Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгууд

Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгууд

Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгууд

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг гаргажээ. Энэ жилийн урьдчилсан тооцоогоор малын өвөлжилт нийт нутгийн хоёр хувьд нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндрэлгүй байх төлөвтэй байна.

Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх хэсэг, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор болон Төв аймгийн зарим нутгаар малын өвөлжилт хүндрэх, зудын эрсдэл үүсэх өндөр магадлалтай байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

Иймд зудын эрсдэлтэй бүс нутгуудад малчин өрх, орон нутгийн удирдлага цаг агаарын урьдчилсан мэдээ болон зудын төлөвийг тогтмол авч, богино, дунд, урт хугацааны мэдээллийг ашиглахыг зөвлөж байна. Мөн өвөлжилт хүндэрч болзошгүй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, урьдчилсан бэлтгэлээ эртнээс бүрэн хангах нь малын эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг бууруулах гол арга хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-14 66.181.177.73

Өвөлд зохих ёсоор бэлдээгүй аймгуудын удирдлагууд яагаа ч үгүй байхад хэвлэлээр үг дайгаад л, зохиомол зуд хийж хариуцлагаас мултрах санаатай эртнээс нүхээ ухацгааж байх шиг л харагдах юм даа

Avatar

Хулгайчдын нам тар 2025-11-14 202.9.46.59

Зуд болбол бид анхааруулж хэлэхээрээ нэг болсон ухааны юм ярьж бултах нүхээ ухаж буй өмхий Ц.Нямдорж шиг санаа үнэртэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж