Баянхошуу, 100 айл орчим агаарын бохирдол ихтэй байна

Баянхошуу, 100 айл орчим агаарын бохирдол ихтэй байна

Баянхошуу, 100 айл орчим агаарын бохирдол ихтэй байна

Сүүлийн үед агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүдийг коридортоо хүлээж авч байгаа талаар иргэд олон нийт цахим сүлжээнд нийтлэх болсон. Утаа, угаараас шалтгаалж томуу, томуу төст өвчин нийслэлийн хэмжээнд их гарч байгааг салбарынхан ч дурдаж буй билээ. Ялангуяа, цэцэрлэгийн насны хүүхдүүд ханиад их тусч байгаа аж. Мөн утаатай, тоос, тортогтой агаараар амьсгалснаас хүүхэд бронхиттой болох магадлал өндөр болоод байна.

Нийслэлд 172 мянган өрх сайжруулсан болон коксон түлш, мидилинг хэрэглэнэ гэж нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдэж байв. Дээрх гурван түлшийг хэрэглээнд оруулснаар агаарын бохирдол 40-50 хувь буурна гэж тооцоолсон. Гэвч гэр хорооллын өрхүүдээс агаарын бохирдлын 55.6 хувь, 28.9 хувийг автомашин, үлдсэн хувь нь үйлдвэрийн утаанаас үүдэлтэй байна.

Нийслэлд агаарын чанарын индекс шалгах дэлгэцүүдийг утааны голомтот байршилд байршуулсан байдаг. Тус мэдрэгчийн үзүүлэлтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт PM2.5 хамгийн өндөр буюу 231 гэж гарчээ. Харин бага бохирдолтой хэсэгт зургаан газар хамаарч байгаа аж. Үүнд, 100 айл, Монгол газар, Дамбадаржаа, Хайлааст, Таван буудал, Яармаг орчим нэрлэгдэж байна. Харин Богд хааны музей орчмоор цэвэр буюу хэвийн гэж байгаа аж.

Агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, гүйцэтгэлээс харахад 2017-2024 онд нийт 340.4 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 275.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж