"Wicked: For Good" киноны Сингапур дахь нээлтийн үеэр нэгэн эр хашлага даван үсэрч орж ирээд, дуучин Ариана Грандег барьж авсан эрэгтэйг олны дунд үймээн самуун дэгдээсэн хэргээр буруутгаж байна. Цахим орчинд тарсан бичлэгийг харвал австрали эр Жонсон Вен зурагчдыг яран гарч ирээд, шүтэн бишрэгчдээрээ хүрээлүүлэн зогсох Ариана Гранде руу хүрч очжээ. Арина Грандетай "Wicked" цувралд хамтран тоглосон жүжигчин Синтиа Эриво тэрхүү эрэгтэйг холдуулахаар зууралдсан байна.
Австрали эрийг тухайн үед баривчилсан боловч удалгүй суллачихсан байна. Гэхдээ Баасан гаригийн үдээс хойш түүнийг олны дунд үймээн самуун дэгдээсэн хэргээр Сингапурын шүүх буруутгав.
"Хамгийн их үзэн ядагддаг тролл" гэж өөрийгөө нэрлэсэн Вен өмнө нь ч бас иймэрхүү байдлаар үймээн самуун тарьж байжээ. Алдартнуудын оролцож буй арга хэмжээнүүдийг үймүүлсэн бичлэгүүдээ тэр инстаграмдаа оруулдаг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард тэр Кэти Перригийн тоглолтын тайз руу үсрэн гарсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "The Chainsmokers"-ын тайз руу гарчээ.
Жонсон Вен гэм буруутай нь тогтоогдвол 1540 ам.доллараар торгуулж магадгүй. Түүнийг баривчил, албадан нутаг буцаа гэж Ариана Грандегийн шүтэн бишрэгчид шаардаж байгаа аж. Ийм зүйл ахин дахин хийчихээд яагаад шоронд орохгүй байгаа юм гэж гайхах хүмүүс ч байна.

3,548.92






















































Хахаха 2025-11-15 202.9.46.61
Мексик хүүхнүүд үнээр царай муутай байх юм даа
Нэргүй 2025-11-15 103.57.95.56
Үсийг нь хусцан Макака сармагчин шиг царайтайн.