Улсын начин С.Багахүү, аймгийн арслан Г.Батням нар энэ сарын 1-ний өдөр Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд баг дасгалжуулан оролцохдоо зүй бус үйлдэл гаргасан. Уг асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр (2025.11.13) хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргав. Монгол бөхийн ёс жудагт үл нийцэх зохисгүй үйлдэл гаргасан, ёс зүйн заалтуудыг зөрчсөн гэж үзэж С.Багахүүг хоёр жил , Г.Батнямыг нэг жил барилдах эрхийг нь хасжээ. Мөн Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр өнгөрсөн долдугаар сард болсон Сэлэнгэ аймгийн баяр наадамд өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан гэж үзэж гурван сарын хугацаанд барилдах эрхийг түдгэлзүүлэв.
Тухайлбал, “Ёс зүйн дүрэм”-ийн:
– 3.2.1. Монгол Улсын Үндсэн хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, уламжлалт жудаг ёс, дэг журмыг чанд баримтлах,
– 3.2.4. Хууль бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй,
– 3.2.5. Холбооны дүрэмд заасан зорилго, чиглэлд болон Монгол үндэсний бөхийн уламжлал, жудаг ёсонд харш, үл нийцэх ажиллагааг явуулахгүй,
– 3.3.1. Монгол бөхөд аливаа хүчирхийллийн хэлбэрийг гаргахгүй, дэмжихгүй байх,
– 3.3.2. Хүчирхийллийн аливаа хэлбэрээс татгалзах,
– 3.4.1. Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах,
– 3.4.2. Үндэсний бөхийн барилдаанд оролцож байгаа бөхчүүд, жаяг дэгийн баг, тухайн барилдаан, түүнийг зохион байгуулагч, ивээн тэтгэгч, үзэгч, олон нийтэд болон өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй хандах,
– 3.4.3. Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний Бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр үзүүлэх,
– 3.4.4. Холбооноос зохион байгуулж байгаа аливаа барилдаан, бусад үйл ажиллагаанд оролцохдоо бусадтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Харин өмнө нь эрхээ хасуулсан Өвөрхангай аймгийн начин М.Балжинням, Төв аймгийн начин Г.Болдбаатар нар алдаагаа засч, өсвөр залуу бөхчүүдэд сургалт зохион байгуулж ажилласан, алдаа дутагдлаа ухамсарласан байдал зэргийг харгалзан үзэж барилдах эрхийг нь сэргээжээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-14 122.201.31.202
Наад улсад юу ч бүтээдэггүй, татвар төлдөггүй, цол хэргэм хүртэж шимэгчлэн амьдардаг муйруй бооцоогоор хагартлаа баяждаг ёс зүйн хэм хэмжээг мөрддөггүй,, ар гэртээ ч ховор үзэгдэх бөх хэмээх бүлэглэийг хийдэг ажилтай болгож улсын хөгжилд хувь нэмэр оруулдаг болгомоор байна
Зочин 2025-11-14 150.228.177.157
Аль хэдийн барилдахаа байчихсан хүний барилдах эрхийг хаслаа гэнэ үү?
Бөх сонирхогч 2025-11-14 66.181.188.112
Сүхбаатар Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн асуудал юу болов ? эрх хасаж магадгүй гэж ярьж байсан.
cport xaashaa bnaa 100? ; idt taarsan, bolnoi Net? 2025-11-14 132.194.13.88
GAYDGYI SHYY, YMXUI
ichgyi bygdeeree yabj bnaa, medgyi bish; medej l bgaa,
Хахахаха 2025-11-14 202.9.46.59
Болж.
б 2025-11-14 103.10.22.131
Нөгөө Сүхбаатарын допингчин юу болсон бэ? Цолыг нь хураагаад, эрхийг нь хасаачээ. Хэнийг нь хасаад, хэнийг нь хасдаггүй юм.
Зочин 2025-11-14 66.181.177.73
Ёс бус үйлдэлтээгээ ингэж ор нэр төдий тэмцээд тэмцсэн болох уу, уламл даамжирч хавтгайрах байх даа