Нийслэл Улаанбаатарт бүртгэлтэй буюу Төрийн өгөгдлийн нэгдсэн санд бүртгэгдсэн 1.6 сая хүн амьдарч буй гэх албан тоо бий. Үүнээс 172 мянган өрх гэр хороололд амьдарч үлдсэн өрх нь орон сууцад амьдарч байна. Тэгвэл орон сууцны үнийн индекс 2025 оны аравдугаар сард 1.36 болж, өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.
Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан байна. Түүнчлэн шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.87 сая төгрөг болжээ. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууц хамгийн өндөр буюу 5.73 сая төгрөгийн үнэ хүрсэн талаар Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ албан тайландаа тусгажээ.

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 15.6 хувь буюу хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 3.9 хувь буюу 181.8 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага байна. Харин нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.68 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 19.1 хувь буюу 900 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, Сүхбаатар дүүрэгт 10.5 хувиар өссөн нь хамгийн бага байна. 2025 оны аравдугаар сард нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.40 сая, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 2.02 сая, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.05 сая төгрөгт хүрсэн ажээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-14 81.155.244.177
ЭНЭ ҮНЭН ҮҮ? Үүнээс 172 мянган өрх гэр хороололд амьдарч үлдсэн өрх нь орон сууцад амьдарч байна.
DDD 2025-11-14 66.181.181.121
HOTIIN ZAHRUU AMIDRAH HETSUU SHUU DEE TUGJRELIIG DIILEHGUI BUGD L HOTIIN TOVOOOR BAIR HUDALDAJ AVCH BNA SHUU DEEEE
сонгогч 2025-11-14 202.9.47.29
Ковидоор далимдуулан хэд дахин нэмсэн орон сууцны үнэ бол цэвэр дээрэм, луйвар, мөлжлөг, залилангаас өөр юу ч биш………………
Нүүрсний Хулгайчдын нам тар 2025-11-14 202.9.46.59
Бүх төр засаг, боловсрол, эрүүл мэнд, банк санхүү, оффис, худалдаа үйлчилгээ, төр нийслэл дүүрэг, цагдаа шүүх бүх юм нь ганц км.кв газарт шигдчихсэн байгаад байхлаар аргагүй шдээ. Жилийн дараа гудамжинд нь явган явах байтугай хөдөлгөөнгүй зогсоход ч шахцалдаад багтдаггүй пингвиний төвлөрөл болно доо.