ДЦС-III: Ослоос хойш юу өөрчлөгдөв?

ДЦС-III: Ослоос хойш юу өөрчлөгдөв?

ДЦС-III: Ослоос хойш юу өөрчлөгдөв?

Дулааны III цахилгаан станцад гарсан томоохон ослоос хойш зургаан сар өнгөрчээ. Энэ хугацаанд Засгийн газраас ямар ажил хийж, сэргээн босголт ямар түвшинд хүрсэн талаар тоймлон хүргэе. 2025 оны зургадугаар сарын 2-нд станцын 50 МВт-ын өндөр даралтын хэсэгт хүчтэй дэлбэрэлт гарч, дагалдах барилга байгууламж галд өртөн, есдүгээр турбогенератор бүрэн зогссон нь нийслэлийн дулаан хангамжид ноцтой эрсдэл үүсгэсэн билээ. Осол болсны дараа Засгийн газар яаралтай онц байдал зарлаж, Бүрэн эрхт төлөөлөгч томилон, сэргээн босголтын таван багц ажлыг шуурхай эхлүүлсэн. Хүйтний улирал дөхсөн эмзэг үед ийм хэмжээний аваар тулгарсан ч эхний шатны арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн бөгөөд, сэргээн босголтын үйл явц төлөвлөсөн хуваарийн дагуу урагшилж буйг албаныхан онцолж байгаа юм.

СЭРГЭЭН БОСГОЛТ ХААНА ХҮРЭВ?

Тодруулбал, осол гарснаас хойших хугацаанд станцын гол байгууламжуудыг сэргээн босгох ажлыг эхлүүлсэн бөгөөд, нийт гүйцэтгэл 90 хувьд хүрсэн гэж Засгийн газраас мэдээлсэн. Түүнчлэн энэ өвөл нийслэлийн дулаан тасалдах эрсдэл байхгүй гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх онцолж, цахилгаан үйлдвэрлэл өмнөх оныхоос бага зэрэг буурах ч үүсэх зөрүүг бусад эх үүсвэрээр нөхөх зохицуулалт хийсэн гэдгийг мэдэгдсэн юм.

Хамгийн чухал нь осолд өртсөн №9 турбогенератор болон станцын нөөц чадлыг бүрдүүлдэг №7 төхөөрөмжийн нөхцөл байдал хэвээр байгаа. Тодруулбал, №9-ийг бүрэн шинээр суурилуулах, №7-г засварлан энэ өвлийн их ачааллын үед ажиллуулах нь станцын тогтвортой ажиллагааг хангах үндсэн шийдлүүд гэж үзэж байгаа юм.

Дулааны III цахилгаан станц 2025-08-08. Гэрэл зургийг О.Болорсувд

Техникийн нарийн үнэлгээний үр дүнд осолд өртсөн хоёр турбиныг Монголд засварлах боломжгүй болох нь тодорхой болсон тул дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдээс шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх санал авч эхэлжээ. Эдгээр томоохон турбин энэ өвөл ажилд орох боломжгүй ч, 2026 оны өвлөөс өмнө бүрэн хүчин чадлаар ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Харин энэ өвөл ашиглах нөөц эх үүсвэрийн гол шийдэл нь №7 турбин бөгөөд үүнийг засварлан системд холбох нь дулаан тасалдахаас хамгаалах хамгийн чухал арга болж байгаа юм.

ТУРБИН-ГЕНЕРАТОР №7–Г СУУРИЛУУЛАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногт Турбин-генератор №7-г суурилуулах, 30 тэрбум төгрөгийн өртөгтэй нээлттэй цахим тендер зарлажээ. Энэхүү шинэчлэл станцын суурь хүчин чадлыг нэмэгдүүлж, дулаан хангамжийн найдвартай байдлыг өсгөхөөс гадна ослын дараах үлдэгдэл эрсдлийг бууруулах практик ач холбогдолтой. Тендерийн материал хүлээн авах хугацаа арванхоёрдугаар сарын 10-нд дуусах бөгөөд түүний дараа засвар, угсралтын ажил үе шаттайгаар эхэлнэ.

Ийнхүү энэ өвөлд багтаан дуусгах ёстой яаралтай гурван ажил үндсэндээ шувтарч байгаа бол ирэх оны томоохон зорилт нь станцын барилга угсралтын иж бүрэн шинэчлэл болон том оврын тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг шийдэх асуудлууд юм. Эдгээрийг 2026 оны өвлийн ачааллын өмнө амжуулбал Дулааны III цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хотын эрчим хүчний найдвартай байдлыг хаяа хядаад өсгөх боломжтой хэмээн албаныхан үзэж байна.

Эх сурвалж: Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

saixan byxnuig Gyilagchlyylch,byx xybtsas yrj,UBCHLYYLEX ZOriLGOTOI. xulgulj xyyxed blokloj alsaan manai xyyxdyyduig. arai-; 2025-11-14 132.194.13.88

ceifee batalgaataac,uxees uur gazar ugch boloxgyi shyy, cymashedniataat.

Avatar

Тогны үнэ 2025-11-14 202.9.46.59

Ай, мэдэхгүй, юу л бол. Ес эхэлхээр халаалт дулаанаа дийлэх нүү гүй юу.

Avatar

Нэргүй 2025-11-14 202.126.88.97

Монгол засгийн газар, ядуу, гуйлгачин, юу ч хийж чадахгүй байна. Тэгээд энэ ДЦС 3 засварын ажил, сэлбэг, генератор,турбин, Хятадаас, ОХУ гас ГУЙЛГАЧЕ.

Avatar

зочин 2025-11-14 66.181.160.96

Энэ ДЦС 3 чинь Хан Уул дүүргийг утаа , үнсээрэй булаад балалж өгч байнаа !!..Янданг нь газар доогуур явуулаад Богд уулын урдруу гаргачихаж болохгүй юм байх да

Avatar

Нэргүй 2025-11-14 45.117.35.21

лам нар л ном угшиж цав бадар барьж багахан мөнгөжсөн байхаа

Avatar

Зочин 2025-11-14 202.9.46.80

НЕЮС,мн маань хошин мэдээлэл бичдэг болсон юм уу? 90%ийн гүйцэтгэлтэй гэнэ. Тэгсэн генератор Монголд засаварлах боломжгүй гэнэ. Гадаадаас авах генеротор нь дөнгөж санал ирсэн төдий гэнэ. Эхлээд худалаа ярих нь ажилын 90% юм байна.

Avatar

90 хувь хийчихсэн. Даанч ажил нь эхлээчгүй байгаа. 2025-11-14 202.9.46.59

News.mn бол Элбэгдоржийнх биш Нүүрсний Хулгайчдын Намын тархи угаалт, стресс хөдөлгүүрийн сайт болохыг харж авцгаа.

Avatar

Чойжилсүрэн 2025-11-14 202.9.46.59

Юу ч өөрчлөгдөөгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж