УБТЗ: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхийг дэмжин ажиллаж байна

УБТЗ: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхийг дэмжин ажиллаж байна

УБТЗ: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхийг дэмжин ажиллаж байна

Энэ намар Барс худалдааны төвийн хойно байдаг төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг шилжүүлж, газрыг нь ухаж эхэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг эзэмшигч нь “УБТЗ” ХНН юм. Уг асуудлыг “УБТЗ” ХНН-ийн Хуулийн албаны орлогч дарга П.Ариунболдоос тодруулж асуухад дараах хариултыг өглөө.


Нийслэлийн дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд “Барс худалдааны төв” орчмын автомашины түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх,  иргэдийн амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дээрээ ногоон байгууламж, тохижолт бүхий газар доорх авто зогсоолыг барих төслийг хэрэгжүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “УБТЗ” ХНН-т тавьсан.

Уг төсөл нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар “Тэргүүн чансаа” ХХК нь уг газрын дор 737 автомашины зогсоолыг газрын түвшнээс дээш гаргахгүй барьж, дээр нь ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг гүйцэтгэж, 2027 онд ашиглалтанд оруулах юм.

Батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэгч компани нь уг газарт Урт цагааны төвийн газар дээр хийгдсэн тохижилттой төстэй ногоон байгууламж бүхий хүмүүс амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлэх юм. Уг газарт өмнө нь ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байсан ч ойр орчмын худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэгчид, орон сууцны оршин суугчдад автомашины зогсоолын хүрэлцээ муу, авто замын хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдалтай байсан. “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь түгжрэлийн асуудлыг бууруулах, олон нийтэд тустай төсөл хэмээн үзэж манай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-14 202.126.89.12

Газарт орсон моднуудаа сүйтгэхгүйгээр модны мэргэжлийн байгууллагаар шилжүүлж суулгаарай.

Avatar

Нэргүй 2025-11-14 103.57.94.224

ер тийм зүйл байхгүй хотын төвийн бүх газруудыг хятадын худалдааны бэт нянбактери моннис группд өгч байгаа процесс ид явагдаж байна. нянбатаарт цуслахгүй зүйл алга будаатай хуурга шөл зам боржур явган замын хавтан зогсоол автобусны буудал хотын хогийн сав гээд бүхнийг цусалж байна.

Avatar

Нэргүй 2025-11-14 59.153.86.78

Тэнэгээ наад газар чинь УБТЗ-н эзэмшлийн газар гээд байгаа юм биш үү Хоттой ямар ч хамааралгүй гэж бна

Avatar

Нэргүй 2025-11-14 103.71.100.152

МААШ ЗӨВ

Avatar

Нэргүй 2025-11-14 59.153.115.105

Хуучин, буруу талдаа хүрдтэй, япон машинуудад зориулж авто зогсоол бариад байхдаа яадаг юм бэ!

Avatar

Нэргүй 2025-11-14 103.71.100.152

х** ЧИ

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.184.169

шал худлаа, хагасыг хашаалчихсан байлаа, ингэж тохижуулна гэж юу байсан,

Avatar

Нэргүй 2025-11-14 103.71.100.152

ТЭНЭГ ХҮҮР ВЭ

Avatar

И 2025-11-14 59.153.114.12

Барс захын үүсэлтэй түгжрэлийг бууруулах гэж төтвар төлөгчдийн мөнгийг үрж байгаам бна ? Асрэгээрээ Бас гээ өмхий газраа зайлуулдаг байгаадаа. Эрүүл ахуйн байцаагч, хяналтын баыгууллага гэж байдаг л баймаар ? Ерөнхийлөгч нь хүнсний хувьсгал гээд л байдаг. Хүнс борлуулдаг нэг гол зах нь жорлон шиг л юм байх юм.. Бүх хоолны газрууд хүнсээ авдаг гээч !!! Хөдөө ч ачна !!!

Avatar

Зочин 2025-11-14 202.126.89.12

Хүнсний хувьсгалыг бодитоор хэрэгжүүлэхэд Барс захыг өөрчлөн шинэчлэх ёстой. Энэ компани гэрээний үүргээ биелүүлдэггүй. Зөвхөн нүх сүв болгоноос мөнгө авахаа л мэдэж эрхээ эдэлдэг. Энэ чадваргүй, сэтгэлгүй компанийн УБТЗ-тай байгуулсан гэрээ дууссан. Монголын томоохон компанид Барс захыг өгч УБ хотын дэмжиж ажиллавал Монголын хүнсний гол сүлжээ хархны үүр мэт жорлон шиг байдлаас ангижрана шүү!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж