Б.Жаргалан: Татварын ачааллыг бууруулахад анхаарах шаардлагатай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Татварын ачаалал бууруулах дээр хүлээлтэд хүрсэнгүй. Засгийн газар ирэх оноос НӨАТ -ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн боловч аравдугаар сарын 1-н хүртэл хойшлууллаа.
Ойрын хугацаанд Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол татварын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байна. Гол хүлээлт энд байгаа шүү.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар нэмэлт өөрчлөлт оруулаад яваад байх юм уу. Л.Гантөмөр гишүүнийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхад энэ хуулийг цогцоор нь шинэчилж, хувийн хэвшилд эдийн засгийн оролцоог нь нэмэгдүүлэх тал дээр реформын шинжтэй хууль оруулж ирнэ гэсэн хүлээлттэй байсан. Аргацаасан байдлаар хуулийн өөрчлөлт хийгээд явах юм уу. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зарим арга хэмжээний тухай тогтоолд би анхнаасаа шүүмжлэлтэй хандаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой нүүрсний хулгайн асуудал бүрмөсөн шийдвэрлэгдэж, нийгэмд итгэлцэл үүсээгүй байгаа нөхцөлд давхар Засгийн газар УИХ-аас тогтоол хэлбэрээр эрх аваад “Эрдэнэс Тавантолгой”-н компанийн эзэмшиж байгаа ашиглагдаагүй орд газар дээр өөрсдөө бие даасан хэлбэрээр гэрээ байгуулах эрх УИХ-аар батлуулна гэдэг өрөөсгөл. Засгийн газар улс төрийн зориг гаргаад шийдье гэвэл бололцоо бий.
“Эрдэнэс Тавантолгой” компани дээр хийгдсэн гэрээнүүдийг удаа дараа шаардсанаар 586 гэрээний 581 нь ил болсон.
Гэрээнүүд ил тавигдсан байгаа. Ойрын хугацаанд Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол саяны асуудалд анхаарахыг хүсье гэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 86 гишүүний 74.4 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг, 75.6 хувь нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг, 64 хувь нь Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлахыг, 66.3 хувь нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим аргa хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлахыг тус тус дэмжсэн.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.14/ нэгдсэн хуралдаанд 126 гишүүнээс 68 нь ирж, гишүүдийн ирц 50.8 хувьд хүрснээр эхлээд байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/-өөр санал хурааж олонхи нь дэмжсэнээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр санал хураалт явууллаа.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Г.ХОРОЛ
3,548.92





















































Нэргүй 2025-11-14 202.9.40.20
Б.Жаргалан ярих болгондоо аавдаа ашигтай л юм хэлээд байна. Аав нь тэгэж хэлээрэй гэсэн юм биш биз.
Тах 2025-11-14 202.9.46.59
Татвар бууруулбал төсөв тасарч нөгөө багш эмчийн цалин, хөгшдийн тэтгэвэр нэмэх бозомжгүй болно. Гайхуулаад байгаа Хаанбанк, Мобиком, MCS, Петровис, АПУ гээд шулан мөлжигчдөөс өндөр татвар нэхэх хэрэгтэй.
Нэргүй 2025-11-14 66.181.185.12
Жаргалан, Лувсан болуу хэн билээ энтэр одоо юу ч донгосоод хэоэггүй дээ. хэн вэ гэдэг нь танигдсан .Хүн болох боловсролгүй дохиур гэдэг нь….
Нэргүй 2025-11-14 188.162.254.28
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!