"Нэмэлт санхүүжилт гаргаж аймгуудад татаас өгөх шаардлагатай байна"

"Нэмэлт санхүүжилт гаргаж аймгуудад татаас өгөх шаардлагатай байна"

"Нэмэлт санхүүжилт гаргаж аймгуудад татаас өгөх шаардлагатай байна"
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 14. Монгол Улсын шадар сайд Х.Ганхуяг сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn


Тэрбээр, "Төсвийн шаардлага хангах эсэх асуудал гэж бий. Үүний дагуу зураг төсөлгүй, ТЭЗҮ-гүй төслүүд хасагддаг. Өргөн баригдсан үеийн төсөл дээр аудитын дүгнэлт гарсан төслүүд байсан. Тэдгээр төслүүдээс зарим нь хасагдсан. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хийгдэж байгаад цалин, бараа материалын үнийг өсөлтөөс болоод аудитын дүгнэлтээр санхүүжилт нь тодорхой болсон төслүүд байгаа. Эдгээр төслүүдээс 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан.  Түүнчлэн бүсчилсэн хөгжил гээд 2024 оноос хойш Засгийн газар ч тэр, гишүүд ч тэр өөрсдийн бүсэд ажлаад, зураг төслийг нь хийлгээд ирчихсэн төслүүд байсан. Эдгээрээс тодорхой хэмжээнд ажлуудыг нь эхлүүлэх зорилгоор хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан байгаа.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд яг одоо тулгамдсан асуудал гэвэл өвөлжилтийн бэлтгэл ажил байна. Улсын онцгой комиссоос гарсан өмнөх шийдвэрүүд байгаа. Тус шийдвэрүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор өнөөдөр Онцгой байдлын газрын удирдлагуудыг хүлээн авч мэдээлэл сонссон.

Үүн дээр үүсч байгаа нэг асуудал гэвэл, бид урсгал зардлыг хамаагүй танаад явахаар аймгуудын нөөц сангийн дутагдалд ороод улмаар өвс тэжээлийн хомсдолд орох эрсдэлтэй байгаа. Тэгэхээр дараагийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нөөц сангаас болон, Засгийн газрын тусгай сангуудаас тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж аймгуудад татаас өгөх шаардлагатай гэж харж байгаа. Асуудал бүр хүндрэхээс өмнө зохион байгуулалт хийх хэрэгтэй байна. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулах бодолтой байна.

Төсвийн тухайд урсгал зардлыг танахдаа хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчдын цалин, эрүүл мэнд боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, онцгой байдалтай холбоотой зардлаас хасаагүй. Бусад урсгал зардлаас 12.8 хувийг жигд хассан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-14 202.126.88.218

биь даалга. нэгтгэ

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.161.47

хууль эрх зүйн хувьд аймгууд бие даан хөгжих боломжгүй бид босоо тогтолцоотой улаанбаатрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.176.147

малчиддаа туслах л ёстой гэхдээ залхуу малчидад бол хэрэггүй

Avatar

И 2025-11-14 59.153.114.12

ингээд л тэнэгтээд эхэлдгийн ? өөрөө гардан ажиллаж 1 хоногийн өмнөхөн төсвөө батлуулчихаад ! Наад малын өвсийр төсвийг мөнгөөр бэлддэггээ өоль. Малчид даварч гүйцлээ. зунжин намарчин морь уралдуулж архидсан !!!

Avatar

Нүүрсний Хулгайчдын нам засаг тар 2025-11-14 202.9.46.59

Мөнгө тарааж сайн хүн болж авах гэсэн өмхий санаа. Яг сахалтай царайтайгаа адилхан өмхий санаатай Хөгжлийн банкны хулгайч пяздаа.

Avatar

Бодит байдал 2025-11-14 103.57.92.96

Ажил хийлгэхгүй эсэргүүцдэг орон нутагт татаас олгож болохгүй,Ганхуяг аа

Avatar

з 2025-11-14 202.126.89.213

за ингээд л харж үзэх татаас эхэллээ.Бүтэхгүй юм.

Avatar

Нэргүй 2025-11-14 103.229.121.22

Төсвийн мөнгийг тарааж өгөх л ажил хийх нь дээ, энэ хүн???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж