Б.Жавхлан: 884 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэвэр нэмнэ

Б.Жавхлан: 884 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэвэр нэмнэ

Б.Жавхлан: 884 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэвэр нэмнэ
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 14. /УИХ-аас Монгол Улсын 2026 оны төсвийн хууль болон холбогдох бусад төслүүдийг батлагдсантай холбогдуулж Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй Засгийн газрын холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn


Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Монгол Улсын 2026 оны төсөв хуулийн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15-нд багтаж амжилттай батлагдлаа. Амжилттай батлагдлаа гэж тодотгохын учир нь Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсөв маань УИХ дээр тодорхой хэмжээний өрөчлөлт гарсан ч  зарим макро үзүүлэлт нь сайжирсан.

2020, 2021 оны Covid-19 цар тахлын  хүнд үед боловсрол, эрүүл мэндийн салбарын болон бусад төрийн албан хаагч нарын цалинг хангалттай нэмж чадаагүй. Тэр үеэр инфляци хүчтэй  тэлж байсан. Төсвөөр дамжиж ард иргэдийн гар дээр очдог эдийн засгийн бодит өсөлт татарсан. Үүнийг 2023, 2024 онд төсвийн бодлогоор нөхөж хийж байсан. Энэнтэй холбоотойгоор төсвийн тэлэлт  нэлээд явагдсан. Ийм учраас 2026 оны төсөв нь төсвийн тэлэлтийг тодорхой хэмжэгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгч салбараа дэмжих төсөл болсноороо онцлогтой. Дээрээс нь 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авч, тодорхой хэмжээнд тусгаж чадсан төсвийг УИХ-д өргөн барьсан. УИХ гол үзэл баримтлалыг хэвээр нь баталснаараа онцлог төсөв боллоо.

Ирэх онд эдийн засгийн өсөлт маань 5.7 хувь, ДНБ 102 их наяд хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, УИХ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад бүрэн дэмжсэн төсвийг баталлаа.

Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдал анх ДНБ-ийн 1.5 их наяд төгрөг байсан, УИХ алдагдлыг 1.1 их наяд болгон бууруулж, баталлаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд бол урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 гээд том тоонууд өөрчлөгдөөгүй.

2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш гишүүд, ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн нэг их наяд 351.3 тэрбум болж байгаа. Үүнээс 884 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдаж байна. Зөрүү 80-аад тэрбум нь бусад урсгал зардал дээр гарч байгаа өөрчлөлт.

Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум буюу 28 хувь. Эдгээр зардлууд нэмэгдсэн зүйл байхгүй, одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардлаас нөгөө зардал руу шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляцид ирэх дарамт нь бага байна.

Хэрвээ эдгээр дүнгээр суурь зардлууд огцом  цоо шинээр нэмэгдсэн бол инфляцид сөрөг дарамт ирэхээр байлаа. Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар УИХ ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төсвийг огт муутгаагүй харин ч зарим нэг үзүүлэлт дээр сайжирсан, сайн төсөв батлагдлаа. Төсөв маань дараагийн цаглавараараа ирэх арванхоёрдугаар сарын 5-н гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой. Шинэ он эхлэхэд шинэ төсвийн хуулиараа  төрийн байгууллагын санхүүжилт хийгдээд явна гэж ойлгож болно.

Нийт хөрөнгө оруулалт маань 3.2 их наяд төгрөг, томоохон өөрчлөлт ороогүй, 12 тэрбумаар нэмэгдсэн. Задалж харах юм бол Засгийн газраас өргөн барьсан үргэлжлэх хөрөнгө оруулалт 2.1 их наяд байсан, 486 тэрбумаар буурсан. Засгийн газраас 2026 оны төсөв өргөн барихад 149 төсөл байсан, батлагдахад 296 буюу 147 төслөөр нэмэгдсэн. Санхүүжих төсөв нь 500 тэрбум, 2027, 2028 онд төсөвт өртөг нь 4.6 их наядаар нэмэгдэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг гол дэмждэг хөшүүрэг болох төсвийн бүтэц буюу хөрөнгө оруулалт маань ийм хэмжээгээр нэмэгдлээ гэсэн үг. Нэмбэл хасна гэсэн зарчмаар явсан өөрчлөлт.

УИХ энэ төсвийг 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг санхжүүлэх төсөв байна гэж үзэж байгаа.

Засгийн газраас 2026 оны төсвийг УИХ-д өргөн барьснаас хойш ямар асуудал өрнөснийг та бүхэн мэднэ. Загсийн газрын асуудал, УИХ-ын даргын асуудал яригдсан. Боловсролын салбарынхан ажил хаяж, эрүүл мэндийн салбараар үргэлжилсэн.

Хүнд нөхцөлд төсөв батлах процесс боллоо. Салбар болон нийгмийн шаардлагад үндэслэн зохих өөрчлөлт хийгдлээ. Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд төсөв ерөнхийлөн захирагч нар ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөсөө 10-15 хувийн ажлыг хумьж байгаа. Тэр хэмжээгээр цалин, тэтгэвэр нэмэхэд зарцуулагдлаа. Засгийн газар батлагдсан төсвөө хүлээж аваад 2026 оныхоо ажилд ороход бэлэн боллоо гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТЭГЭЭД ТЭТГЭВЭР НЭМЭХ ЮУ БОЛСОН БЭ 2025-11-14 202.21.109.41

ТЭГЭЭД ТЭТГЭВЭРЭЭ ЯАХААР БОЛСОН БЭЭ? ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ. ХААНААС ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ВЭЭ?

Avatar

ТЭТГЭВЭР НЭМЭХ ЮУ БОЛСОН БЭЭ 2025-11-14 202.21.109.41

ТЭГЭЭД ТЭТГЭВЭР ЯАХААР БОЛСОН БЭЭ? ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ, ТООРХОЙ МЭДЭЭЛӨЛИЙГ ХААНААС АВАХ ВЭЭ?

Avatar

Иргэн И. Норовжав 2025-11-14 66.181.177.155

3. Намууд УИХ – сонгуульд өөрсдийнхөө гишүүнээ дэвшүүлж ард түмнээр сонгуульдог мөртлөө . бас ард түмний сонголтгүй, намынхаа төлөөлөлийг дахин УИХ-д шүүд оруулж байгаа нь УИХ нь ард түмэн төрийг барьж байгаа биш намын төр барьдаг болсон Үндсэн хуулийг зөрчиж байна. УИХ -ын гишүүдийн тоог нэмснээр ямар ч өөрчлөлтгарсангүй тэдний орон тоог цөөлснөөр , хэмнэгдэх зардлаар нийгэмийн тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө буй болно шүү,

Avatar

Иргэн И. Норовжав 2025-11-14 66.181.177.155

2.Төрийн үйлчилгээний салбарт хамрагдаг Боловсрол, эрүүлийг хамгаалах , аюулаас хамгаалах байгууллага ,зэрэг байгууллагын цалин , зардал нь хүн амын тооноос хамаарч хувьсаж нэмэгдэж байдаг учраас Татварын орлогын төгрөг тутамаас хэдэн мөнгийг тухайн салбарт зарцуулж байх нормативыг баталж мөрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр айиаг , сум , дүүрэг бүр өөрсдөө зардал , цалингаа төлөвлөлдөг болно. Өнгөрсөн сонгуулийн жилээс УИХ хурлын гишүүнээр намын төлөөлөлөөр 40 хүнийг сонгодог болсныг болиулах,

Avatar

И.Норовжав 2025-11-14 66.181.177.155

1. 2026 оны төлөвлөгөөг батлахад боловсрол , эрүүл хамгаалах салбарын болон тэтгэвэрийн хөгшид цалин , тэтгэвэр нэмэх шаардлагыг , хүнд нөхцөлд ажилладаг хотын нийтийн ахуйн цэвэрлэгээний ажилчид % автобусын жолооч нарын "3,5 сая төгрөгийн цалинтай барьцаалан тавьж , төрийн удирдлагын сонорт хүрч зарим үр дүнд хүрэх бололтой .Мөн нийгэм, төрийн үйлчилгээний салбарт хамрагддаг бусад байгууллагын ажиллагсад цалингийн асуудалаа тавьхаар хүлээж байгаа нь нууц биш байна.

Avatar

Ж 2025-11-14 66.181.176.21

Цалин хөлсний бодлого утгаа алдлаа,

Avatar

Нэргүй 2025-11-14 103.212.116.61

Новшнууд жүжиг тавьчих юмаа. Өөрсдөө хэдэн их наядаар нь идэх бус уу

Avatar

Нэргүй 2025-11-14 59.153.115.105

Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Тиймээс эмч нар эмчийнхээ ажлыг маш дуртай хийдэг. Эмч нарт юу ч битгий өг!

Avatar

Нэргүй 2025-11-14 103.212.116.73

арван мянга нэмсэнээ сүр болгож байна даа өөрсдийнх нь тансаглал 884 их наяд байгаа даа

Avatar

Нэргүй 2025-11-14 103.57.93.243

Хамгийн гол нь олон жил нийгмийн даатгал төлсөн ахмадуудын тэтгэврийг сайн нэмэх ёстой шүү. Тэгшитгэж бүгдийг зуун мянгаар нэмэх завхрал дуулдав. Нийгмийн даатгал бага төлсөн хүмүүс тэтгэвэр их шаардах учиргүй. Ядаж төлсөн шимтгэлтэй нь шууд пропорционалиар буюу адил хувиар нэмдэг хууль Дэлхий даяар мөрддөг.

Avatar

Зочин 2025-11-14 103.229.120.48

2025 онд тэтгэврийг 6 хувиар нэмж, 2024 онд батласан тэтгэврийг инфляцитай адил хэмжээгээр нэмнэ гэсэн хуулиа Б.Жавхлан зөрсөн, үүнээс болж тэтгэвэр авагчид жилийн дүнгээр 29,2 хувийн тэтгэврээр хохироод өнгөрч байна. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлангаас нэхэмжлэх хэрэгтэй.

Avatar

Т1 2025-11-14 202.9.46.59

Бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт нэмэгдээгүй цагт зүгээр инфляц хөөрөгдүүлж хаяад дуусна даа.

Avatar

Нэргүй 2025-11-14 122.201.31.133

цалин тэтгэвэр нэмэх бус юмны үнийн өсөлтийг хязгаарламаар бна

Avatar

Нэргүй 2025-11-14 103.212.116.116

Гавъяа байгуулчихсан юм шиг индэр булаацалдаад л сайд нар нь бүгдээрээ шахуу үг хэлээд л. ИЧЭЭЧ та нар. Тэтгэврийн 8,6% чинь инфляцитайгаа л ижилхэн байгаа биз дээ??? Засгийн газраараа огцорвол таарна

Avatar

Нэргүй 2025-11-14 202.126.89.217

Мэдэгдэл хийж байгаа УИХ-ын гишүүд огцорвол таарна. Та нар нэмж байгаа юм биш. Татвар төлөгчид нэмж байгаа юм.

Avatar

Zochin 2025-11-14 202.72.245.198

baga tetgeveree ! iluu anchaaraache4

Avatar

Зочин 2025-11-14 66.181.191.184

Бүх хүний тэтгэврийг хуульдаа нийцүүлж инфляцтай уялдуулж нэмнэ шүү,бага,их гэж ялгаварлаж байж ЦЭЦ д очивоо

Avatar

Гангаа 2025-11-14 66.181.184.220

Инфляцид тохируулан тэтгэвэрээ нэмэгдүүлэх хуулийн заалтаа б*******ө чихэхгүй шүү, дээрэмчид ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж