17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов

17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов

17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.14/ Татварын ерөнхий газарт ажиллалаа. Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран татварын орлогын гүйцэтгэл үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцууллаа. Тэрбээр, 2025 онд 17 их наяд 940 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 14 их наяд төгрөг төвлөрүүлсэн гээд татварын өр хураах үйл ажиллагааны явц, болон шинэчлэлийн талаар танилцууллаа. Тухайлбал, хиймэл оюун, өндөр технологи ашиглан татвар төлөгчийн бүртгэл, хамрагдалтыг сайжруулж эхэлжээ. Татварын байцаагч нар татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж буй талаараа онцолсон юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын шинэчлэл хийх, орлого төвлөрүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр, Татварын ерөнхий газрын шинэ удирдлага татварын реформыг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюун ашиглаж хүний оролцоо багатай, хөндлөнгийн нөлөөгүйгээр ажиллах шаардлагатай. Төсвийн тухай хуулиар хүлээсэн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх, тогтолцооны шинэчлэл хийж, зөвлөн туслах үйлчилгээг төлөвшүүлэх, технологи ба тоон шинжилгээг нэвтрүүлэх, орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, НӨАТ-ын буцаан олголтын шинэчлэлийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж татварын орлогын төлөвлөгөөг 3.7 их наяд төгрөгөөр бууруулсан. Татварын алба нь хуулиар батлагдсан 17.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг ямар ч нөхцөлд бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Татварын албаны бодлогыг шийтгэх төвтэй биш, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хамтран хөгжүүлэх зарчимд шилжүүлэх ёстойг онцоллоо. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг саатуулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татахад тушаа болж буй бүх шатны хүнд суртлыг халах, татварын эрсдэлийн үнэлгээг дэмжих, чадавхжуулах үйлчилгээтэй уялдуулахыг сануулав.

2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 1,6 их наядаар буурсан. Татварын албаны орлогын гүйцэтгэл 13,2 их наядаар төлөвлөснөөс үндсэндээ бараг 4,4 их наядаар бага байна. Тиймээс орлого буурсан шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг даалгав. Татварын орлогын тооцоолол, хураалт, төлөвлөлт зөрж байгаа учир шалтгааныг тогтоож, шийдэл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг албан тушаалтнуудад үүрэг болголоо. Аж ахуйн нэгжүүдийн татварын өрийн асуудлыг шийдэхдээ аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн эргэлтээс гаргалгүй уян хатан, шуурхай шийдэх, өр үүсгэсэн нь хождоггүй шударга тогтолцоо бүрдүүлэх, нэгэнт ногдуулсан татварыг төлүүлэх хөшүүрэг, торгууль, нөхөн төлбөрийн оновчтой системтэй болгох үүрэг өгөв. Хуримтлагдсан өр, авлагыг барагдуулсан татварын байцаагчийг урамшуулах буюу гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-11-14 202.131.227.179

ЭМДС санхүүжилтээ өгөхгүй, татвар төлөөд үр дүн байна уу

Avatar

зочин 2025-11-14 202.131.227.179

ЭМДС эмнэлгүүдэд санхүүжилт өгөхгүй, татвар төлөөд үр дүн байна уу

Avatar

yag l unendee 2025-11-14 66.181.184.147

Энэ засаг уг нь их зөв талаадаа явах хандлага гарч л байна. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр Ч.Нимин тэтийн өөрийн ухаангүй нөхөд Худалч хулгайчуудаар тархиа базуулчихаад худлаа ярьж хар масст шийдэж сэвүүлэх оролдгоо хийж л явна энэ мэт худалч,хулнайчуудын увайгүй бусармаг дайралтад хууртаж автахгүй байх нь юу юунаас чухал цаг мөчтнй тулгарсан тул хууртахгүй автагүй байх нь иргэд бидний үүрэг болоод байнаа.

Avatar

Нэргүй 2025-11-14 103.229.122.15

tatvar ug ni sain duriin handiv baisan gedeg odoo ingeed hucheer huraah yal boljih gej kkkk

Avatar

Нэргүй 2025-11-14 59.153.115.105

АНУ-ын гадаад бодлого нь бусад орны эдийн засгийг сүйрүүлэх юм. Төсвийг улайлгаж, төр засгийг маш их өрөнд оруулж, зардал их гаргадаг төрийн албан хаагчид АНУ-ын ноход юм.

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.178.191

Зөв шийдвэр нь зөв, гэхдээ учир зүйтэй төвлөрүүлээрэй. Татварынхан чинь их сонин ааштай шүү ккккккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж