Өмнөд Африкт ирэх сарын 22, 23-ны өдрүүдэд болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдгээ дэлхийн удирдагчид ар араасаа мэдэгдэж байна. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар чуулганд оролцохгүйгээ өмнө нь мэдэгдээд байсан бол энэ удаад жагсаалтыг Ши Жиньпин үргэлжлүүлэв.
Хятадын Гадаад хэргийн яамны Пүрэв гаригт /2025.11.13/ мэдээлснээр, Ши Жиньпиний оронд ерөнхий сайд Ли Цян ирэх сард Йоханнесбургт Хятадыг төлөөлнө. Харин ОХУ Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Максим Орешкиныг илгээж байгаа аж. АНУ-ын хувьд дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнст энэ үүрэг ногдов. Гэхдээ Ж.Д.Вэнс цагаан арьст фермерүүдийг хөнөөж, газрыг нь хууль бусаар авсан гэж саяхан Өмнөд Африкийг буруутган, дээд хэмжээний уулзалтыг бойкотлоно гэж мэдэгдээд байсан билээ.
"Их-20"-ийн бүлэг байгуулагдсанаас хойш анх удаа дэлхийн хамгийн хүчирхэг гурван гүрэн болох АНУ, ОХУ, Хятадын удирдагчид дээд хэмжээний уулзалтыг алгасч байна.
3,548.92


















































Нэргүй 2025-11-14 178.174.229.45
DELHIIN BUSAD ORNUUD BHGUI BOL ENE 3 YANA GJ ? YU C BISH BOLOH BIZ KKK
Нэргүй 2025-11-14 59.153.115.105
Слава России!
Нэргүй 2025-11-14 103.57.94.50
Слава россий в составе китая,,,,,,путин ишак сизинпина,,,,
Нэргүй 2025-11-14 66.181.182.75
Долигонуур хүүр вэ ?
СЛАВА РОССИИ 2025-11-14 66.181.161.106
СЛАВА ДОНЕЦК, СЛАВА ЛУГАНСК, АХМАТ СИЛА