Эрх мэдлийн хуваарилалт үргэлжилнэ

Эрх мэдлийн хуваарилалт үргэлжилнэ

Эрх мэдлийн хуваарилалт үргэлжилнэ

УИХ-д 68 суудалтай МАН-ын бүлэгт ойрын хугацаанд амжуулах ажил их байна. УИХ-ын даргыг шинээр сонгохоос эхлээд Байнгын хороодын дарга нарыг өөрчлөх, цаашлаад Засгийн газрын танхимд сэлгээ хийж мэдэх тул Ерөнхий сайдад хэнийгээ орон гарсан сайдын орон тоон дээр санал болгох вэ гэдгээс эхлээд бялуу хуваарилалт үргэлжлэх нь.

Хэрэвзээ дотооддоо хоёр талаас тохирсноороо сценарь үргэлжилбэл УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал МАН-ын дарга, цаашлаад УИХ-ын дарга болно.

Хуульд заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын даргад нэр дэвшигчийг санал болгосноор баталдаг.  Сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь Засгийн газраа удирддаг дэг өөрчлөгдөөд удаж буй.  Иймээс хэзээ мөдгүй тодрох МАН-ын шинэ дарга парламентаа давхар удирдах эрх авах нь. УИХ-ын дарга нь Засгийн газар болон Ерөнхийлөгчтэйгээ ойлголцож ажиллаж чадах хүн байх ёстой.

Тэр дундаа Засгийн газрын танхимаа тогтвортой ажиллуулъя гэвэл эрх мэдлийн тэнцвэрийг хангаж ажиллах боломжтой кандитат хэрэгтэй юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд парламентад таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүн сонгогдсон. УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй олонхийг бүрдүүлж байгаа ч хуучны арга барилаараа удирдан Засгийн газраа хамгаалах боломж хязгаарлагдмал болохыг өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гарган, парламентаар хэлэлцүүлсэн үйл явдлаас харж болно.  Хаа очиж Ардчилсан намын гишүүдийн олонх Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурь барьсны зэрэгцээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн процесс нь Үндсэн хууль болон бусад  холбогдох заалтыг зөрчсөнийг Цэц тогтоосноор  Г.Занданшатарын танхим үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Иймээс Г.Занданшатарын танхим цаашид тогтвортой ажиллахад УИХ-ын даргын гүйцэтгэх үүрэг хамгаас чухал. Энэ агуулгаар эрх баригч хүчин төрийн тогтвортой байдлыг хангах зорилго дор УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дээр бооцоо тавилаа гэж харж болно.

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Залуу үеэ дэмжинэ” гэдгээ шулуухан хэлсэн нь 1970-аад оныхон энэ удаагийн намын даргын өрсөлдөөнөөс хойш суух хэрэгтэй гэдэг сануулгыг бусаддаа өгсөн гэж “орчуулж” болно.

Нөгөө талдаа МАН-ыг удирдах шинэ дарга өрсөлдөгчгүйгээр сонгогдох магадлал өндөр болж буй. Учир нь, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар МАН-ын даргын өрсөлдөөнд оролцохгүй болсноо зарласнаар горилогчдын хувьд том боломж гарч ирж буй. Нэг ёсны саад тээг арилсан гэж хэлж болно.

Мөн МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсгийнхний найруулгаар үйл явдал өрнөвөл Н.Учрал МАН-ын дарга, УИХ-ын дарга болж, Засгийн газрын танхимд нэг суудал суларна. Иймээс Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс хэнийг нь танхимдаа оруулж ирэх вэ гэдэг асуулт тавигдана.

Албан бус байдлаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан талаас Эдийн засаг, хөгжлийн сайдыг томилохоор хоёр тал тохиролцсон гэх яриа ч бий.

Үүнээс гадна Үндсэн хууль зөрчсөн асуудалд нэр холбогдон УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй үлдээхээр УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгдсэн байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайд болж, Засгийн газарт орсон. Иймээс 68-ын бүлэг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар хэнийг сонгох вэ гэдгийг ирэх долоо хоногоос эхлэн тодорхой болгох нь.

Мөн Засгийн газрыг тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангаж өгсөн Ардчилсан намын бүлэгт хариу барьж, Байнгын хорооны дарга нарыг нь хэвээр үлдээх тактик барих нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.190.245

Эрх ашиг нь хөндөгдөөд ирэхээр бузар булхайгаа олны өмнө дэлгэх бол хамаагүй болоод зодолдчихно! Одоо тэгээд эвлэрэх болохоор хууль мууль бол падлий ч байхгүй болчихно! Алив нөгөө хулгай зэлгийтэйгээ тэмцэнэ нтр гээд бсан?! Ичих булчирхайгүй болсон хог шаарнууд, н**ш гэж…!

Avatar

zochin 2025-11-14 203.91.115.46

Muusain lalaruudiig bugdiin buudaj ustgaj baij, Mongol ulsiin hugjliinhuu zov helbert shiljine. MAH 2027, 2028 onii songuuliar Mongoliin tuuhiin huudasnaas archigdah bolno.

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.185.12

Амарбаясгалан талаас гэж орсон хүмүүс бүгд гэмт хэрэгтэй нүүрсчид гэдэг нь тлдорой биш үү….

Avatar

Нэргүй 2025-11-14 202.9.40.20

Лхагнважав болон Энхтүвшин мэтийн хүмүүс бол өөр намаас даалгаар авч МАН-ыг дотроос нь хагалан бутаргах явуулгатай хүмүүс юм. Өрөм дотроосоо өтвөл аюултай тул эд нарыг эртхэн намаас цэвэрлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.184.61

Хүүк еөкөөс буувал муужруулдаг түлш, нефт боловсруулах үйлдвэр, тэрбум мод, хархорин хот гээд өм цөм мөнгө үрсэн үр ашиггүй төслүүд дээрээ шалгагдах нь тодорхой шалгагдаад зогсохгүй 5 толгой түлш, нефтийн үйлдвэр нь түүнийг нарсны наар луу хөтлөх нь тодорхой. Тиймээс эрх мэдлээ алдахгүй тулд МАН ыг самарч байна даа.

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.184.61

Амарбаясгалан бортээгийн ордын хэрэг дээрээ барьцаалагдаад МАН ын даргын сонгуулиас нэрээ татлаа. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж яалтай ч билээ, угаасаа хулгай хар мөртэй. Харин сошилоор яваад байгаа мэдээлэл үнэ болж Учралыг МАН ын дарга болговол хүүкийн тал яллаа гэсэн үг. МАН ын нүүрсчдийн хэн нь ялах нь ард түмэнд чухал биш ч сүгсэлзүүр хул.гайч хүүкд эрх мэдэл төвлөрнө гэдэг нь Монгол улс дарангуйллын дэглэм рүү гулсан орох, парламентын засаглалыг үгүй хийх эрсдэлтэй юм.

Avatar

Т1 2025-11-14 202.9.46.59

Нүүрсний хулгайн намын сандал суудлын төлөө хэрүүл үргэлжилнэ…

Avatar

Иргэн 2025-11-14 103.229.120.48

Содбаатар МАН -ын дарга ерөнхий сайд байх дүрмийн заалт бий гээд хуцаад байсан.Одоо болохлоор дүрмээ мөрдөхөө байсан уу? Та нар ингэж бүлэглэлийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа чинь 2027,2028 оны сонгуулиудад онхолдоно шүү. Ард түмэн,сонгогчдоо битгий басамжил.

Avatar

Зочин 2025-11-14 66.181.177.73

Булгантуяад УИХ-д үлдэх шаанс байгаа юм уу, ҮХ зөрчсөн бол өчиггүй явах ёстой биз дээ

Avatar

Бас нэгэн томилгоо 2025-11-14 203.23.49.220

1.Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилсугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалттай холбогдуулан Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Avatar

Нэргүй 2025-11-14 203.23.49.220

Энэ томилгооны бүрэн эрхийн хугацаа дараа долоо хоногт дуусна

Avatar

Дараа долоо хоногт 2025-11-14 203.23.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2025-11-14 202.9.46.222

Амарбаясгаланг шалгаж байгаа биз дээ. ??? Юун сайд намаасаа татгалзах ёстой биз дээ???

Avatar

Илүү сүх 2025-11-14 202.9.46.135

У.Сүрэлсүхийг тоглоомноос гаргая.

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.182.75

Путин, Ши хуанди нарын туршлагаас суралцаж насаараа Еөөк байх сонирхолтой л байгаа хүн ш дээ !
27 онд намаа авч байгаад нанчилдааныг цоо шинээр эхлү үлэх бас нэг хувилбар ч байгаа л юм !

Avatar

Иргэн 2025-11-14 202.70.44.46

улаан, ногоон лааз өргөдөггүй л хүнтэй болоорой доо

Avatar

Зочин 2025-11-14 103.229.123.231

АН-ын тролууд МАН-ыг муулах аянд гарчээ. ТЭДНИЙ МУУЛСНААР МАН-Д ХҮМҮҮС МУУДАХГҮЙ. Харин ард иргэдийн амьдрал САЙЖРАХГҮЙ БОЛ ан-ЫН ТРОЛЛУУДТАЙ, ҮГҮЙ Ч МАН-ЫГ СОНГОХГҮЙ

Avatar

Зочин 2025-11-14 103.229.123.231

АН-ЫНХАН БАЯРЛААД Л СҮЙД. БҮР ЗАСГИЙН ЭРХ МЭДЭЛ АВЧИХСАН ЮМ ШИГ СҮҮЛЭЭ СӨХӨӨД БАЙНА ГЭЭД Л ХҮМҮҮС ЯРИАД БАЙХ ЮМ.БАЯРЛАЖ Л БАЙГ Л ДЭЭ. СОНГУУЛЬ БОЛТОЛ ХАА Ч БАЙСАН ЮМ. ЗАЙ Ч БАЙНА, ЛАЙ Ч БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-11-14 103.212.116.61

МАН гэж өлөн хулгайч луйварчид нь хаан заан мэт болсон новшнууд үнэн дураараа дургиж байна дөө

Avatar

Нараа 2025-11-14 202.126.89.118

Одоо эв зүйгээ олоод улс орны төлөө чин үнэнчээр ажилмаар бна
Поп хэлбэрдсэн хог новшнуудаасаа салж байгаа нь сайн хэрэг
Ажилаа өгөхдөө хүртэл көмерын өмнө жүжиг тавьдаг
хүчээр алга ташуулдаг жинхэнэ Комунист сайн эрииг хараа биз дээ

Avatar

Нэргүй 2025-11-14 107.127.56.118

Урбанек Лхавгажав өрсөлдөнө гэсэн биз дээ?
Түүнийг Нийгмийн захиалга гэж ойлгоорой !
Эсвээс дахин 7- 1
Хувьсгал аар Асуудал шийдэгдэх байх шуу !
Учрал сайн залуу.
Гэхдэн яг Оюун Эрдэнэ кранаар дээшилсэн дараан унасан шиг түүх давтагдаж бн.
Хүнийг болоогуй байхад нь ингэж Дэвшүүлэн баллахаа
Болиоч !

Avatar

Зайлаа 2025-11-14 202.9.46.59

Нүүрсний хулгайчдын нам засаг тарцгаа пяздаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж