"Чингис хаан" цомыг хэн хүртэх вэ?

"Чингис хаан" цомыг хэн хүртэх вэ?

"Чингис хаан" цомыг хэн хүртэх вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан" цомын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гаригийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус барилдаанд өнгөрсөн жил Улсын харцага Э.Даш түрүүлж, "Чингис хаан" цомын анхны эзнээр тодорч байсан юм.
Энэхүү "Чингис хаан" цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй бөгөөд хүрэл цутгамал, алтан шармал цом ба цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэж монгол бичгээр бичсэн байдаг.
Харин ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна билээ. "Чингис хаан" цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урласан аж. Тус цом нь Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Харин “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд үүрд хадгалуулна гэсэн байдаг.
Та бүхэнд "Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд түрүүлж байсан бөхчүүдийг танилцуулъя. 
  • 2024 он: Улсын харцага Э.Даш түрүүлж,  улсын заан С.Сүхбат үзүүрлэв.
  • 2023 он: Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
  • 2021 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв.
  • 2019 он: Улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.
  • 2018 он: Улсын заан Д.Анар түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв.
  • 2017 он: Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв.
  • 2016 он: Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв.
  • 2015 он: Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.
  • 2014 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.
  • 2013 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.
  • 2012 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зайл пяздаа 2025-11-14 202.9.46.59

7 уулын цаагуур зайл хулгайчуудаа. Харахаас бүр пялагтаад залхаад дотор муухайраад байна.

Avatar

Зочин 2025-11-14 66.181.177.73

Допингныхоо дозыг тааруулж чадсан нэг нь л авах байх даа, за тэгээд хэн нь ч авсан маньд юуны хамаа, ЯЖ-дын явдал хэнд сонин байх вэ дээ

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.185.12

Энэ жил Чингисийн одонг харин Аодчилалын анхны Ерөнхий сайд М.Энхсайхан хүртэх бол уу даа…

Avatar

Нэргүй 2025-11-14 59.153.114.113

тэр х***а писдад юу гийлсэн гэж өгөх юм монголыг самарсан цөлмөсөн гэж өгөх үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж