагаад ч юм би өөрөө ч хэлж мэдэхгүйгээр Оюун-Эрднэ,Амарбхясаглан 2-ийг харахаа р яснаасаа цэвүү дурнгшй – зэрэг хүрэх юм.Харахаар нүүр нүдэнд нэг худлаа хуурамч,ямар нэг далд санаа нуугдаад байх шиг санагдаад дургүй хүрдэг юм байна оовБи ганцаараа ингэж бодоод ыайдаг юм уу гээд ббитүүхэнд сүүлийн 2-3 жил хийлээд тамдалаалдаа. Гэтэл би ганцаараа биш нилээд хүн над шиг боддог бололтой,ккк

Avatar

Зочин 2025-11-15 192.82.92.42

Ардчилсан улсыг коммунист нам удирдаж чадахгуй!!! Гишуудийг нь харахаар гутмаар!

Avatar

Нэргүй 2025-11-15 124.158.104.32

Юу унэн энэ унэн!!!

Avatar

Нэргүй 2025-11-15 211.36.156.23

энэ золбин арчаагүй эр я***н хурдан тэнгэртээ дэвшээрээ

Avatar

Нэргүй 2025-11-15 103.57.94.224

УЧРАЛ ГЭЖ ХҮҮКИЙН ЗОЛБИН БАНДИЙН ДОРВОЛ ЛАХАГВАЖАВ НЬ АРАЙ Ч ДЭЭР ЮМ УУ. ЗА БАРАГ ЯЛГААГҮЙ ДЭЭ САЯ ХҮҮКЭЭС ГАВЬЯАТ АВААД БАЙСАН ХҮҮК ХОЁУЛАНГ НЬ ДЭВШҮҮЛСЭН БАЙХЫГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ. МАН ЫН НҮҮРСЧИД ҮНЭХЭЭР ИЧИХ НҮҮРГҮЙ ш*** ЮМ АА. МАН АРД ТҮМЭНДЭЭ ЭРГЭН ИРНЭ ГЭЖ ШААСАН ПОСТЕР ӨЛГӨЧИХЖЭЭ БАС ХАХА. ӨМНӨ ЮУ ГЭЖ ШААЖ БАЙЛАА ХАМТДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ ГЭСНЭЭ ХҮЧЭЭ НЭГТГЭЭД НҮҮРС ХУЛГАЙЛААД Ш.ААДАГ ЛАЛРЫН ГӨЛӨГНҮҮД.

Avatar

зочин 2025-11-15 66.181.160.96

Эвэлсэн царай гаргах гэж их л хичээцгээж байх шив ..Худлаашд ..Бүгд хутгааа ханцуйндаа нуусан байгаа !!..Өчүүхэн жоохон оч үсэрхэд л түймэр болон дэгднээ ..

Avatar

Зочин 2025-11-15 103.229.123.231

Ардын намынхан эвлэрвэл АН-д эвгүй шүү. Баярлах эрт байна. Манай АН-ын УИХ дахь гишүүд Баттөмөрийн Энхбаяр мэтийн хүмүүсийг магтаж, аль болох өөрснийг нь өөрснөөр нь нэр хүндийг нь унагах тактик барих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-11-15 66.181.183.44

хэ учрал нь дарга болох болгох нь тодохой бол ингэж бөөн сүр зардал чирэгдэл болох хэрэг байсан уу шууд томилно биз дээ

Avatar

зочин 2025-11-15 66.181.160.96

Гол нь эвэлсэн дүр эсгэж ард түмэнд харуулах ганц зорьлоготой хурал.. Харин ард түмэн бид энэ МАНгасуудад итгэж харагдаач .

Avatar

Зочин 2025-11-15 59.153.115.191

ардын нам маань хүчирхэг нам гэдэгээ дахин харуулах ёстой

Avatar

зочин 2025-11-15 66.181.160.96

Яаж ??..Хулгайгаа нууж үү?..

Avatar

Зочин:АН-ЫНХНЫ ДУУ ӨНДӨР, ХАРАА ДЭЭГҮҮР, МАН-ЫНХНЫГ ЗАГНААД Л, МУУЛААД Л, ӨӨРСНИЙГӨӨ МАГТААД Л БАЙХ БОЛЖЭЭ 2025-11-15 103.229.123.231

АРДЫН НАМЫН НЭР ХҮНД БУУРЛАА ГЭЭД АН-ЫНХАН ИХ Л БАЯРТАЙ, ИРЭХ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛЧИХСАН ЮМ ШИГ ДУУ НЬ ӨНДӨР, АРДЫН НАМЫНХНЫГ МУУЛААД Л, ӨӨРСНИЙГӨӨ МАГТААД Л БАЙНА. ХЭД ХОНОГ ЧУУЛГАН УДИРДСАН ПҮРЭВДОРЖ БИ ТЭТГЭВРИЙГ ИНДЕКСЖҮҮЛСЭН ГЭЭД Л, АН-ЫГ МАГТААД Л. СОНГУУЛЬДЯЛСАН НАМЫН ЧУУЛГАНЫ ДАРГА ШИГ АВИРЛААД Л, БИДОН ГАНБАТ АРДЫН НАМЫНХНЫГ ҮЕ ҮЕ ЗАГНААД Л,

Avatar

Irgen 2025-11-15 59.153.112.240

Dandaa khulgaachuud boljee. Iim khumuus yaaj uls ornoo udirdaj irgediin amidralyg zalguulj, uls ornoo khugjuulekh

Avatar

Зочин 2025-11-15 59.153.112.235

МАН ыхан Оюунэрдэнэ Амарбаясгалан нарынхаа НО г зөв гэж үзэж байгаа пм байна Амарбаясгаоан бүр Монголын хуулийн байгууллагуудыг доромжиилж өөриыгөө гүтгүүлсэн хэлмэггдсэн гэжээ Эд Занданшатар Б Энхбаяр Жавхлан мэт олон хүнийг хоер жил туйлдуулан зүтгүүлж Хүрэлсзх ОЭ АБ нарын дарандгуйллыг шинээр тогтоохп юм байна МАН реформ хийж чадахгүй ээ

Avatar

Нэргүй 2025-11-15 103.212.162.118

Олон хулгайч нэг дло цуглан дараагийн толгой хулгайчаа сонгох юм биздээ

Avatar

Нэргүй 2025-11-15 66.181.176.180

АН-ыг дотроос нь хагалан бутаргаж, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болгох ажиллагааг Женко, Зи мэтийн гадны тавиулуудаар МАН амжилттай хэрэгжүүлсэн тул де-факто дампуурчихаад байгаа МАН-ыг давах нам яг одоогоор байхгүй нь гашуун ч гэсэн үнэн!!!

Avatar

Нэргүй 2025-11-15 103.229.120.76

Данх бол олон юм бүү Донгос

Avatar

Ха 2025-11-15 103.71.101.122

Тавьж байгаа илтгэл, хэлж байгаа уг нь негее соц-ийн уеийн улс тер. Эднээс авах юм алга. 20-30 жилийн емне биотехнологи, 10-15 жилийн емне нанотехнологи ярьж байсан. Одоо Хиймэл оюун (AI). Яриад бутээсэн юм одоо хаана бна. Тоон технологи гээд л хуцаад байх юм. Гадаад дотоодод хэдэн код бичдэг пацануудыг л бэлдлээ. Уунийгээ AI, DIGITAL гэж хуцах юм бол хол хэвт та нар. Хегжил МАН (МАХН)-ны амны баас алдалтаар явдаггуй юм гэдгийг ойлгодогг\ мал енеедер монголын терд алга даа. Эрдэмтэд нь ч тэр.

Avatar

Нэргүй 2025-11-15 103.137.210.119

ийм муухай үзэл бололтой хүмүүстэй нам тарвал таарна! Улс орныг хог болгон дэлхийн шившиг болгож дууслаа

Avatar

Зочин 2025-11-15 202.126.89.12

Үнэн. АН засаглаж байхдаа улсыг маань асар их хэмжээний өрөнд оруулж улсыг дампууруулах дөхсөн шүү. АН-ын дарга асан Алтанхуяг энэ их өрийг хойч үе маань төлнө гэж хэлсэн. АН-ын тавьсан үр ашиггүй өр зээл одоо хүртэл төлөгдөөд явж байна. АН-ынханд Монгол улсын эдийн засаг огт хамаагүй байдаг. АН засагласан бол багш, эмч нарын цалин нэмэх биш одоо тогтоогдсон цалинг өгөхөд хүндрэлтэй байх байлаа.

Avatar

Гуцөө 2025-11-15 202.9.46.61

Битгий худлаа мөөр муу үхэр, сөнөцгөө!!!

Avatar

Нэргүй 2025-11-15 202.21.107.6

АН Алтанхуяг, Сайханбилэг ЕС кабинетэд алдаа оноотой зүйл байсан хэдий ч 2хон жилийн хугацаанд Данхаас бол хол илүү байсан. 33 уулзвар, хот хоорондын засмал зам, ГОКыг Оросоос салгаж авсан гэх мэт нааштай ажлууд бий

Avatar

зочин 2025-11-15 202.131.227.179

Эх орон минт хөгжөөсөй, Салбар бүрт хөгжил авчрах бололвсон хүчин томилоосой.Албан тушаал дагаж мөнгө буруу бүү зарцуулаасай.
Хувийн хэвшилээ дэмжиж ,эх ороноо өөд татаасай

Avatar

Нэргүй 2025-11-15 43.242.242.59

317 мянган гишүүнтэй гэдэг бол худлаа тоо. гишүүдээ бүртгэдэггүй гэж ярьж байсан. Зүгээр л автоматаар зарим хүмүүсийг бүртгэдэг. Одоо энэ нам эв нэгдэлгүй болсон. Намынх нь УИХ-ын гишүүд Энхбаяр, Энхтүвшин болон нөлөө бүхий хүн болох Лхагважав нар тусдаа нам байгуулж салж гарах нь зүйтэй юм.Ингэж байж намуудын харьцаа тэнцвэржинээ.

Avatar

Нэргүй 2025-11-15 150.228.177.65

учрал барахгүй ээ

Avatar

Нэргүй 2025-11-15 59.153.114.240

за муу янгуугийн яашка минь *аагаад байгаарай.коммэнт уншиж наад дагтаршсан сүвээ онгойлгоорой

Avatar

Болд 2025-11-15 66.181.161.197

ЯГ ШТ. ДАРААГИИН СОНГУУЛИАР ТА НАРТ ЯГ ӨГЧ ХАРАГДААЧ.

Avatar

Нэргүй 2025-11-15 103.212.119.103

90оноос өмнө МАХН, одоо Манж Хятад хулгайч авилгачдын нам болсон тул тарааж ял асуу… Хөрөнгө хураа…

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Манжлаад бгаарай пздаа үхсн ацны чин манжлж засглж.

Avatar

ФАКЮ 2025-11-15 66.181.182.200

oh dumb mfrs

Avatar

Нэргүй 2025-11-15 103.229.123.253

Энэ нам дотоодын хэрүүл тэмцэл, эрээ цээргүй улсын бүх зүйлийг хулгайлдаг авилгач хулгайч ларга, гишүүдээсээ болж тэргүүоэх нам байхаа больж олон жижиг намуудын адил байдаг л нэг нам болж хувирлаа. Нэр цэвэр залуус нь хулгайч дарга нараа ил тод зарлаж Зоригийн аллагын хэрэг, уул уурхайн гадаадынхантай хуйвалдаж хулгай хийсэн, херо Баатарын гээд олон хэргийн төлөө ард түмнээсээ уучлалт гуйвал нэг гайгүй болж сонгуульд орох нүүртэй болно

Avatar

Зочин 2025-11-15 202.126.91.135

Ерөнхийлөгчийн зарьлагаар тарсан байх ёстой намын их гурил гэж юугаа хийгээд байгаан

Avatar

Нэргүй 2025-11-15 66.181.182.75

ХХ зуунд Буриадуудын дунд аймшигт геноцид хийсэн МАН- ын хурлын тэргүүлэгчдэд буриад хүн сонгогдоод тун сэтгэл хангалуун сууж байхымаа !
Одоо дахиад хэлмэгдэл хийхэд ханцуй шамлаад ороход бэлэн л этгээд байж таарах нь дээ, буриадын бүх овгийхо н энэ хүнээс болгоомжилж яваарахтий даа !!!

Avatar

зочин 2025-11-15 66.181.160.96

Буриадаа барьж өгдөг буриад зөндөөл байсандөөөө.. Тэднийл нэг сүг нь биз ..

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Тавилттай манж хужаагууд ярилаад бхгүй шүү

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Түрүүний бөөс Нам төр хулгайлж хулгай шаасн манж хужаагууд зайлж аятайхан шиг ялаа үүрхгүй бол хохчин шүү.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Тавилттай манж хужаагууд яриуаад бхгүй шүү.

Avatar

ИРГЭН 2025-11-15 103.229.122.125

МАНам гэсэн нэрээр халхавч хийсэн, ҮХЦ-ээс илүү Эрх мэдэлтэй, Нүүрсний хулгайн том Хулгайн хэрэг өдүүлсэн МАН гэсэн Бүлэглэлийг тараах хэрэгтэй,

Avatar

иргэн 2025-11-15 202.9.46.149

Амарбаясгалан чинь авилгын хэргээр яваагүй л байгаа юм уу???

Avatar

Нэргүй 2025-11-15 66.181.182.75

Явахгүй ээ, тэрнийг явуулбал араас нь МАН-ын бараг бүх гишүүд дээлээ толгой дээгүүрээ нөмрөөд явна, хот, хөдөө ялгаагүй. Тэхээр Амарбаясгаланг жаахан баалаад,эрх мэд лээс холдуулаад орхичихно. Нийт намын хэмжээгээр нам тайван л өнгөрнө. Чухам энийг "хонь бүрэн,чоно цатгалан" гэж хэлээд байгаан ш дээ !

Avatar

Нүүрсний хулгайн нам 2025-11-15 202.9.47.79

Сөнөтүгэй хулгайчууд!!!

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Яг хэн юу яриад бн анхаарлтай бгаарай манж хужаагуудад манж х***а хөтөлбөрт хөлөгдчихвээ.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Намын хурл манж хужаагууд зүсээ хувиргаад нам төр эзлсн манж хужаагууд манж х***а намын апраадаад аанж хужаагууд оруулж ирнэигэж бхгүй шүү.

Avatar

Нэргүй 2025-11-15 43.242.242.59

Энэ нам дахиж эвлэрэхээргүй хагарсан. Энхбаяр, Энтүвшин, Мэндсайхан нар тусдаа нам байгуулж салсан нь дээрээ. Ер нь энэ намыг 2 хуваах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Намын бга хурлыг шаасн бүх манж хужааг соль намын бичг хэргээр шшасн манж х***а сдбаатыг үтр түргн соль манж х***а хөтөлбөрөөр шаагаад тавилттай бэлтгээд бгаа манж х***а апратын хөтөлбрөөр явахгүй шүү. Яаачаад бгаам бэ. Нам бүгд хурал ажлаа хийгээч.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Намын апраттадишшасн манж х***а сдбаатыгмзохион бгууллж бгаа манж х***а хөтөлбөртмд хөтоөгдж явахгүй шүү тэгүүл намын ээдээд бүгд хурл хийснийн хэрг байхгүй шүү.

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

х***а манж хөтөлбөрт битгмй хөтлөгдөөд яваад бгаарай

Avatar

Нэргүй 2025-11-15 202.9.40.205

Ман хурал х***а манж жүжиглэлтээр явхгүй шшү нөгөөл х***а манжууд хөтлж явуулхгүй шүү х***а манжуудыг сольж гаргаж ирэхгүй шүү. Дөрвөдүүд нам төрөө авах ёстой шүү.

Avatar

Н 2025-11-15 103.57.94.224

Монгойн чуулган болж байгаа юм биз дээ. Нүүрсний хулгайчдын эвлэрэл гэж дээ хүүк дарангуйлагч болох эхлэл нь тавигдаж байгаа юм. Бортээгийн хулгайч нь хэргээрээ барьцаалагдаж ял наймаалцаж нэрээ татсан нь тодорхой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж