АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бичлэгийг нь өөрчлөн, засварлаж, олон нийтийг төөрөгдүүлсэн гэж "BBC" агентлагийг буруутгасан. Улмаар өнөөдөрт /2025.11.14/ багтаан алдаагаа залруулахыг шаардаж, эс бол нэг тэрбум ам.долларын нэхэмжлэл шүүхэд гаргана гэсэн билээ.
"BBC" агентлаг Пүрэв гаригт ерөнхийлөгчөөс бичлэгийг нь засварласандаа албан ёсоор уучлал гуйсан боловч нөхөн төлбөр төлөх шаардлагаас татгалзав. Мөн баримтат нэвтрүүлгийг дахин эфирээр цацахгүй гэж амлажээ.
Эргэн сануулахад, энэ хэргээс болж агентлагийн ерөнхий захирал Тим Дэви, Мэдээ, цаг үеийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Дебора Төрнесс нар албан тушаалаасаа огцорсон. "Трамп: Хоёр дахь боломж" нэртэй баримтат нэвтрүүлэг 2024 оны аравдугаар сарын 28-нд буюу ерөнхийлөгчийн сонгуулиас долоо хоногийн өмнө цацагдсан. Ингэхдээ Трампын илтгэлээс гурван тусдаа хэсгийг нийлүүлж, эвлүүлэн, хүмүүсийг төөрөгдүүлэхийг оролдсон гэж үзэж байна. "BBC"-ийн өөрчлөн зассан хувилбар илүү ёжтой шинж чанартай болсон тул дэлхий даяар олон сая хүнд хүрчээ. Энэ нь ерөнхийлөгчийн нэр хүндэд асар сөргөөр нөлөөлсөн гэж Трампын хуулийн баг мэдэгджээ.
3,548.92


















































Нэргүй 2025-11-14 103.229.122.15
bbs teguul haa tatan buulga !!!! naad shig har pr hiideg hevlel medeelel chutguriin surug zuilees salah tsag bolsoon naadha chin chutguriinh shuu naad chutrguriin hamsaatangiig mongold dagdag mash ih zuiluud bii bas haah heregtei
Xyжаад худалдагдсан улаантны суваг болсон 2025-11-14 202.9.46.59
Тэгвэл татан буулга!
Зочин 2025-11-14 66.181.176.128
манай хүүг тагнуулд ажилд авна гэж хошгоруулаад хэдхэн цаас өгөөд тэгээд таг болцон байх юм одоо хоёр жил өнгөрч бгаа гэнэ энэ одоо ямар учиртайн болоо
Нэргүй 2025-11-14 188.162.254.28
тагнуулчинд булдэгжуулчихсэн наймаачин мексик колумбыг тойроод хар тамхи хайгаад байна уу эсвэл хар тос хайгаад байна уу ,