Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал зохион байгуулалттай бүлэг этгээд өнөөдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Замын Үүд олон улсын боомтооор БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг тагнуулынхан саатуулан шалгаж байгаа аж.
Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд тавих хяналтыг чангатгахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу улсын эдийн засагт ноцтой хохирол учруулахуйц хэд хэдэн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд байна. Тухайлбал, зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Дээрх бүлэг этгээд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют гадагшлуулсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм.
3,548.92






















































Нэргүй 2025-11-14 66.181.185.179
дарханд санхүү өгнө. утас 99038698
Гость 2025-11-14 185.82.246.89
С учетом курса перевода в доллары получается 168 миллионов долларов. Стоимость строительства 1 км новой железной дороги (не электрофицированной) 1,123 млн долларов. Это 150 км. железной дороги. Если нашли и изъяли, отдайте золото УБЖД, пусть компания заменит участок 150 км на новый и внесет изменение в Уставной капитал подписав при этом международное соглашение!!! с пометкой: "Вносится сумма 168 млн долларов монгольской стороной, полученная в результате перехвата контрабанды)
Баяраа 2025-11-14 124.158.109.236
Баригдсан нь л энэ баригдаагүй маш олон бгаа! ж: алт мөнгөний дархан гэсэн хаягаар орход л алт авч л бдгм бна лээ эндээс л эхлэх хэрэгтэй ! монгол банк үнэ цохиж авч болдоггүй юм уу? мөн хилээр гарч бгаа нүүрсний машинуудын хяналтыг сжруулах, хилчиддээ орчин үеийн төхөөрөмжүүлэх дроноор бол чөлөөтэй гаргана!
Нэргүй 2025-11-14 122.201.31.202
Өөр олон бүлэглэл байж магадгүй. Иргэд сайн мэдээлэл өгч мафийн сүлжээг илчилж эх орноо хайрлах ёстой. Монгол хүн бүр бусармаг үйлдэлтэй тэмцэцгээе
zochin 2025-11-14 71.229.150.6
Nuurs ni alt bolj huviraad garah ni ee
Нэргүй 2025-11-14 103.229.122.15
nuurschid hulagaigaar gadagsh baylag zuudug l baij taarn mongol bayna murtluu olon tsoorhoidooo , tuunii negn edgeer deern irgediin hudaldan avalt ch gsen tsoorohoin neg heseg shuu uh chenjuudiig tsegtsleh heregtei bolsooon bas
Нэргүй 2025-11-14 66.181.182.75
Зандка овоо ш дээ ! Цагдаад бас эх оронч, үнэн ч ажилтну уд бий бий, байлгүй яахав, баяр хүргэе !
Нэргүй 2025-11-14 202.126.88.193
БУЯНЫГ БҮҮ ГАРГА, БУЗРЫГ БҮҮ ОРУУЛАА ГЭЖ