Хойд Солонгос улс ирэх жил Японд болох Азийн спорт наадамд баг тамирчдаа өргөн бүрэлдэхүүнээр илгээх төлөвтэй байна. Пёньяны албан ёсны байр суурийг илэрхийлдэг гэж үздэг Японд төвтэй "Чосон Синбо" сонинд Баасан гаригт мэдээлснээр, Хойд Солонгосын багт эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөг, хүндийг өргөлт, жүдо, бөх болон бусад салбарын тамирчид багтах аж. Нийт 17 төрөлд 150 орчим тамирчин оролцох төлөвтэй байна.
Бусад дагалдан явах хүмүүсийг оролцуулаад нийт 270 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй гэж "Киодо Ньюс" хэвлэлд мэдээлжээ.
Мөн өнгөрсөн сард Японд суугаа Солонгосын оршин суугчдын ерөнхий холбооны спортын нэгжээс Азийн наадмын бэлтгэл ажлыг эхлүүлсэн тухай тэмдэглэжээ. Тус холбооны спортын салбарын албан тушаалтан Хойд Солонгосын багийг төлөөлж есдүгээр сард Нагояа хотод болсон уулзалтад оролцсон байна.
2026 оны Азийн спорт наадам ирэх оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд Японы Нагояа хотод болно.
3,548.92






















































Сал онгоц,... хамаг ямаа барчихлаа. 2025-11-15 202.9.46.61
Яасан ч олон азийн наадам, яасан ч дуусдгүй азийн наадам байдаг юм. Бүүр нэг залхчлаа байна.
батаа 2025-11-15 103.57.93.117
Хэдэн хүн орлцоно уу хэнд хамаатай вэ, элдэв хэрэггүй мэдээлэл орчуулж тавих юм.
Зочин 2025-11-15 66.181.176.128
гудамжаар дүүрэн тагнуулч болж бгаа гэж хөөрсөн хүмүүс Хэн хүмүүсийг ингээд худлаа хошгоруулаад байдийн
Сөнө 2025-11-15 202.9.47.79
Улаан Xятадтайгаа, Путлер капуттайгаа хамт сөнөтүгэй!!!